Үйлчилгээний чанараа сайжруулах ур чадварууд

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь үйлчилгээний чанар, маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээ гээд байгууллагад ажиллаж буй хүн бүрээс хамааралтай байдаг. Ялангуяа хэрэглэгч зориод ирэхэд ямар харилцаа хандлагатай хүлээн авч үйлчилгээ үзүүлэхээс борлуулалт амжилттай болох эсэх, танай байгууллагыг үнэлэх үнэлэмж шалтгаалдаг. Өнөө үед бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчийн хүлээлтэд хүрэхгүй байх эсвэл давах эсэх нь олон нийтэд ямар хурдтай түгэхийг төсөөлшгүй. Мэргэжлийн байж хүлээлтийг давсан үйлчилгээг үзүүлж чадвал таны төсөөлснөөс ч илүү үйлчлүүлэгчийг татаж чадна. Яг л түүдэг гал мэт.
Чанартай бүтээгдэхүүнтэй, сайн харилцаа, үйлчилгээтэй байсан ч хэзээд хэцүү үйлчлүүлэгчид байдаг. Үүнээс шалтгаалан байгууллагыг төлөөлөх тэргүүн эгнээнд ажиллаж буй худалдааны зөвлөх, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан, утсаар харилцах чиг үүрэгтэй ажилтнууд гаднаас ирэх санал гомдол, хүлээлт зөрөх зэрэг асар их дарамтыг даван туулах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг хэрхэн даван туулж, шийдвэрлэхээ мэдэхгүй эсвэл хүсэхгүй байх нь байгууллага үйлчлүүлэгчийг ирэх хүртэлх хийсэн бүхий л зардал үр дүнгүй болох нь бий.
Тэгвэл хэрэглэгчид анхны сэтгэгдлийг эергээр төрүүлж, хүлээлтийг нь зөв тодорхойлж, өөрийн болон үйлчлүүлэгчийн хандлагыг удирдан, бухимдсан хэрэглэгчид тулгарсан асуудлыг эергээр шийдвэрлэн, гомдлын шалтгаан нь бодит эсвэл сэтгэлзүйн шалтгаан аль нь болохыг тодорхойлон цаг алдалгүй шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхийг хүсвэл Дэйл Карнегийн олон улсад туршигдсан хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Хэрэглэгчтэй итгэлцэл бий болгож ижил төстэй байгууллагаас харилцаагаа, үйлчилгээгээрээ ялгарсан ахисан түвшний үйлчилгээг үзүүлж сэтгэл ханамжийг өсгөн, борлуулалтаа тэлээрэй.
👥 ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Худалдаа, үйлчилгээний байгууллагын худалдааны зөвлөхүүд, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд, утсаар борлуулалт хийдэг зөвлөхүүд.
🗓 ХЭЗЭЭ?
2024.02.22, 23-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд
Төлбөр: 350,000₮
Дэлгэрэнгүй: bit.ly/49d4p9O
Бүртгүүлэх: bit.ly/496GZTA
☎ УТАС: 7000-0330
Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00