BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар пальто өмссөн урт хар үстэй эмэгтэй шилэн цонхоор доторлогоотой хонгилоор алхаж, хөл хөдөлгөөн ихтэй компанийхаа дундуур явж буй бизнес эрхлэгчийн итгэлийг илтгэнэ. - Business.MN

Мөрөөдөгчөөс бүтээгч рүү

С.Баярмаа   С.Баярмаа
2019-03-14
  Woman entrepreneur, Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

М.Уянга хамгийн анхны том захиалга хүлээж авах үедээ ажлын гэрээгээ өөрөө боловсруулж чадахгүйдээ уйлж, гэрээгээ үзэглэхдээ гар нь чичирч байв. Эрчүүдээр төсөөлдөг барилгын салбарт залуухан, туяхан энэ бүсгүйг анх орж ирэхэд хамтрагчид нь “Ишш, чааваас даа, энэ хүүхэд чадах болов уу” гэж тоомжиргүй хандах нь энүүхэнд байлаа. Тэр байтугай аав нь хүртэл түүнийг компани байгуулснаа дуулгахад эргэлзсэн шинжтэй байв. Харин өнөөдөр салбарынхандаа үл тоомсорлуулж, урдуураа хаалга олонтой хаалгаж байсан тэрбээр жилд 0.6-1.2 тэрбум төгрөгийн орлоготой компанийн эзэн болжээ. Энэ нь манай улсын зураг төслийн зах зээлд томд тооцогдох үзүүлэлт юм.

Түүнд энэ хүртэлх зам дардан байгаагүй. Тэрбээр барилгын зураг төслийн “N.A.P” компаниа 2007 онд байгуулахдаа ердөө гуравхан жилийн туршлага, түрээсийн өрөөнд ганц нөүтбүүк, ширээтэй байлаа. Компанийн гэрчилгээнд “Зургийн компани” гэж бичүүлэх амархан байсан ч, нэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нөр их тэвчээр гарган уйгагүй хөдөлмөрлөжээ. Салбартаа танигдахын тулд ашиг харахгүйгээр ажиллаж, үнэгүй зураг төсөл хийх ч тохиолдол гарна.
Харин аав нь ажлынх нь өрөөг харсны дараа л охиноо маш ихээр хичээж буйг ойлгож, тухайн үед 500 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий ширээ, сандал нэмж авч өгчээ. Энэ бол аавын том дэмжлэг байгаад зогсохгүй N.A.P компанийн анхны “хөрөнгө” байсан юм.

Барилгын салбарт эмэгтэй хүн ажиллаж буй нь зохимжгүй гэж батлахыг оролдсон үйл явдал надад их тохиолдсон. Одоо ч тохиолдсоор байна

Эхний зургаан жил тэр чигтээ асуудалд дарагдаж өнгөрөв. “Барилгын салбарт эмэгтэй хүн ажиллаж буй нь зохимжгүй гэж батлахыг оролдсон үйл явдал надад их тохиолдсон. Одоо ч тохиолдсоор байна” гэж тэр ярьсан. Бүх ажлыг гэрээ, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэчихээд байхад хэн нэг нь эрх мэдлээр далайлган, түүний оролцсон төслийг хүлээн авахгүй байх нь бишгүй. Бүтэн зургаан жил үйл ажиллагаа явуулчихаад, бичиг баримт хэвийн байхад тусгай зөвшөөрлөө ч сунгуулж чадахгүй байсан тохиолдол бий.

2009 оны эдийн засгийн хямрал түүнд анхны том сорилт болов. Тэр үед гарааны бизнес эхлүүлэх байтугай, эхлүүлсэн бараг бүх компани дампуурсан. Энэ үед цалингаа яаж тавих вэ, сарын үйл ажиллагааны зардлаа яаж олох вэ гээд л толгой өвтгөсөн асуудлууд хөвөрсөөр… Гэхдээ эдийн засгийн хямрал болоогүй бол өдий зэрэгт хүрч чадахгүй байх байсан гэж тэр хэлж байна.

“N.A.P” компанийн үүсгэн байгуулагч М.Уянга

Хямралын үед хүмүүс мөнгөөр дутмаг ч цаг заваар элбэг. Харин Уянгаа гараа хумхиж суулгүй дотоод бүтэц, менежментдээ анхаарсан. Мөн зах зээлийн судалгаа хийж, цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээжээ. “Өнгөрсөн цаг хугацаа маань тэр чигтээ алдаа оноо, уйлсан баярласан, шантарсан бахархсан баялаг он жилүүд байсан. Өөрийн гаргасан бодлогогүй шийдвэр, алдаа бүхнээ залруулаад л явж байна. Эргээд харахад их зүйл надад үлдээж ойлгуулсан учир би алдаа бүхэндээ хайртай” гэж хэлээд инээмсэглэнэ.
Барилгын зураг төсөл нь дэлхийн нийтэд өндрөөр үнэлэгддэг оюуны бүтээл байхад манай оронд маш хямд бөгөөд тухайн барилгын өртгийн хоёр хувьд нь хүрэхтэй үгүйтэй байдаг. Гэвч архитектор хүн хийсэн ажлынхаа хариуцлагыг насан туршдаа үүрдэг.

“N.A.P” компани дэлхийн барилгын зөвлөх үйлчилгээ, архитектурын тэргүүлэгч байгууллагуудын нэг, 15 улсад салбартай “Archetype” группийн менежментээр үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж буй. Олны мэдэх МУИС-ын Номын сан, Gobi factory store, “Ногоон сургууль”-ийн барилга, Эрэл ХХК-ийн Шинэ үе, Макс констракшн ХХК-ийн 220К орон сууцны цогцолборууд, аймаг, хотын ерөнхий төлөвлөгөөнүүд гээд олон арван төслийг хэрэгжүүлж, барилгын зураг төсөл дээр ажилласан юм.
Уянга бол гэрэлтсэн цагаан өнгийг санагдуулам аядуу зөөлөн атлаа, ойртохоос зүрхшээм тийм л хүчтэй сэтгэгдэл төрүүлэм эмэгтэй. Мөн зөөлөн дуугаар эрс шийдэмгий байр сууриа илэрхийлж, асуудлыг дипломат аргаар шийдэж чаддаг бизнес эрхлэгч эмэгтэй.

Оффис нь мөн л тэр өөрөө мэт, цагаан өнгө давамгайлсан, эмх цэгцтэй, ухаалаг зохион байгуулалттай, хэний ч санаанд оромгүй өвөрмөц бөгөөд энгийн санаагаар дүүрэн. Үүдэн дэх цагийн бүртгэлийн дээд талд “Та өнөөдөр юу хийж бүтээх вэ?” гэх үг хаджээ. Ажлын эрч хүч өгөх энэ мэт үгийг хэд хэдэн янзаар сольж тавьдаг.
Тэр нарийн төлөвлөгөөтэй ажиллахыг хичээдэг. “Хэдийгээр ажлаа сайн төлөвлөдөг ч Монголд төлөвлөснөөрөө ажиллахад хүндрэлтэй. Төрийн байгууллагуудын уулзалт, хурлууд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт болдог. Тэр бүгдэд бэлэн байх шаардлагатай” гэлээ. Энэ байдал түүний ажилд саад болдог ч энэ бүгдийг зохицуулсаар явна.

Эдүгээ Уянга гарааны компаниудад зөвлөх хэмжээний туршлагатай болсон төдийгүй барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж чаджээ. Тэрбээр бизнесээ эхлүүлж буй залууст “Зах зээлийн болон санхүүгийн мэдлэгтэй бай. Өргөн цар хүрээтэй бод. Энэ ажид ямар эрсдэл гарч болох вэ гэдгийг тооцоол. Амжилтгүй болсон тохиолдолд түүнийг давж туулах сэтгэл зүйн бэлтгэл чамд байна уу гэдгийг ч нухацтай авч үзээрэй. Эхлүүлнэ гэдэг бүх ажлын 50 хувь юм шүү” гэж зөвлөж байна.

Цаашид тэрбээр барилгын зураг төслийн жижиг зах зээл, захиалга хомс нөхцөлд бие биенээ үгүйсгэж, өрсөлдөгч гэх хандлагыг өөрчилж, чадвартай компаниудыг нэгтгэн “нэгдэл” байгуулан, дэлхийн зах зээлд монгол компаниудаа таниулах хүсэлтэй. Мөн ирээдүйд олон нийтэд нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж, хувьцаа гаргах талаар ч бодож байгаа орчин цагийн үлгэр дуурайл болсон залуу бизнес эрхлэгч юм.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: woman entrepreneurбарилгаүл хөдлөх

Санал болгох:

A woman in a light blue blazer stands smiling at a wooden counter in a bright shop with shelves of packaged goods. A sign behind her reads "ARIUNDA." A potted plant is visible in the background.
Сэтгэл шингэсэн монгол идээ
Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00