“Дэлхий 2021” сэтгүүл

Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд тухайн жилийг зурагласан тусгай дугаар, эмхэтгэл гаргасаар ирсний дотор хамарч буй салбарууд, нийтлэлийн чанар чансаа, зочин нийтлэлчдийн нэр хүнд, зэрэг зиндаагаар зүй ёсоор дээгүүрт ордог нь гарын таван хуруунд багтам цөөхөн. Тэдгээрийн нэг бол Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаар билээ.

“Экономи Медиа” ХХК нь монгол дахь онцгой лиценз эзэмшигчийн хүрээнд “The World in” дугаарыг 6 дахь жилдээ эрхлэн гаргаж, уншигчдынхаа гар дээр “Дэлхий 2021” дугаараа тавьж байна. Тус сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдэж буй. Энэ жилийн дугаар урьд жилүүдээс нэлээд онцлог болсон бөгөөд “Цар тахлын дараа” тусгай секц уншигчдын дунд хүлээлт үүсгээд байсан юм. 

Коронавируст цар тахлын улмаас эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг энэ жил юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын зарим хариултыг эл сэтгүүлээс унших боломжтой. Тухайлбал, “Цар тахлын дараа” тусгай секцээс Ковид-19 цар тахлын хүн төрөлхтөнд өгч буй сургамж, боломжийн талаар сонирхолтой анализ, таамгуудыг уншаарай.

Заавал унших ёстой булангийн тоонд “Санхүү”, “Бизнес”, “Шинжлэх ухаан, технологи” орох нь дамжиггүй. Эдгээр буланд багтсан цар тахлын үеийн хөдөлмөрийн зах зээл, компаниудын дефолт, тэгш бус байдал, банк болон финтекийн өрсөлдөөн, зээлийн хомсдол, хагас дамжуулагч болон цахилгаан машины зах зээл, аялал жуулчлалын салбарын ирээдүй гээд хэдхэн сэдвийг нь дурдахад л унших хорхой өөрийн эрхгүй төрнө.

Харин 2021 онд Монгол Улсыг юу хүлээж байна вэ? Үүнд яг таг хариулт өгөх боломжгүй. Тийм учраас өмнөх дугааруудтай харьцуулахад “Дэлхий 2021” дугаарын монгол талд голлох салбаруудаас маш олон зочин нийтлэлч уригдаж, энэ оныг аль болох бодитой, илүү нарийвчлалтай, олон өнцгөөс зураглахыг хичээсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Сант марал сангийн захирал Б.Сумати тэргүүтэй шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, шинжээч, энтрепренер эрхмүүдийн байр суурь уншигч танд мэдээлэл өгөхийн зэрэгцээ нэгийг бодож нөгөөг эргэцүүлэхэд туслах болов уу.

Эрхлэн гаргагч: The Economist сэтгүүл 
Монгол дахь онцгой лиценз эзэмшигч: Экономи Медиа ХХК                                                                 
Монгол талын редактор: Нарантуяагийн Энхбаяр
Дизайнер: Ширмэнгийн Оюундарь
Үнэ: 40000 төгрөг

Номыг 7 сарын 9-ний өдрөөс 8 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сайтаар захиалга авахгүй, Мир, Интерном, Booklo-гоор захиалаарай.

Захиалах
Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө

“Манайх хамгийн шилдэг нь, хамгийн чанартай нь манайхыг аваарай” гэсэн сурталчилгаа нь аргаа барсан маркетингийн арга бөгөөд маркетинг хийнэ гэдэг нь үр суулгаж тариа тарихтай адил юм. Иймд тариачин хүний онцгой шинж чанаруудыг бодож тунгаах хэрэгтэй. Тариачин үр тариад ургацаа авах хүртлээ хүлээнэ, тэр болтол түүнийгээ арчилж, усалж ургуулна. Цаг нь болмогц ургацаа хурааж эхлэнэ. Тариагаа ганц хоёр услаад хаячихдаг тариачин харж байсан уу?

Маркетингийн төлөвлөгөөгөө энгийн аргачлалын дагуу нэг хуудсанд багтаан боловсруулж, багахан төсвөөр хэрхэн гайхалтай үр дүнд хүрэх тухай Аллан Дибийн бэстселлер “Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө” ном өгүүлэх болно. Энэхүү номыг уншсанаар та худалдан авалтын тохиролцоог хэт улайрч, гуйж эсвэл залхаасан биш байдлаар дуусгах урлаг, өрсөлдөгчдөө дарж, өөрийгөө цор ганц сонголт болгохоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэрхэн  өндөр төлбөр авч хариуд нь хэрэглэгч танд үнэнээсээ талархдаг болгох зэрэг маркетингийн олон аргад суралцах болно. 

Аллан Диб нь IT, харилцаа холбоо, маркетинг зэрэг төрөл бүрийн салбарт олон бизнесийг бүтээж, өсгөж чадсан өвөрмөц сэтгэлгээтэй маркетер, энтрепренер билээ. Анхны гарааны бизнесээ эхлүүлээд 4 жил болоход нь Business Review Weekly сэтгүүл Австралийн хамгийн түргэн өсөлттэй 100 бизнесийн нэгээр нэрлэж байжээ. Тэрбээр бизнесүүдэд технологи болон маркетингийн тусламжтайгаар өндөр өсөлтийг бий болгох шинэ арга замыг хайх тал дээр нь туслах чин хүсэлтэй нэгэн юм. 

Зохиогч: Аллан Диб
Орчуулагч: Батбаатарын Анхбаяр
Редактор: Бямбацэрэнгийн Үнэнбат
Эрхлэн гаргасан: Хархорум Дижитал ХХК

Үнэ: 27000 төг

Захиалах