“ТӨГC КОМПАНИ БҮТЭЭХ НУУЦ”
Ихэнх бизнес эрхлэгч илүү эрх чөлөөтэй ажиллах, цагийн хуваарьт баригдалгүй амьдрах, хүссэн хэмжээний мөнгөтэй болох, эцэст нь хөдөлмөрийнхөө үр шимийг үзэхийг хүссэний үндсэн дээр бизнесээ эхлүүлдэг. Харамсалтай нь үүсгэн байгуулагч, захирал, эзнээс бизнес нь хэт хамааралтай байх нь олонтаа учраас тэд хүссэндээ хүрэх боломжгүй болчихдог. Захирал байхгүй л бол компани нь хэчнээн том эсвэл ашигтай байсан ч ерөнхийдөө үнэ цэнгүй юм.
Гэхдээ бизнес нь ямар шатандаа явж байгаагаас үл хамаарч үнэ цэнтэй системтэй компанийг байгуулж болох нууц стратеги бий. Чухам тэдгээрийг Жон Варрилов “Төгс компани бүтээх нууц” номдоо дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Канадын хөрөнгө оруулагч Жон Варриллов нь өдгөө олон мянган компанийн ашигладаг бизнесийн үнэ цэнийг өсгөх “The Sellability Score” программыг санаачлагч бөгөөд амжилттай дөрвөн компани байгуулсан туршлагатай бизнесмэн юм. Бизнес эрхлэхийн зэрэгцээ Inc. сэтгүүлд 30 жилийн турш ажиллахдаа олон зуун ментороос хуримтлуулсан туршлагаа тэрбээр бизнесийг үнэд хүргэх хүчин зүйлсийг олж бусадтай хуваалцахад зориулсан билээ.
Зохиогч: Жон Варриллов
Орчуулагч: Нарантуяагийн Энхбаяр
Редактор: Ганбаатарын Даваадорж
Хавтасны дизайнер: Пүрэвдоржийн Энхтүвшин
Эрхлэн гаргасан: Хархорум Дижитал ХХК
Үнэ: 27000 төг
© 2019-2024 Бизнес Медиа ХХК