BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дөрвөн хүн ажил хэргийн уулзалтын үеэр гар эсвэл гар дээрээ толгойгоо тавин, хурлын ширээн дээр унтаж байна. - Business.MN

Анхаарлаа төвлөрүүлж сурахын ашиг тус

Х.Цолмон   Х.Цолмон
2019-04-02
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Хоногийн 24 цагийг хэрхэн өнгөрөөж буйгаар таны ирээдүй шийдэгдэнэ”. Магадгүй танд энэ өгүүлбэр хэтэрхий өрөөсгөл сонсогдож байж мэднэ. Гэхдээ “амжилттай” хэмээн бидний нэрлэдэг бизнесмэнүүд бага цагт их ажлыг амжуулж чаддагаараа л бусдаас ялгардаг. Тэгвэл хэрхэн бага цагт ихийг амжуулах вэ буюу бүтээмж өндөртэй ажиллах вэ? Хариулт нь тун энгийн. Та анхаарлаа хэр сайн төвлөрүүлж чадахаас бүх зүйл хамаарна.

Анхаарал сарнилт ба бүтээмжтэй байдал нь хоорондоо шууд хамааралтай ойлголтууд юм. Та бүтээмжээ дээшлүүлснээр амьдралдаа олон эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой. Нөгөө талаар, бүтээмжээ нэмэгдүүлэх нь хувь хүний амьдралд эергээр нөлөөлөөд зогсохгүй баг, хамт олон, байгууллагын үйл ажиллагаанд ч эерэг үр дүн авчирдаг учраас шинэ үеийн удирдах албан тушаалтнууд үүнд онцгой анхаарах болжээ.

Анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг нь энгийнээр нэг зүйлдээ бүрэн төвлөрч, одоо цагт оршихыг хэлж буй. Гэтэл 2018 онд Боловсролын хүрээлэнгээс монгол хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор хийсэн цогц судалгааны үр дүнд манай улсын залуу үеийнхний  аливаад анхаарлаа төвлөрүүлэх чадвар дунджаас доогуур байгаа нь тогтоогджээ.

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн гол нууц

Яагаад өнөө цагт хүмүүсийн анхаарал бидний өмнөх үеийнхнээс илүү сарних болов? Үүний хариултыг олохын тулд түүхийн хуудас сөхье. 200 гаруй жилийн өмнө Хамфри Дэви хэмээх англи эрхэм гэрлийн чийдэнгийн санааг бодож олсон нь аугаа их нээлтийн урьдач нөхцлийг бүрдүүлжээ. Мэдээж тэрхүү санаа нь бодитоор хэрэгжих хүртлээ олон жилийг туулж, 1879 онд л Томас Эдисон сая хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Ингэж хүн төрөлхтөн цахилгаан үүсгүүрийн тусламжтай гэрэл гаргаж чадсан нь дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг нэг мөр тодорхойлоод зогсохгүй хүмүүсийн амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилсөн билээ.

Цахилгаан гэрэл амьдралын салшгүй хэсэг болсноор хүний үйл ажиллагаа нар мандахаас жаргах хүртэлх байгалийн гэрэлд хязгаарлагдахаа больж, шөнийн цагаар сэрүүн байх боломж бүрджээ. Ийнхүү их гэрлийн дор дэлхийн хотуудад өдөр ч, шөнө ч ялгаагүй амьдрал буцалж эхлэв. Нойрсох цаг ингэж өөрчлөгдсөн нь хүний биологийн хэмнэлийг алдагдуулах болсон юм. Дээр нь харилцаа холбоо, технологийн салбар гэрлийн хурдаар хөгжиж ухаалаг утас, интернэтийн хэт их хэрэглээг бий болгосноор хүмүүсийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар улам бүр буурах болжээ.

Хэрхэн бага цагт ихийг амжуулах вэ?

“Өнөөдөр анхаарал сарнилт дэлхий нийтийн асуудал болоод байна. Бидний амьдрал дэлгэцээс хамааралтай болчихлоо. Хүмүүс дэлгэц рүү ширтэж, нэг зүйлдээ төвлөрч байгаа мэт боловч дэлгэцээ үргэлж дээш, доош гүйлгэдэг нь анхаарлыг хамгийн их сарниулдаг. Яваандаа энэ их хөдөлгөөн дундаас хүн зорилготойгоор мэдээлэл хайж чадахаа больдог” хэмээн “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг ярьж байна.

Үүнээс гадна амьдралын буруу хэвшил буюу тогтмол цагт унтахгүй байх нь тархи бүрэн амарч чадахгүйд хүргэж ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг аж. Мөн архи, тамхи болон сахарын өндөр хэрэглээ, гэр бүлийн маргаан, зөрчлөөс шалтгаалан тархи хямарч, анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болдог. Тухайлбал, сахар их хэрэглэх нь хүнийг тайван бус болгож, тархийг хэт идэвхжүүлдэг байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд анхаарлаа аливаа нэг зүйлд төвлөрүүлж чадахгүй байхыг ADHD (Attention-deficit/hyperactivity disorder) буюу анхаарал сарнилтын эмгэг хэмээн нэрлэдэг. Энэхүү эмгэг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх,  төлөвлөсөн зүйлээ мартах, эсвэл гүйцэд хийхгүй байх, тогтвортой сууж, хүний яриаг дуустал нь сонсож чадахгүй байх, зогсолтгүй ярих, эд зүйлээ гээх зэрэг шинжээр илэрдэг. Хамгийн гол нь эдгээр шинж тэмдэг хэсэг зуур бус удаан хугацаанд үргэлжлэх нь анхаарал сарнилтын эмгэгийн гол шинж юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд анхаарлаа аливаа нэг зүйлд төвлөрүүлж чадахгүй байхыг ADHD (Attention-deficit/hyperactivity disorder) буюу анхаарал сарнилтын эмгэг хэмээн нэрлэдэг.

Уг эмгэг даамжирвал ажлын цагаа үр бүтээлгүй өнгөрүүлэх, олон зүйлд зэрэг сатаарах, өөрийгөө үнэлэх үнэлэмж сулрах болон хүмүүстэй харилцах, автомашинаа унаж хөдөлгөөнд оролцоход хүндрэл учруулах зэргээр өдөр тутмын үйлдэлд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Цаашлаад, энэхүү сул талаа архи, тамхиар орлуулах зэрэг эрсдэл үүсдэг байна.

Тэгвэл ADHD-ээс хэрхэн сэргийлэх вэ?

ADHD-ээс сэргийлэхийн тулд 22 цагаас хойш гар утсаа оролдохгүй байх, гар утасны хэрэглээгээ багасгах, олон цагаар зурагт үзэхгүй байх болон нүүрс ус буюу сахар, гурилын хэрэглээгээ багасгаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг сэтгэл судлаач Б.Ууганцэцэг зөвлөлөө. Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр тархинд серотонин, допамин зэрэг аз жаргалын даавар илүү их ялгарч анхаарлаа төвлөрүүлэхэд дөхөм болдог аж.

Анхаарлаа төвлөрүүлэх энгийн аргууд:

  • Орчны эд зүйлээ цэгцлэх
  • Вэб браузертаа олон цонх нээхгүй байх
  • Сошиал медиаг хэтрүүлэн ашиглахгүй байх
  • Тогтмол цагт унтах
  • Зөв хооллох
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь бие махбодыг сэргээж, анхаарлаа төвлөрүүэхэд чухал үүрэгтэй.
bookzone.mn

Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00