БНСУ-ын Жэжү хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага болон Жэжү арлын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирнэ.
2023 оны 8 сарын 3-ны өдөр Жэжү хотын ХАҮТ болон МҮХАҮТ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах бөгөөд энэ уулзалтын үер хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд танилцах уулзалт зохион байгуулагдана.
Та бүхнийг БНСУ-ын Жэжү дахь барилга, машин, хүнд үйлдвэр, зам тээврийн салбарын бизнес эрхлэгчидтэй болон бизнесийн орчинтой танилцах уулзалтад оролцохыг урьж байна.
Хэзээ: 2023 оны 8 сарын 03 (Пүрэв)
Хаана: МҮХАҮТ, 503 тоот хурлын танхим
Холбоо барих: 77277070 (6), 94110375