“The Media Show” арга хэмжээ эргэн ирлээ! 

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэн, сэтгүүл зүй сонирхогчид, чөлөөт бичигч, оюутан залууст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийн талбар “The Media Show 2024” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, хүсэл, сонирхол нэгтэй мэргэжилтнүүдтэйгээ танилцаж хүрээллээ тэлэх, медиа бизнес дэх шинэ соргог мэдээ, мэдээлэл олж авах сонирхолтой хөтөлбөр, чөлөөт хэлэлцүүлгийг “The Media Show” өрнүүлдгээрээ онцлогтой билээ.