“Build Smart … ” уриа дор зохион байгуулагдах барилгын салбарын нөлөө бүхий арга хэмжээ 38 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармаг 2025 оны 9-р сарын 12-14-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.
Намрын улиралд орон сууцны эрэлт эрс нэмэгддэг бөгөөд бүтээн байгуулалтын оргил үе болох хавар, зуны турш хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг олон нийтэд хүргэх стратегийн чухал цаг үе болдог билээ.
Тиймээс энэ цаг үед зохион байгуулагддаг “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармаг нь шинэ орон сууцны төсөл хөтөлбөрийг танилцуулахаас гадна салбарын хөгжлийн чиг хандлага, ухаалаг шийдэл, дэвшилтэт технологи, инновацийг нэг дор цогцлоон харуулдаг гэдгээрээ онцлог билээ.