BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тайзан дээр хоёр эр туршлагатай энтрепренерүүдийн итгэлийг илтгэж, ард нь "Маркетинг Дата Эпоха 2018"-ыг харуулсан том дэлгэцийг харуулж байна. - Business.MN

Дата эриний маркетинг ямар байх вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-03-15
  Маркетинг, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Саяхан Монголын маркетеруудын дунд болсон нэгэн уулзалтын үеэр “BZP Design&Development” компанийн үүсгэн байгуулагч Ж.Дашням оролцогчдод нэг асуулт тавьсан юм. “Фэйсбүүкэд мэдээллээ цацаад хэрэгтэй өгөгдөл цуглуулж чадсан хүн байна уу” гэж асуухад хэн ч дуугарсангүй. “Тэгвэл вэб хуудастай байгууллага хэд байна вэ” гэхэд ойролцоогоор 75 хувь нь гар өргөв. Харин үүнийгээ борлуулалт, маркетингдаа идэвхтэй ашиглаж буй хувь хүн, байгууллага байсангүй.
Энэхүү жижиг асуулга нь дөрөв дэх жилдээ зохиогдож буй “Интернэт Маркетинг конференци-2018”-ийн үеэр болсон юм. Энэ удаагийн конференцийн сэдэв нь “Маркетинг дата эринд” буюу хэрэглэгчдийн мэдээлэлд үндэслэн маркетинг борлуулалтаа зөв зохистой удирдах тухай байлаа.

Өндөр технологийн “HubSpot” компанийн гаргасан судалгаагаар нийт хэрэглэгчдийн ердөө гуравхан хувь нь маркетинг, борлуулалтын ажилтанд итгэдэг. Харин 90 хувь нь өөрт нь тусламж хэрэгтэй үед яаралтай хариу өгөхөд хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс хэрэглэгч, үйлчүүлэгчид маш тэвчээргүй бөгөөд хүнд амархан итгэдэггүй болж. Тэгвэл энэ эрин үед маркетеруудын ажил уламжлалт маркетинг буюу телевиз, и-мэйл, утсаар холбогдох биш, харин тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч бие биедээ санал болгох ярианы сэдэв нь болгоход чиглэх болжээ. Үүнийг конференцийн гол илтгэгч буюу “HubSpot” компанийн Азийн бүс дэх түнш сувгийн менежер Викраман Салваражаны илтгэлд дурдагдсан “Хэрэглэгчдийн 55 хувь нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэр гаргахдаа аман ярианд итгэдэг” гэсэн судалгаа батална.
Бизнесүүд маркетингаа хийхдээ саяхныг хүртэл юүлүүр хоолойны аргыг хэрэглэж ирсэн. Гэвч энэ нь үеэ өнгөрөөсөн бөгөөд маркетерууд одоо эргэх хөдөлгүүрийн зарчмаар ажиллах юм.

 

1 of 2
- +
Дээд талд нь "Маркетинг", дунд нь "Борлуулалт", доод талд "Хэрэглэгчид" гэсэн юүлүүрийн диаграм нь үйл явцаа оновчтой болгохыг хүсч буй аливаа бизнест зайлшгүй шаардлагатай. - Business.MN
Үйлчилгээ, Маркетинг, Борлуулалт гэсэн гурван салбарыг харуулсан үйлчлүүлэгч төвтэй бизнес загварын диаграмм "Хэрэглэгчид. - Business.MN

Юүлүүр хоолойн зарчмаар маркетеруудын ажил маркетингаар эхлээд борлуулалтаар дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл үүний дараа үйлчлүүлэгчид “Би танай бараа бүтээгдэхүүнийг худалдаад авчихлаа, одоо яах вэ” гэж асуудаг. Ийм хүмүүс бараа бүтээгдэхүүнийг бусаддаа түгээх нь тун ховор юм. Тиймээс хэрэглэгч төвтэй эргэх хөдөлгүүр буюу “Inbound” маркетингийн эрин үе иржээ. Энэ нь агуулга /content/ -аар эхэлнэ. Агуулга нь хүмүүсийн маш дуртай, тэдэнд хэрэгтэй, хүлээж авдаг сонирхолтой зүйл юм. Мөн тэдэнд боловсрол олгодог, урам зориг өгдөг, магадгүй заримыг нь зугаатай болгодог ид шидтэй. Энэ нь хэрэглэгчдэд танай бүтээгдэхүүн, компани, брэндэд итгэх итгэлийг тогтвортой бий болгох юм. Үүний дараа агуулгаар дамжин худалдан авалт хийсэн хэрэглэгчидтэйгээ эргэн холбогдож харилцаа үүсгэн дахин өөртөө татахаас гадна шинэ хэрэглэгчийг тэднээр дамжуулан олох аргыг ашиглана.

Хэрэглэгч татна гэхээр бүх талбар дээрх хаа хамаагүй хүнийг биш, зөв хэрэглэгчийг татах хэрэгтэй. Үүнийг мэдээллийн технологи мэддэг маркетерууд интернэт орчин, үүлэн тооцоолол болон микро сервесүүдийг ашиглан хийх юм.
Интернэт орчин гэж байгаа нь зөвхөн олон нийтийн сүлжээг хэлээгүй бөгөөд вэб хуудсыг хамааруулж байна. Учрыг “Greensoft” компанийн маркетингийн ахлах менежер Э.Наранмөнх хэлэхдээ “Бизнесийн байгууллага хэрэглэгч олонтой, хэрэглэхэд хялбар гэдэг үүднээс олон нийтийн сүлжээг сонгодог. Гэвч энэ нь фэйсбүүк бол олон хүнтэй, олон өрсөлдөгчтэй Нарантуул зах, таны фэйсбүүк пэйж бол захад нь байгаа нэг лангуутай адил гэсэн үг. Харин танай вэб хуудас бол нэрийн дэлгүүр тань юм” гэж хэллээ. “Гэхдээ та бизнесийн эцсийн зорилго болох борлуулалтыг дээрх хоёр сувгийн аль алины тусламжтай хийнэ. Танай компанийг мэдэхгүй хүмүүст бүтээгдэхүүнээ олон хүнтэй газар байрлуулж таниулахад фэйсбүүк хэрэгтэй бол маркетингийн шинэ арга болох эргэх хөдөлгүүрийг ашиглахад вэбсайт чухал юм” гэв.

Вэб сайт компанийн бизнесийг хэрэглэх гарын авлага байх ёстой. Вэб сайт нь борлуулалтын өмнөх үед шинэ хэрэглэгч бүртгэх, хэрэглэгчээ таних, зорилтот хэрэглэгчийн дата цуглуулах зорилготой. Харин борлуулалтын дараа хэрэглэгчиддээ зөвлөгөө өгч, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, тэднийг халамжлах ёстой. Орчин үеийн вэбсайтад хэмжих, хэрэглэгчээ таних, блог, интеграц хийх, дата цуглуулах чадварууд байх ёстой. Гэвч Монголд вэб хуудас нь зөвхөн цахим танилцуулгын үүрэгтэй байгаа нь конференцид оролцсон 300 орчим маркетерын хариултаас харагдсан юм.

Дата эринд шилжиж буй маркетинг манай хөрсөнд буухад ямар саад байгааг конференцэд оролцсон цөөнгүй маркетерууд сонирхон асууж байв. Энэ тухай конференцийг зохион байгуулагчдын нэг BZP Digital&Inbound компанийн үүсгэн байгуулагч Б.Батзориг “Монгол Улсад хөрс нь бүрэлдчихсэн. Технологийн шийдлүүд нь байна. Одоо зөвхөн бид сурч, хөгжих л үлдсэн” гэсэн бол “Nathouse Creative” компанийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Баатарчулуун “Хэрэглэгчид өөрсдөө биднээс технологийн шийдэл шаардаж байгаа учраас зайлшгүй үүнийг хэрэглэх болжээ” гэсэн юм. Харин “Kharkhorum Dijital” компанийн үүсгэн байгуулагч, захирал Д.Энхбат “Мэдээллийн технологийн хамгийн том аюул бол боловсролын хуучин системд орчин үеийн технологи нэвтрүүлэхээр эдийн засгийн үр ашиг гардаггүй, асар үнэтэй болдог явдал” гэсэн юм. Мөн тэрбээр “Инженер хүн өөрийнхөө дуртай юмыг хийх гэхээр компанийн удирдлагууд үүнийг нь ойлгодоггүй.

Тиймээс дуртай, хэрэгтэй гээд хэтэрхий улайрч болохгүй. Учир нь манайд үйл ажиллагаа эрхэлдэг 60 мянган бизнесийн байгууллага байдаг. Тэдний захирлуудын бараг 90 гаруй хувь нь дээрхи технологи, дата /өгөгдөл/-г мэдэхгүйтэй адилхан” гэж үзэж байна. Интернэтийг Монголд үүсгэн байгуулагч Д.Энхбат захирлын бодолтой “Genius Data” компаний үүсгэн байгуулагч, захирал, доктор Ц.Түвшинтөр санал нэг байлаа. Тэрбээр “Хамгийн том саад бол захирлууд. Шинэ технологи нэвтрүүлэх гэхээр олон жил ажилласан захирал дээр ирээд гацдаг” гэсэн юм.
Тиймээс бизнесээ илүү сайн өсч, хөгжүүлэхийг хүсвэл захирал та өөрийгөө хөгжүүлж, технологиос суралцах болжээ.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: датамаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00