Оролцсон подкастыг сонсох бол энд дарна уу
Вебинар сургалтыг нь үзэх бол энд дарна уу
Өмнөх нийтлэл: Хэрхэн сайн контент хийж, зорилтот харилцагчдынхаа анхаарлыг татах вэ?
Сошиал медиа менежерүүд, маркетеруудын хувьд олон ажил овоороод алинаас нь эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол бий. Паретогийн зарчмаар үзвэл бидний хийх ажлуудын 20 хувь нь бидний ажлын үр дүнгийн 80 хувийг бий болгож байгаа. Хэрхэн яг зөв ажлаа сонгох вэ? Ямар хуваарийн дагуу ажиллавал илүү үр дүнтэй вэ? Хэрхэн өдрийн хуваариа сайжруулах вэ гэх бодлууд үргэлж надад төрдөг юм. Энэ асуултдаа хариулт авах зорилгоор олон улсын жишгийг судалсанаа хүргэе.
Түүний хувьд бүтэн өдрийн турш хамгийн чухал болоод үр бүтээлтэй өнгөрүүлдэг хэсэг нь контент бүтээх, сошиал дагагчидтайгаа харилцаа холбоо тогтоох болон суралцах байдаг аж. Сошиал медиа менежерүүдийн хувьд шинэ боломжуудыг байнга уншиж судалж байх нь өнөөгийн технологийн хурдацтай хөгжлийн үед чухал. Хэдийгээр хийх ажил их ч тэрээр уншиж, суралцахад байнга цаг гаргадаг байна. Мөн ихэнх ажлын үргэлжлэх хугацаа нь 30 минут байгаа нь нэг талаас түүний ажилдаа хэр дадлагажсаныг харуулж байна.
Миний хувьд аль болох гол ач холбогдолтой ажлууддаа төвлөрч ажиллахыг чухалчилдаг учраас Brian Peters-с ялгаатай тал нь нэг төрлийн ажилд 30 минутаас илүү хугацааг буюу 1-3 цаг зарцуулдаг. Адилхан тал гэвэл суралцах болон унших цагийг аль болох их байлгахыг зорьдог.
Сошиал медиа менежерүүдийн хувьд хийх гол ажлууд юу байх вэ?
- Харилцагчид, дагагчидтай харилцаа тогтоох
- Сошиал медиа пост бичих
- Блог пост хийх
- Дизайн дээр ажиллах
- Контент бүтээгчидтэй хамтарч ажиллах
- Контент маркетинг
- Төлбөртэй сурталчилгаа явуулах
- Тайлан гаргах
- Лидүүдийг удирдах
- Дүн шинжилгээ хийх
Сошиал медиа менежерүүдийн үүрэг эхэн үедээ пост хийх, харилцагчдынхаа асуултад хариу өгөхөөр хязгаарлагддаг байсан бол, одоо техникийн болон программын олон чадвар шаардах хэмжээнд хүрээд байна. Өнөө үед сошиал медиа менежерүүд контентын стратеги тодорхойлох, дүрс бичлэг хийх, сурталчилгааны үр дүн, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, GIF хийх, харилцаа тогтоох, төлбөртэй сурталчилгаа хийх гэх мэт ажлыг хийж байна.
Дээрх ажлуудыг хэрхэн зохицуулах вэ?
Бидэнд тулгардаг гол бэрхшээл бол аль ажлыг тэргүүн ээлжинд хийхээ шийдэх явдал байдаг. Аль ажлыг түрүүнд хийхээ болон ямар хугацаа зарцуулахаа зөв сонгох нь ажлын үр дүн болон гүйцэтгэлд багагүй нөлөө үзүүлдэг.
Зөв сонголтод тусалж болох хоёр арга байна:
70/20/10-ийн дүрмийг контент бүтээхэд хэрхэн хэрэглэж болох вэ?
Хугацааны 70%-ийг гол ажил буюу харилцагчдынхаа сонирхлыг татах контент бүтээх, дагагчидтайгаа харилцаа холбоо тогтоох, контентууд судлах, сонгох зэрэгт зарцуулна.
20% нь 70 хувьд ноогдох ажлуудын гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах, гаршуулахад зарцуулагдана. Контентын чанарыг нэмэгдүүлэх, фэйсбүүк дээр шинэ групп нээх, сошиал медиа шинэ сувгууд нээх зэрэг байж болно.
10% ашиг их өгөх, орлого оруулах зорилго бүхий контентууд дээр ажиллана. Жишээ нь: фэйсбүүкд шинээр сурталчилгааны ажил эхлүүлэх гэх мэт.
ICE оноо өгөх арга
I-Impact Хэрэгжүүлснээр таны ажилд хэр их сайн нөлөө үзүүлэх вэ
C-Confidence Амжилттай хэрэгжих магадлал
E-Ease Хэрэгжүүлэхэд хэр амархан байх вэ?
Хийх ажлуудаа ICE-ийн хувьд хэдэн оноо авахыг 1-10 хүртэл оноо өгч үнэлнэ. Ингэхдээ оноо өндөр байх тусмаа сайн байхаар бодолцож үзнэ.
Жишээ нь:
Контентын сэдэв сонгох I=6, C=7, E=6
Дүрс бичлэг хийх I=10, C=8, E=2
Шинэ блог бичих I=7, C=7, E=4
Харилцаа тогтоох I=7, C=7, E=7
Эндээс
Харилцаа тогтоох, дундаж оноо 7.0
Дүрс бичлэг хийх 6.7
Контентын сэдэв сонгох 6.3
Блог бичих 6.0
Одоо сошиал медиа менежерүүдийн хийх 10 гол ажил юу байхыг харья.
- Төлөвлөх, стратеги
Сошиал медиа маркетерын хувьд брэндээ таниулах, харилцаа үүсгэх, урсгал бий болгох гээд олон зорилготай байна. Зорилгоо зөв тодорхойлохоос гадна сошиал медиа маркетингийн ажлын зорилго нь танай компанийн зорилготой нийцэж байгаа эсэхийг тодорхойлох нь нэлээд чухал бөгөөд жаахан ярвигтай. Энэ тухай сайтар бодсоноор сошиал медиа маркетингийн стратеги гарч ирнэ.
- Харилцаа холбоо тогтоох
Контент бүтээх, сонгох болон харилцагчдаа сэтгэл хангалуун байлгах, халамжлах нь их чухал гэдэг нь ойлгомжтой. Ингэснээр танай байгууллагын талаар эерэг сэтгэгдэл бий болж улмаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай эерэг мессежүүд түгнэ.
- Контент бүтээх
Сошиал медиа маркетерын магадгүй хамгийн чухал ажил нь контент бүтээх явдал юм. Контент бол сошиал сувгуудын хувьд амь тэтгэх цус нь юм. Хүмүүс контентыг л уншина, харилцаа бий болно, танай брэндийг мэдэж, бусдад хүрэх, танигдах гол хэрэгсэл нь юм. Дүрс бичлэг, GIF, инфографик зэрэг эдгээр олон төрлийн контентыг бүтээх тал дээр арвин туршлагатай байх нь чухал.
- Түгээх
Олон төрлийн контент сошиал медиа сувгууддаа түгээхийн сацуу хэрэгтэй контентыг олж, бүтээж хуваалцах нь үр дүнд чухал нөлөө үзүүлнэ. Мэдээж хэрэг тухайн контент нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдаатай байх хэрэгтэй болно.
- Хуваарь хийх
Төлөвлөөд түгээх контентуудын хуваарь хийнэ гэдэг бас нэг чухал ажил юм. Яагаад хуваарь хийх нь чухал вэ гэхээр сошиал медиа орчинд үр дүнтэй цагууд гэж байдаг. Яг тэр цагуудад контентоо пост хийвэл үр дүн нь илүү.
- Үр дүнг хэмжих
Таны пост хуваарь хийгээд сошиал орчинд түгсэн бол одоо дүн шинжилгээ хийх цаг. Хэдэн даралт авсан байна? Хэдэн лайк, сэтгэгдэл цуглуулсан байна? Орлогод хэрхэн нөлөөлсөн байна? Эдгээр мэдээллийг ашиглан ирээдүйн үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах вэ гэх мэт
- Туслах
Сошиал медиа орчин сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Харилцагчид ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээлэл авах бол фэйсбүүкийг өргөнөөр ашиглах боллоо. Тэд асуулт тавина, гомдол хэлнэ, сэтгэгдэл үлдээх болно. Тэр бүгдэд дор дор нь хариу өгч туслах нь сошиал медиа менежерүүдийн үүрэг.
- Суралцах
Чадах чинээгээрээ суралцан мэдлэгээ тэлж, чадвараа байнга нэмэгдүүлж байх нь богино болон урт хугацаандаа танай байгууллагад чухал нөлөө үзүүлнэ. Чадварлаг ажилтан болоход гол үүрэг гүйцэтгэнэ.
- Туршиж үзэх
Төрөл бүрийн туршилт хийх нь мөн л мэдлэг нэмэх гол хүчин зүйл юм. Их туршилт хийх тусмаа бид илүү их туршлагажиж сошиал медиа орчинд юу болдог, юу болдоггүй талаар мэдлэг илүү хуримтлуулах болно.
Эдгээрээс харахад сошиал медиа менежерүүдэд хийх маш олон чухал ажлууд байна. Эдгээр мэдээллээс ашиглаж та өөрийн ажилдаа дүгнэлт хийж үйл ажиллагаагаа сайжруулах байх аа.
Дүгнэлт
Сошиал медиа менежер нь өнөө үед шилдэг ажлуудын нэг гэдэгт би итгэлтэй байна. Олон янзын хүмүүстэй харилцаа тогтоож тэдний үзэхийг хүсэх, тэдэнд урам зориг өгөх контентууд бүтээж түгээхээс илүү сайхан ажил гэж юу байхав?
Хүндрэлтэй зүйл нь маш олон төрлийн ажил өдөр бүр амжуулах хэрэгтэй байдаг. Тиймээс аль нь хамгийн чухал ажил болохыг дээрх аргуудын тусламжтайгаар мэдэж ажиллах нь чухал ач холбогдолтой юм.
Та өдөрт сошиал медиа менежерийн хувьд цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?