0

Амьдралын тань өдөр тутмын хэрэглээ болсон усны талаар та хэр сайн мэдэх вэ? Хачирхалтай нь бид усгүйгээр амьдарч чадахгүйгээ мэддэг ч ууж байгаа усаа мэдэхийн төлөө бараг цаг гаргаж уншиж, судалж үзээгүй байдаг.

Доорх зурган дахь аяга тус бүрт өөр өөр газраас ирсэн ус болон мөс хийсэн юм. Эдгээр аягатай уснаас та алийг нь сонгож уух вэ? Ихэнх хүн эхний хоёр усыг сонгодог. Хүмүүс гурав дахь усыг барагтаа л бол уухыг сонгодоггүй. Учир нь бид уух усаа өнгөгүй, тунгалаг, үнэргүй бол цэвэр ус гэж итгэдэг. Гэвч та эдгээр аягатай ус дотор хортой бодис эсвэл ямар нэгэн бактери байхгүй гэдгийг яаж мэдэх билээ? Хэрэв усны мэргэжилтэн эдгээр аягатай усны нэгийг сонгох тохилдолд алийг нь ч сонгохгүй. Учир нь аль ч аяган дахь мөс хөвөхгүй байгааг тэрбээр хялбархан анзаарах юм.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа нүүдэллэж амьдрахдаа усны ундаргыг дагаж суурьшдаг байв. Харин 19-р зууны дунд хүртэл хүмүүс бохирдсон уснаас болж өвдсөөр байгаагаа мэдээгүй явсан юм. Үүнээс хойш айл өрхөд цэвэр усыг түгээх системийн ач холбогдол эрс нэмэгдсэн түүхтэй. Ингэснээр цэвэр усны янз бүрийн стандарт гарч ирж, усыг бохирдуулахгүйгээр түгээх технологи хөгжсөн билээ. Өдгөө бид байх ёстой мэт хүлээж авдаг усны түгээлтийн систем нь өнгөрсөнд халдварт өвчнөөр нас барсан сая сая хүмүүсийн амь насаар олдсон гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Харамсалтай нь өнөөдөр ч бид ууж буй усаа үнэхээр аюулгүй эсэхийг мэдэх бүрэн боломжгүй. Хэрэв усыг уухад тохиромжтой эсэхийг үнэхээр шинжилье гэвэл бид тусгай лабораторт шинжүүлэхээс өөр аргагүй. Гэвч бидэнд тийм бололцоо байхгүй тул өдөр тутам усыг ундандаа хэрхэн хэрэглэх талаар товч зөвлөмжийг бичлээ.

Нэг буцалгасан усаа ахиж буцалгаж болохгүй. Хоёр дахь удаагаа буцалгахад усны эрдэс бодисууд алдагдаж, хүний биед таагүй химийн элементүүд үүсдэг. Ингэснээр хүний биед хэрэгтэй эрдсүүд ч бүтцээ алдан хортой болсноор эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Крантны халуун усыг ундандаа хэрэглэж болохгүй. Халуун усыг буцалгахад илүү хялбар учир хүмүүс шууд хоолондоо эсвэл буцалгаж уухдаа хэрэглэх нь түгээмэл. Харамсалтай нь орон сууцны халуун усны шугамаар гарах ус төрөл бүрийн төмөр, бусад химийн элементтэй холилдсон байдаг. Тиймээс ундандаа хүйтэн ус хэрэглэх хэрэгтэй.

Удаан хугацаагаар крантны усыг хэрэглээгүй үедээ 20 секунд гоожуулсны дараа усаа хэрэглэ. Хэдий таны гэрт ундны ус бохирдолгүй очиж болох ч крантаар гарахдаа бохирдох хамгийн өндөр магадлалтай. Учир нь солиогүй удсан крантны дотор ус олон цаг байснаас болж бохирддог. Тиймээс өглөө эрт хамгийн түрүүнд крантаас гарах усыг ундандаа хэрэглэхгүй байвал зохилтой. Мөн гэрээсээ олон хоногоор явсан тохиолдолд буцаж ирэхдээ крантаа хэсэг гоожуулсны дараа хэрэглэх хэрэгтэй.

Крантаас гарсан усаа саванд ил тависны дараа хэрэглэ. Крантаас гарч буй ус хлораминтай байдаг тул хоол ундандаа хэрэглэхийн өмнө таг нь онгорхой саванд хэсэг байлгаснаар хлорамин нь ууршин алга болно. 

Нарны гэрэлд савтай ус тавьж болохгүй. Нарны шууд гэрэлд хуванцар сав урвалд орсноор хүний биед хортой бодисууд усанд шингэдэг. Энэ нь бүх хуванцар савтай бүтээгдэхүүнүүдийн хувьд адил юм.

НЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар гэр хорооллын айлуудын усны бохирдлын түвшин маш өндөр гарсан. Тиймээс усны сав болон шанагыг байнга цэвэрлэх хэрэгтэй юм. Энэ нь зуслангийн айлуудад ч мөн адил.

Усны тухай сонирхолтой баримтууд

  •  1 га газар орсон борооны хэмжээг та мэдэх үү? Нэг га газар орсон борооны ус ойролцоогоор 26.5 мянган литр буюу 30 тонн ус болдог.
  • Дэлхий анх үүсэхэд байсан хэмжээний ус өнөөдөр ч мөн адил дэлхий дээр байсаар байгаа юм. Учир нь ус агаар мандлаас гарч ууршдаггүй. Тэгэхээр хэзээ нэгэн цагт динозавруудын уудаг байсан усыг бид өнөөдөр хэрэглэж байгаа аж.
  • Хүн төрөлхтөн өдөр тутамдаа хэрэглэдэг ихэнх усаа гол нуураас авдаг бөгөөд эдгээр нь дэлхийн нийт цэвэр усны ердөө 0.3 хувийг эзэлдэг аж.
  • Ус дангаар нь уухтай харьцуулахад бид иддэг жимс, хүнсний ногоо болон бусад хүнснээсээ усыг илүү хэмжээгээр авдаг. 
  • Цангаснаар хүний биед ус дутагдаж байна гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч бид цангаж байгаагаа мэдэрч эхлэхэд аль хэдийн бидний бие усаа алдаж эхэлснээр тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн байдгийг анзаардаггүй.

Эх сурвалж

Negoianu, D. and Goldfarb, S. (2008). Just add water. Journal of the American Society of Nephrology, 19: 1041–1043.

https://www.thoughtco.com/is-it-safe-to-reboil-water-609409

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Espresso latte-д 16 ширхэг ёотон агуулагддаг

Өмнөх нийтлэл

Ц.Эрдэнэбат: Шоргоолжийг харах бүрт “Би ийм байх юмсан” гэж бодогддог

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style