Урлагийн сэтгэл засал таны хэрэглээнд

Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэгээс 10-р сард “СЭТГЭЛ СУДЛАЛ ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД” үйл ажиллагааг зохион байгуулсан бол энэ удаад тус үйл ажиллагааны дараагийн цуврал болох “УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү цуврал үйл ажиллагаа нь сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хэрэглээний зарим салбаруудаар нарийн мэргэшсэн сэтгэл судлаачдын илтгэлийг сонсож, эдгээр чиглэлүүдийг цаашид төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцож ярилцах боломжийг олгох юм.
Энэ удаагийн үйл ажиллагаанд урлагийн сэтгэл заслаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг зочин илтгэгчээр урьлаа. Та үйл ажиллагаанд оролцсоноор:
📌 “Урлагийн сэтгэл засал дахь үнэлгээ оношилгоо буюу ПРОЕКТИВ сорил”
📌 “Хөгжмийн сэтгэл заслыг сэтгэл зүйн үйлчилгээнд хэрэглэх нь”
📌 “Урлагийн сэтгэл заслыг олон талт хэрэглээнд нэвтрүүлэх нь” илтгэлүүдийг сонсох боломжтой.
👥 ХЭНД ЧИГЛЭСЭН:
-Сэтгэл судлалын салбарын судлаач, мэргэжилтнүүд,
-Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд
-Урлагийн сэтгэл заслаар ажилладаг, суралцдаг, сонирхон судалдаг бүх хүмүүст нээлттэй.
📆ХЭЗЭЭ: 2024.12.08-ны өдөр /Ням гариг/
⏰ЦАГ: 14:00 цагаас
📍ХААНА: Удирдлагын академийн төв байрны 301 тоот
👥 СУУДЛЫН ХЯЗГААР: 70 хүн
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/s4mmFJkzP8g1gaNy6
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00