BNI Mongolia National Conference-2025

“Networking like a pro” сэдвийн хүрээнд Монголын бүх BNI гишүүд энэ оны бизнес нетворкингийн хамгийн том эвентээ зохион байгуулах гэж байна. BNI гишүүн та 2025 оны тавдугаар сарын 17-18-ны өдрүүдэд UG Palace-т болох “BNI Mongolia National Conference-2025”-д бүртгүүлж амжаагүй байгаа бол https://bit.ly/BNIMongolia энэ богино холбоос дээр дарж ороод бүртгэлээ хийлгээрэй.

Яагаад “BNI Mongolia National Conference-2025”-д оролцох хэрэгтэй вэ?

  • BNI Монгол дахь салбар бүрийн гишүүд үнэхээр амжилттай ажиллаж байна. Сүүлийн 12 сарын байдлаар 15 салбар, 7 бүс нутгийн 650 гаруй гишүүн 32 мянган реферал дамжуулж, нийт 71,5 тэрбум төгрөгийн борлуулалт амжилттайгаар хийж чаджээ. Энэ тоо өдрөөс өдөрт өсөж байгааг онцлох хэрэгтэй.
  • Нөгөөтээгүүр та бизнесүүдтэй урт удаан, итгэлтэй, найдвартай харилцаа тогтоосноор таны орлого бодитоор нэмэгдэж, бизнес тань тогтвортой өснө.
  • Зөвхөн үндэсний компаниудтай нягт холбоотой болоод зогсохгүй бизнесээ дэлхийн хэмжээнд таниулах, олон улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ.
  • Бизнес эрхлэгчид нэгнээсээ суралцана. Тэд туулсан зам, хуримтлуулсан туршлагаа харамгүй хайрлах учир та цаашдын ажилдаа тэдний бодит туршлагаас үлгэр дуурайлал авч, үр дүнтэй мэдээлэлтэй болж, тасралтгүй суралцан, өсөж хөгжих болно. Таны танилын хүрээлэл тэдний танилын хүрээллээр улам бүр өргөжин тэлэх болно.
  • Энэ удаагийн “BNI Mongolia national conference-2025”-д олон улсын хүндэт зочид хүрэлцэн ирж, гайхалтай илтгэлүүдээ тавих болно. Тэдний илтгэлүүд дотор танд үлдэх алтан сургамжууд маш их учир боломжийг бүү алд.

BNI Mongolia national conference-2025” арга хэмжээний үндсэн илтгэгчид:

  1. CHINZORIG ENKHTAIVAN – BNI MONGOLIA-г үүсгэн байгуулагч

“NETWORK LIKE A PRO” – Мэргэжлийн түвшинд нетворкинг хийх нь

  1. QMEI WANG- BNI TAIWAN, Гүйцэтгэх захирал

“Asia global power team” сэдэвтэй илтгэл

  1. J J PHANG –  BNI MALAYSIA, Мужийн захирал

“More Members Make more Money” – Олон гишүүдтэй болж, их мөнгө олох нь

  1. NANCY – BNI Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал

“How to grow your business exponentially “ – Бизнесээ хэрхэн эрчтэй өсгөх вэ?

BNI Mongolia National Conference-2025” арга хэмжээний хөтөлбөр

BNI Mongolia National Conference-2025

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00