Ерөнхий зохион байгуулагч: Мессе Берлин
Үзэсгэлэнгийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 20-29
Хаана: Герман улс, Берлин хот
1926 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ жил 88 дах удаагаа болж буй International Green week үзэсгэлэн нь Хүнс, ХАА-н чиглэлийн Германы хамгийн том үзэсгэлэн юм. Хүнс, ХАА-н Глобал форумын (GFFA-Global Forum Food Agriculture) анхдагч үүсгэн байгуулагч гэдэг утгаараа энэ өдрүүдэд Дэлхийн 70 гаруй холбогдох яамд, хүнс үйлдвэрлэгчид цуглан хуралдаж, ирээдүйн Хүнс, ХАА-н чиглэлийг хэлэлцдэг.
Тус үзэсгэлэнгийн давуу талууд:
- Олон улсын 72 улсын 1880 тус салбарын томоохон үйлдвэрлэгчид 128,000 м2 үзэсгэлэнгийн талбайд оролцож, нийт 400 мянган үзэсгэлэн сонирхогчид хуран цуглардаг хүнс, ХАА-н чиглэлийн Германы хамгийн том үзэсгэлэн юм
- Жил бүр 300 гаруй форум, семинар, бага хурал, хорооны хурал болдог.
- Хөдөө аж ахуйн бодлогын хувьд олон улсын 200 гаруй сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байгаа нь үзэсгэлэнгийн ач холбогдлыг тодорхой харуулж байна.
Хүнс, ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.
Хавсралт:
Бүртгэлийн хугацаа: 11 дүгээр сарын 17-нийг дуустал
Холбоо барих:
МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn