Монголын уул уурхайн бүтээгдэхүүн – хамтын ажиллагаа

Танилцуулга: 
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад харилцааны газар, Эдийн засаг, худалдааны газар хамтран Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-д танилцуулах форум арга хэмжээг Өвөр Монголын Хөх хотод 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Зорилго: 
2023 оноос эхлэн Монгол Улсын экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн баяжмалыг Монголын хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар арилжаалдаг болсонтой холбогдуулж, гол худалдан авагчид болох БНХАУ-ын зах зээлд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй мэдээллээр хангах, Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, 2 талын бизнес эрхлэгчдийг уулзуулахад энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршино.

Хугацаа: 2023 оны 11 сарын 27-оос 30-н
Хаана: ӨМӨЗО-ны Хөх хот

Товч хөтөлбөр: 

  • 11 сарын 27 – Улаанбаатар – Бээжин – Хөх хот нислэг
  • 11 сарын 28 – Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-д танилцуулах форум, арга хэмжээ (Шератон зочид буудалд)
  • 11 сарын 29 – ӨМӨЗО-ны уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялал
  • 11 сарын 30 – Хөх хот – Улаанбаатар нислэг

Холбоо барих: 77277070 (6) 88171901
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00