Монгол Улсад санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 112 жилийн ой, “БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Хөрөнгийн зах зээлд нягтлан бодогч, аудиторуудын үүрэг, оролцоо” сэдэвт форумыг зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд Монголын томоохон компаниуд IPO хийж, хөрөнгийн зах зээлд шинэ сорилт, боломжууд үүсэж байгаатай холбогдуулан санхүүгийн мэдээллийн ил тод байдал, мэдээллийн чанарын асуудлыг шийдвэрлэхэд нягтлан бодогч, аудиторууд, санхүүгийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухлаар тавигдаж байна. Тиймээс энэхүү форумд бид та бүхэндээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдал, оролцогч талуудын үүрэг оролцоо, тулгарч буй сорилт, туршлагын талаар салбарын мэргэжилтнүүдийн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг хүргэх болно.

Энэхүү форумд Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр Бакалавр болон Магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд, төрийн болон бизнесийн салбарт ажиллаж буй нягтлан бодогчид, аудиторууд, салбарын мэргэжилтнүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2023-12-07-ны өдрийн 10:00 цагт (09:30 бүртгэл эхэлнэ)
СЭЗИС-ийн С байрны 4-р давхар, 4С танхим
Суудлын тоо хязгаартай тул та бүхэн доорх QR кодыг уншуулан, эсвэл энэхүү холбоосоор бүртгүүлнэ үү.