НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Маркетинг, борлуулалтын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Борлуулалт маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад багаар ажиллах, гүйцэтгэлийг хангах
  • Хэрэглэгчидтэй харилцаа тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, борлуулах
  • Business.mn сэтгүүл болон сайтын борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, ашигт ажиллагааг хангаж борлуулалтыг нэмэгдүүлэх
Тавигдах шаардлага:
  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Брэндинг, маркетинг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Нээлттэй харилцаатай, хэл ярианы болон бичгийн зөв соёлтой
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах, хариуцлагатай байх, ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах зорилготой байх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний бизнесийн шийдлийг боловсруулах, шинийг санаачлах, аливаад хурдан суралцах чадвартай байх

Дижитал маркетер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанийн Маркетингийн сувгуудаар дамжуулан маркетингийн контентийг зорилтод хэрэглэгчдэд түгээх, хүргэх
  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, судалгаа үнэлгээг хийх
  • Маркетингийн автоматжуулалтыг хариуцна.
Тавигдах шаардлага:
  • Маркетинг, бизнесийн удирдлага болон мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Бүх төрлийн сошиал медиа платформууд дээр ажиллах, хөтлөх, хөгжүүлэх чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Монгол хэлний бичгийн зөв бичих болон найруулга зүйн чадвартай байх.
  • Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
  • Зах зээлийн болон хэрэглэгчдийн судалгааг явуулж, үр дүнд дүн шинжилгээ хийж тайлагнах чадвартай байх
Бусад:
  • Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
  • Ажлын цаг: Бүтэн цагийн
  • Холбоо барих: info@business.mn