Монгол улс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуйн нэгжтэй.Үүний 77 хувь буюу 50 гаруй мянга нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллажбайна. Хувийн хэвшлийнхэн өнөөдөр улсын ДНБ-ий 80 гаруй бүрдүүлж байна. Харин эдгээр бизнес эрхлэгчид, энтрепренерүүд рүү чиглэсэн, тэдэнд бизнесээхөгжүүлэхэд нь зөвлөдөг, мэдлэг туршлага түгээдэг, тэднийг холбож, урам зоригөгдөг орон зай сэтгүүл зүйн салбарт үгүйлэгдэж байна. Бид энэ орон зайг нөхөж Business.mn сэтгүүл, Business.mn вэбсайтаа жижиг, дунд үйлдвэрийн танд, бизнес эрхлэгч та бүхэндээ зориулан хүргэж байна.

Өнөө цагт, бизнес эрхлэгч хүн тулгарах асуудал бүрт бие даан хариулт олж,бүхнийг өөрөө судлан мэдэж, сорилт бүрийг ганцаар даван туулах боломжгүй. Харин олуулаа хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцан, хамтран ажиллавал зөвхөн үнэтэй цаг хугацаа, зардлаа хэмнээд зогсохгүй, өргөн холбоо хэлхээнд орж, төрөлжиж, илүү хурдан хөгжих бололцоо дүүрэн байна. Тиймээс бизнес эрхлэгчид харилцан танилцах, харилцан ярилцах боломжийг олгосон холбогч гүүр байх нь бидний гол зорилгын нэг билээ.

Бидний толгой зорилго бол Монголын бизнес эрхлэгч, энтрепренерүүдийн ажил, амьдралын нь зөвлөгч-түшиг болсон ширээний сэтгүүл, вебсайт байх явдал. Тиймээс бизнес эрхлэгч, энтрепренерүүдийн бизнес хөгжүүлэлтэд тусалсан мэдлэг, мэдээлэл түгээнэ. Ажил, бизнестээ шинэ санаа оноо олж авдаг, туршлагаахуваалцдаг талбар нь байна. Тиймийн учир Business.mn вэб сайт Business.mn сэтгүүлтэйгээ хоршин ажиллаын хамтаар дижитал ертөнцийн боломжид тулгуурлан бизнесийн мэдлэгийг үрслүүлж, бизнесийн дэвшлийг нэвтрүүлэхэд анхааран ажиллана.