Монгол Улс, БНХАУ-ын хооронд төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг зурсан, төслийг хэрэгжүүлснээр 160 сая тн/жил хүчин чадалд хүргэх боломжтой, 283 сая ам.долларын төсөвтэй уг төслийн бүтээн байгуулалтыг гурван жилд хийх тухай www.coaltraders.com сайтад нийтэлжээ. Тэнд хоёр талын төмөр зам нь хоёр өөр стандарттай, техникийн шийдлийн хувьд төвөгшил ихтэй боловч удаан хугацааны дараа шийдэгдэж байгаа нь ололттой тухай онцолжээ. Дашрамд дурдахад Монгол Улсын нүүрсний экспорт нь 2022 онд 31 сая тн, 2023 онд 70 сая тн 2024 онд 83 сая тн-д хүрч өссөн.
Нүүрсний үнийн өөрчлөлт
Эх сурвалж: https://tradingeconomics.com/
2020 оны намраас эхлэн аажмаар өсөж эхэлсэн нүүрсний үнэ 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл оргил хэмжээнд хүрсэн нь БНХАУ нь улс төрийн шалтгааны улмаас Австралиас нүүрс импортоор авахыг хориглосонтой холбоотой нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой байж болно. 2023 оноос Австралиас нүүрс импортоор авч эхэлсэн ч ихэвчлэн эрчим хүчний нүүрсийг авч металлургийн нүүрсний хэмжээг хязгаарласан хэвээр байна.
Хэдийгээр Хятад улс нь сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй нэвтрүүлж 2030 он гэхэд нүүрс хүчлийн ялгарал, шингээлтийн хэмжээг ижил болгоно гэж зарлаж амлалт авч байгаа боловч 2024 оны байдлаар дэлхийн хэмжээнд баригдаж байгаа нүүрсний цахилгаан станцын 70 хувь буюу 268 гигабайт хүчин чадлыг дангаараа байгуулж байгаа юм.
Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа бөгөөд шинээр байгуулсан 356 ГВт -харьцуулахад бага мэт боловч тогтвортой ажиллагаа, өртгийн хувьд бага байгаа, хэдийгээр олон улсын Эрчим хүчний мониторинг хяналтын байгууллагын зүгээс шүүмжлэл ирж байгаа ч Хятад улс нь эрчим хүчний найдвартай байдал, өртгийн тал дээр онгой анхаарч байна гэж мэдээлсэн байна.
Иймд хэдийгээр богино хугацаанд нүүрсний үнэ унаж байгаа ч урт хугацаанд эрэлт тогтвортой байх боломжтой юм.