Оюутолгой ХХК-ийн Мэдээллийн технологийн үйл ажиллагааны менежер Г.Чинзориг болон Хүний нөөцийн ерөнхий зөвлөх Ш.Энхтуяа

Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш хүн төрөлхтний амьдралд гарч буй том өөрчлөлтүүдийн нэг нь зайнаас ажиллах. Хүмүүс зайнаас ажиллаад зогсохгүй суралцаж, харилцаж, дэлгүүр хэсч, түүгээр барахгүй цахимаар аялж, баяр ёслол хамтдаа тэмдэглэдэг болжээ.

Монгол Улсад цар тахал дэгдэхээс өмнө 2020 оны тавдугаар сард Mck­insey-гийн хийсэн нэгэн судалгаагаар цар тахалгүй нөхцөлд “Таван жил шаардах байсан хэрэглээний болон бизнесийн түвшний дижиталчлал наймхан долоо хоногийн дотор явагдсан” гэсэн сонирхолтой дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 2026 оныг нааш нь татаад иржээ.

Тиймээс зайнаас ажиллах нь ажилтнуудын зүгээр нэг ажиллах хэлбэр биш, компанийн соёл болж байна. Цаашдаа зайнаас багаар ажиллах чадвар нь орчин үеийн компаниудын өрсөлдөх чадварын чухал үзүүлэлт болох нь.

20201 оны 11 дүгээр сард Монголд цар тахал дэгдэж хатуу хөл хорио тогтооход компаниудын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд харилцан адилгүй байв. Энэ дотроос Оюутолгой компанийн жишээ сонирхол татна. Тэдний үндсэн болон гэрээт ажилчдын нийт тоо нь 13.800-д хүрдэг. Зайнаас ажиллах тухай менежментийн шийдвэр гарсны дараа уурхайн цогцолбор болон оффисын ажилтнуудын ажлыг хэвийн явуулахын тулд тус компанийн хүний  нөөц болоод мэдээллийн технологийн багийнханд багагүй сорилтууд иржээ.

Цар тахлаас өмнө тус компани гэрээсээ ажиллах, бүтэн бус цагаар ажиллах гэх зэргээр ажлын уян хатан горимын журам боловсруулаад явж байв. Тэгэхэд “Яах бол” гэж эргэлзсэн зүйл олон байв. Харин хөл хорио тогтоосноор хүссэн хүсээгүй гэрээсээ ажиллах хэрэгтэй болов. Хүний нөөцийн хэлтэс зайнаас шинэ ажилтан сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, төрөл бүрийн тушаал шийдвэр гаргах үед зайлшгүй цаастай харьцах хэрэгтэй тохиолдол цөөнгүй байлаа. Компанийнхаа дотоод хэрэгцээнд онлайнаар гарын үсэг, зөвшөөрөл авдаг тусгай программ байдаг ч оффис руу очихоос аргагүй үед тухайн процессыг түр хугацаагаар хойшлуулж байлаа.

Цар тахлын нөхцөлд хүний нөөцийнхний нэвтрүүлсэн нэг шинэлэг санаа нь оффисын нэг давхарт байрлуулсан лавлагаа өгөх киоск машин байв. Ажилтанд ямар нэгэн тодорхойлолт хэрэг болвол оффис дээр очоод хэн нэгэнтэй уулзахгүйгээр ажлын үнэмлэхээ уншуулан тодорхойлолтоо хэвлээд авчихдаг шийдэл нэвтрүүлжээ.

Гэхдээ хамгийн их хүчин чармайлт шаардсан ажил нь уурхайн цогцолборын хэвийн үйл ажиллагааг хангах байв. Эхний хөл хорионы дараа олон арван хүн уурхай дээр гацаад гэртээ ирж чадахаа байсан эсвэл Улаанбаатарт болон орон нутагт гацаад ажилдаа явж чадахаа больсон тохиолдлууд гарсан. “Энэ нөхцөлд нэг талаас сунаж ажиллаж буй ажилтнуудаа хохироохгүйгээрдэмжиж, нөгөө талаас ажилдаа очиж чадахгүй байгаа хүмүүсийн цалин хөлсний хэмжээ нь өрхийн амьдралд нь сөргөөр нь нөлөөлөхгүй байлгахыг зорьсон” гэж Оюутолгой компанийн Хүний нөөцийн ерөнхий зөвлөх Ш.Энхтуяа хэллээ.

Оюутолгойд бүх 21 аймгаас хүмүүс ажилладаг учраас аймаг, нийслэл, улсын онцгой комиссуудтай хамтран ажиллаж, улс орны эдийн засагт чухал үүрэгтэй том уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах нь тэргүүн зорилт байсан. Орон нутгаас ирээд Улаанбаатарт тусгаарлах, дараа нь нийслэлээс Өмнөговь руу илгээх гэх мэт асар том хөдөлгөөний урсгалыг Засгийн газартай хамтын хүчин чармайлтаар зохицуулж чадсан тухай компанийн удирдлагууд ярьж байлаа. Оюутолгой нь дээр дурдсан 14 000 шахуу ажилчдын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд долоо хоногт 30 нислэг үйлдэж, өдөртөө Улаанбаатар болон уурхайн хооронд 850 зорчигч тээвэрлэдэг гэсэн тоо байна. Түүнчлэн өдөртөө 500 PCR шинжилгээ хийж, 15 000 амны хаалт, 74 000 бээлий хэрэглэдэг учраас тэр бүх хэрэгслийг тээх тээврийн урсгалыг ч ханган нийлүүлэгч компаниудын хүчин чармайлтаар тасалдалгүй зохион байгуулж чадсан гэдгийг дурдлаа.

Цар тахлын дараа Оюутолгой компаниас зайнаас ажиллах талаар түр журам гаргаж, үүндээ хөл хорионоос болоод ажилдаа явж чадахгүй байх, уурхайгаас түр шилжин ажиллах, онгоц нь саатах, ковидоор өвчлөх зэрэг урьдчилан таамаглах боломжгүй үед яах вэ гэсэн зохицуулалтуудыг түлхүү тусгажээ. “Хамгийн гол нь цар тахлын тодорхойгүй нөхцөлд бүх зүйлийг ажилчдад ойлгомжтой, тодорхой байлгахыг зорьсон” хэмээн компанийнхаа зайнаас ажиллах бодлогыг гардан боловсруулсан Ш.Энхтуяа онцлов.

Нөгөө талаас мэдээллийн технологийн багийнханд ч хурдан хугацаанд нэвтрүүлэх ёстой шийдлүүд байлаа. Монголд халдварын тохиолдол илрэхээс өмнө тус компанийнхан Microsoft-ийн шийдлүүдийг ашигладаг байсан нь зайнаас ажиллаж эхлэхэд барьц алдахгүй, тодорхой бэлтгэлтэй байх боломжийг олгожээ. Гэвч хатуу хөл хорионы нөхцөлд монгол ажилчдыг гэрээс нь ажиллуулах болоход сүлжээний хурд, хүчин чадал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шинэ ажлууд гарч ирэв.

Эхлээд ажилтнуудыг ширээний компьютероо гэртээ аваачиж ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй болжээ. Мэдээллийн технологийнхон шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдийг шийдэж, тохиргоог нь хийж, байнгын техникийн туслалцаа үзүүлж байв.

Хоёрдугаарт, гадаадаас чартерын нислэгээр ирж, Улаанбаатарын зочид ажиллагааны менежер Г.Чинзориг ярилаа. Эдүгээ цар тахал гарснаас хойш Оюутолгой компани сар бүр Улаанбаатарт 1300 буудлын өрөөг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна.

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулав

Энэ мэтээр бараг хоёр жил гэрээсээ ажилласаны үр дүнд ажилтнууд зайнаас ажиллах дадалтай болж, бүтээмжээ унагахгүйгээр ажлаа төлөвлөж, хуваарилж сурсан байна. Одоо компанийн 3300 орчим үндсэн ажилтнаас 700-гаад хүн гэрээсээ ажиллаж байна. Хатуу хөл хорионы үеэр зарим нэг ажил хойшлогдохоос аргагүй байсан ч компани болон ажилтнуудын хэмжээнд долоо хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөө тодорхой байдаг учраас гэрээсээ ажилласанаас болж зорилтондоо хүрч чадсангүй гэсэн зүйл гараагүй аж. Гадаадад байгаа багуудтай ч ажиллахад онцын хүндрэл гараагүй бөгөөд өмнө нь гадаадаас ирж уурхай дээр биеэр ирж танилцдаг байсан арга хэмжээнүүдийг цахимаар амжилттай зохион байгуулдаг болжээ.

Саяхан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, зайнаас ажиллах хэлбэрийг хуулиар зохицуулж өгсөн нь Ш.Энхтуяа болоод тэдний багийнханд улам дөхөмж болж, ирэх оноос хууль хэрэгжижх эхлэхэд бэлэн байхын тулд бэлтгэлээ базааж байна.

Гэхдээ технологи болон процесс талаас нь зайнаас ажиллах хэлбэрийг зохицуулсан ч амьд харилцаагүй болсон хамт олны сэтгэл зүйн хүчин зүйлсийг харгалзахгүй байхын аргагүй. 2021 онд зайнаас ажиллах горимд олон ажилтнаа шилжүүлсэн дэлхийн компаниуд хамт олон дундах харилцааг бэхжүүлэх, дотоод уур амьсгалыг сэргээхийн тулд нэлээд хүчин чармайлт гаргаж, баг удирдаж буй менежерүүдийн ажилд хувьсал гарч байна. Тэдэнд нэгэн оффист биш тархмал байрлалтай байгаа багуудад зориулж хамтын ажиллагааны соёл бий болгох үүрэг ногдов. Өөрөөр хэлбэл, оффист төвтэй, цугтаа ажилладаг орчинд амжилт гаргасан удирдагчдын ур чадвар, шинж чанар нь тархмал, алсын зайны багийг удирдахаас илүү ялгаатай байна.

Тиймээс өөртөө итгэлтэй, бусдыг татах чадварын оронд зохион байгуулах авьяастай, бүтээлч, ажилтнууд хоорондын харилцааг хөнгөвчилдөг удирдагчийг илүү үнэлдэг болж ирэв.

Оюутолгой компанийн ажилтнууд зайнаас ажилласан эхний хэдэн сард стрессын нөлөөнөөс зайлсхийж чадаагүй бөгөөд менежерүүд ажилтнууддаа ажил амьдралын зохист байдлыг хангах, сэтгэл санааны эрүүл мэнд сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн энэ талаар арга зам эрэлхийлж байв. Энэ явцад зарим багийн тухайд дотооддоо ярилцаж тохиролцон тогтоосон нэг дүрэм нь онлайнаар хурал, уулзалт хийж байхад бүх оролцогч камераа нээлттэй байлгах хувцасаар ижилсэх гэх мэт гэдэг дүрэм гаргаж байсан юм. Учир нь хурлын үеэр камераа нээлттэй байлгаж нэг нэгнээ харж ярих нь нэгдүгээрт сэтгэл зүй болон оролцоог дэмжих үүрэгтэй, хоёрдугаарт цаашдаа зайнаас ажиллах соёлын үндсэн элемент болох юм.

Зайнаас ажиллаж буй үед зарим хурлыг албан бус хэлбэрээр хийж, заримдаа виртуалаар “буу халах” ч тустай. Зарим компани хамт олны дунд төрөл бүрийн өдөрлөг, үдэшлэгийг зайнаас хийдэг болсон. Оюутолгойн хамт олон баярын бэлэгээ хүргэлтээр хүлээн авч Шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэжээ.

Тус компанийн зайнаас ажиллах үед ажилтнуудын оролцоо, багийн эерэг уур амьсгалыг хадгалдаг нэг үр дүнтэй хэрэгсэл нь аюулгүй байдлын зөвлөмж юм. Г.Чинзоригийн багийнхны хувьд өглөө бүр хийдэг 15 минутын хурлаа зайнаас ажилласан ч үргэлжлүүлж байгаа. Онлайн хурал дээр бүх хүн ярих ёстой бөгөөд баг багаар нь хуваарилсан байдаг. Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан ч оролцож болно.

Хоёр Гурав болон түүнээс дээш хүн хурал хийж байгаа үед заавал аюулгүй ажиллагааны зөвлөмжийг хоорондоо хуваалцдаг. Хурал эхлэхэд уур амьсгал ширүүн байсан ч ингэж мэдээлэл солилцох нь уур амьсгалыг зөөлрүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах эхлэл болдог байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Монголын эдийн засаг 2021 онд: Бид юу анзаарав?

Өмнөх нийтлэл

Шинэчилсэн хууль: Хөдөлмөрийн улсын байцаагч ажлын байранд мэдэгдэлгүй чөлөөтэй нэвтрэх эрхтэй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.