BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том хувинтай экскаватор нь тод хөх тэнгэрийн дор газар ухаж байгаа нь аливаа бизнес эсвэл предприниматель компаний ажилсаг сэтгэлийг харуулж байна. - Business.MN

#ЗогсохЭрхгүй24цаг

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-04-02
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сарын 3-нд “24 цагийн зогсолт” хийнэ. Гэхдээ уул уурхайн ажил нэг хоногийн турш явагдахгүй гэсэн үг биш бөгөөд олон нийтийн сүлжээнд зогсолт хийнэ гэсэн санаа ажээ. Тодруулбал, сошиал орчинд #ЗогсохЭрхгүй24цаг хэмээх hashtag ашиглан олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх юм. Хөдөлгөөний гол зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан харуулж хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэх юм байна. Үүний хүрээнд уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сараас эхлэн нэг жил гаруйн хугацаанд уул уурхайн эдийн засаг, хариуцлага, өрсөлдөх чадвар гэсэн сэдвийн хүрээнд гарц, гаргалгаа гаргаж ирэхийг эрэлхийлнэ.

Уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сарын 3-нд сошиал орчинд #ЗогсохЭрхгүй24цаг хэмээх hashtag ашиглан олон нийтэд мэдээ мэдээлэл түгээнэ.

Учир нь байгаль орчин сүйдсэн, уул уурхайгаас үүдэж осол аваар гарсан, хээл хахуулийн хэрэгтэй холбогдсон гэх мэт мэдээлэл түргэн хугацаанд олон нийтийн дунд цацагдаж, тэр хэмжээгээрээ уул уурхайн салбарыхан хамгийн муу нэрийг зүүчихээд байгаа билээ. Энэ хандлага зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхийн бусад улс оронд ч байдаг. Тодруулбал, “Эрнст Энд Янг” олон улсын аудитын компани 2018 оны арванхоёрдугаар сард олон улсын уул уурхайн компаниудад судалгаа хийжээ. Үүнд дэлхийн 600 уул уурхайн компанийн захирлууд хамрагдсан бөгөөд салбартаа тулгарч буй тэргүүн эрсдлийг “Нийгмийн тусгай зөвшөөрөл” гэж тэд хариулжээ.

Уул уурхайн салбар нь хурдтай хөгжлийнхөө эхэн үед олон нийтийн дунд муу нэрт зүүж, тэдний эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй. Салбарын “нэр хугарсан” шалтгааныг Монголын Уул Уурхайн Ассоциаци ийн тайлбарлаж байна. Уул уурхайн компаниуд өөрсдийнхөө талаар бодит мэдээллийг тэр бүр хүргэж чаддаггүй. Уг салбарыг олон нийт зөвөөр ойлгохгүй байгаагийн нэг шалтгаан нь салбарынхны өөрсдийнх нь алдаа гэдгийг туё холбоо хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан. Тиймээс МУУҮА яг ямар үзүүлэлтийг хариуцлага гэж үзэх вэ? гэдгийг тодорхойлж бодит мэдээллийг түгээхээ мэдэгдсэн.

Хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан.

Түүнчлэн #ЗогсохЭрхгүй24цаг хөдөлгөөнийг өрнүүлэх өдөр нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ? гэдгийг салбарын яам, агентлаг болон Үндэсний статистикийн хорооны гаргасан тооцоонд үндэслэн олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Судалгааны зарим дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8.1 тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж. Үүгээрээ иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчийн цалин зэрэг нь уг салбарынхны олох ашиг орлоготой холбогдож болно. Цаашлаад эдийн засагт оруулж буй энэхүү мөнгөн дүнг эергээр харвал  бизнес эрхлэгчдэд зориулсан сан, зээл гэх мэт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой ажээ.

Дээр өгүүлснээс харахад уул уурхайн салбар нэг хоног сул зогсох аваас эдийн засагт мөн ийм хэмжээний алдагдал хүлээх магадлалтай. Зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг шимээр хэмжиж болно. Энэ талаарх мэдээллүүдийг “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөний үеэр олон нийтэд нээлттэй түгээх ажээ.

 

 

bookzone.mn
Тагууд: уул уурхайэдийн засаг

Санал болгох:

Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00