Сүүлийн жилүүдэд Монголд ном хэвлэлийн салбар эрчимтэй хөгжиж, 15-22 насны залуус ном унших хандлага өсөн нэмэгдэж байна. 33 дахь удаагийн “Үндэсний номын баяр” -ын үеэр 1500 хүний дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийв. Судалгаанд оролцогчдын 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэй уншигчдын тоо нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн уншигчдын 88.4% нь цаасан ном уншихыг илүүд үздэг ба нэг жилийн хугацаанд худалдан авсан номын тоо 8 болж өсчээ.