“Бизнес Цэнэг” өглөөний уулзалтын 8-р сарын зочдыг танилцуулж байна.
Энэ удаагийн Morninspire-ийн илтгэгчээр “BLF” Бизнесийн хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер Ц.Азбаяр оролцож “Өөрчлөлтийг зөв удирдах нь: Захирлуудын шинэ сорилт” сэдвээр бизнесийн шийдвэр гаргалт, хууль, манлайллын түвшинд өөрчлөлтийг хэрхэн үр дүнтэй удирдах талаар туршлагаа хуваалцана.
Sharing is caring хэсэгт, бизнесийн салбартаа өөрсдийн өвөрмөц замнал, онцгой туршлагаа бүтээсэн захирлууд оролцоно:
Жүр Үр ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхзул “Шилжилтийн үеийн сорилт ба шийдлүүд” сэдвээр өөрийн бизнест тулгарсан шилжилтийн үеийн бодит сорилтууд, гаргасан шийдвэрүүд болон урсгалд авталгүй, өөрсдийн замаа хэрхэн тодорхойлсон талаар туршлагаа хуваалцана.
Сентрал Коммерс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бархас “Management Tools” сэдвээр бизнес эрхлэгч танд хэрэгтэй, өдөр тутамдаа ашиглаж болох удирдлагын шилдэг арга хэрэгслүүдийн талаар туршлагаа хуваалцах болно.
Лхамур ХХК-ийн үүсгэн байгуулагч, олон улсад амжилттай бизнес эрхлэгч Д.Хулан “Гадаад зах зээл: Бодитоор харцгаая” сэдвээр өөрийн үнэ цэнтэй туршлага болон тулгарсан сорилтуудаа та бүхэнтэй нээлттэй хуваалцана.
Өглөөний кофегоо
хамтдаа ууж, урам зориг, шинэ санаагаар өөрийгөө цэнэглэцгээе.
