Ажилтнууд захиралтайгаа сошиал сүлжээнд найз болох эсэхээ шийдэх нь заримдаа ярвигтай шийдвэр болох тохиолдол бий. Захирлуудын дунд ч мөн ажилтантайгаа фэйсбүүк дээр найз болох эсэх талаарх маргаан байдаг. Харин та бүхэнд энэ талаарх Reverb.com-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэвид Калтын нийтлэлийг хүргэж байна.

Даваа гариг болгон шахуу бид шинэ ажилтан элсүүлдэг байлаа. Тэд ажилд орсон эхний өдрүүдээ хүний нөөцийн сургалтанд суух, хамт олонтойгоо танилцах гэх мэт нэгэн хэвийн өнгөрөөдөг юм. Харин би тэднийг фэйсбүүктээ нэммэгц тэдний нэгэн хэвийн байдал өөрчлөгдөж эхэлдэг дээ. Нийгмийн сүлжээнд тэдэнтэй холбогдож буй уг үйлдлийн минь цаана ямар ч атгаг санаа байдаггүй. Найзуудтайгаа гарсан оройг нь тандах гэж, эсвэл ажлаасаа зөвшөөрөлгүй гарсан эсэхийг нь шалгах гэж би найз болдоггүй. Үнэндээ зүгээр л ажилтнуудтайгаа илүү сайн харилцаатай болохын тулд фэйсбүүк андууд болж байгаа хэрэг.

Бодит байдал дээр одоогийн ажиллах хүч буюу шинэ мянганыхан илүү утга учиртай ажиллахыг хүсдэг. Иймээс тэд ажлынхнаа илүү ойлгож, тэдэнд өөрийгөө таниулж, зөвхөн менежер биш захирал нь ч бас өөрийг нь ойлгоосой гэж хүсдэг. Цахим ертөнцөд уг харилцааг үүсгэх хамгийн хялбар арга нь сошиал медиаг ашиглах явдал билээ. Хэрэв та үнэмшихгүй байвал доорх хэдэн шалтгааныг уншаад үзээрэй. 

  • Ажилтнаа илүү ойлгох болно. Хэрэв та хурдацтай томорч байгаа эсвэл хэдийн том компанид захирал юм уу менежэрээр ажиллаж байгаа бол ажилтнаа ажлын байрынх нь тодорхойлолтоор дүгнэх нь хялбар санагдаж болох юм. Санхүүгийн хэлтсийн нягтлан охиныг баланс, тэнцлээр нь, маркетингийн албаны залууг сүүлд хийсэн кампанит ажлаар нь төсөөлөх гэх мэт. Гэвч ажилтнаа ажил мэргэжлээр нь биш хүн талаас нь ойлгож харилцах нь үнэхээр бэрхшээлтэй. 
  • Фэйсбүүкээр найз болох нь ажилтнаа илүү ойлгоход тусална. Учир нь спортоор хичээллэх, нохойгоо салхилуулах зэргээр тэд өглөө эрт босдгийг та мэдэж авна. Энэ бүхнийг мэдэх нь ажилтнуудаа ажлын байран дээр ямар нөхцөлд хэрхэн хариу үйлдэл гаргахыг таамаглахад илүү дөхөм болно. 
  • Ажилтантайгаа илүү нөхөрсөг харилцаа үүсгэнэ. Энгийн, даруу байсан ч хамаагүй захиралтайгаа уулзахдаа ямар ч ажилтан их бага хэмжээгээр сандарч тэвддэг. Харин тэдэнтэй фэйсбүүк найз болсноор гэр бүл, найз нөхөд болон чөлөөт цаг зэргээр ажил дээр тэр болгон харуулдаггүй талыг нь та харж авна.

Компанийнхаа зорилгын төлөө ажилтнууд хэр үнэнчээр зүтгэх нь компанийг үүсгэн байгуулагч тантай болон таны түүхтэй тэд хэр гүн холбогдож, уялдахаас заримдаа ихээхэн хамаардаг. Яг л сонирхолтой түүх хүний сэтгэлийг хөдөлгөдөгтэй адил дан ганц компанийн эрхэм зорилгын төлөө робот мэт ажиллахын оронд компанийн ард буй хүнийг таньж мэдэх нь ажилтнуудын хувьд илүү үр дүнтэй байна. Хэдийгээр энэ арга зам нь хүсээгүй зүйлээ мэдүүлэхээс эхлээд хэд хэдэн сул талтай байж болох ч ажилтан захирлын хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх үр дүнтэй арга юм.

Б. Билэгт

Амжилттай маркетингийн кейс: Пепси таны өдрийг тодорхойлно

Өмнөх нийтлэл

В.Путин: Морины сайныг унан байж, Хүний сайныг ханилан байж мэднэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur