Монгол улсад хөрөнгө оруулагчдын хамгийн том бизнесийн холбоо болох БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийн тэргүүн Янг Шиаожитай ярилцлаа. Уг нийгэмлэгийн гишүүдээр Bank of China, Air China, Petro China зэрэг 200 гаруй компани байдаг аж. Түүний гол зорилго нь Монгол Хятадын ард иргэдийг болоод бизнес эрхлэгчдийн хооронд гүүр болох юм. Тэрбээр уул уурхай, хүнд үйлдвэрээс гадна байгальд ээлтэй үйлдвэрлэлийг чухалчилдгаас гадна хоёр орны соёл урлагийг өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг юм.

Хятадын хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийг байгуулахаасаа өмнө  хийж байсан ажлууд тань хэрхэн одоогийн нийгэмлэгтэй холбогдож, энэ замнал руу таныг хөтөлж байсан бэ? 

-Би санхүү, худалдааны чиглэлийн магистрын зэрэгтэй. Хувьцаат компанид хоёр жил ТУЗ-ын гишүүнээр, мөн олон улсын худалдаа, уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ложистикийн ажлуудыг хариуцаж ажиллаж байсан. Хөрөнгийн зах зээлийн судалгаан дээр бас анхаарч ажилладаг. Хөрөнгийн зах зээл Монгол улсыг хөгжүүлэх нэг гарц нь хамтын ажиллагаа учир энэ тал дээр бизнес эрхлэгчид зөвлөгөө өгч, хамтрах хэрэгтэй гэж үздэг. Тиймээс ч элчин сайдын хүсэлтийн дагуу энэ нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. 

-Танай нийгэмлэг Монгол Хятадын бизнесийн харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Хоёр талын бизнес хамтарч ажиллахад ямар асуудлууд нийтлэг тулгардаг вэ?  

-Бизнес эрхэгчдийг хооронд нь холбоход тулгамддаг асуудал бол Зах зээлийн хэмжээ болон Монгол улсын хүн амын эрэлт хэрэгцээгээс хамаараад хоёр улсын зөрүү маш их. Хоёрт, дэд бүтэц. Дэд бүтцийг хөгжүүлснээр хоёр улсын бизнест маш том дэмжлэг болно. Мөн Монгол улсад хүний нөөцийн асуудал бий. Баяжуулах үйлдвэрлэл гэх мэт нарийн технологийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хэрэгтэй. Тиймээс миний санал бол тухайн төсөл, ажилд тохируулж хоёр тал хамтарч мэргэжилтнүүдээ бэлтгэх нь чухал юм. 

Азийн төлөөх Боао форумын үеэр хэлэлцүүлэгт оролцож буй нь

-Дэд бүтцийн сэдвийн тухай та хөндлөө. Таны бодлоор Монгол улсын дэд бүтцийн сайжруулах зүйлс нь юу вэ? 

-Дэд бүтэц эдийн засгийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Би анх 2004 онд Монгол улсын дэд бүтцийн  судалгааг хийж байсан юм. Ингэснээр Монгол улсын дэд бүтэц хөгжих хандлагатай байсан ч маш их хийх зүйлс байгааг мэдэж авч байсан. Дэд бүтэц гэхээр зөвхөн зам барихыг хэлдэггүй. Цэвэр бохир усын шугам, бохир усыг цэвэршүүлэх, хатуу шингэн хог хаягдлыг өндөр технологиор дамжуулан байгальд ээлтэйгээр боловсруулах зэрэг ч дэд бүтцэд ордог. 

-Ажлынхаа шугамаар  маш олон бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа хүний хувьд та хоёр талын бизнесийг их олон өнцгөөс харж, мэдэрч байгаа байх. Яг энэ одоогийн мэдлэг, туршлагатайгаа өнгөрсөнд очиж бизнес эхлүүлвэл юунаас эхлэх вэ?

-Монголд бизнесүүд маш их хүчин чармайлттайгаар ажиллаж байгаа гэж би боддог. Гэвч Монголд олон групп компаниуд зах зээлийг эзэлснээр бага, дунд бизнес хөлөө олоход их хүндрэлтэй. Гадаад улс орнуудын нээлттэй зах зээлтэй танилцаж олон улсын арга хэмжээнд оролцсоноор тэдний хэрэгжүүлж буй бодлогуудад хамрагдаж хамтран ажиллах түншүүдтэйгээ танилцах хэрэгтэй. Монголд олон сайн брендүүд бий. Зөвхөн Монголдоо үйл ажиллагаагаа явуулахгүйгээр гадаадын компаниудтай хамтарч ажиллаж, олон улсын зах зээл рүү чиглэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. 

Б. Билэгт

Өвөр Монгол компаниудын хөгжлийн нууц

Өмнөх нийтлэл

Эхний гараа: Бүтээмжтэй ажиллах 3х3 зарчим

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur