Байгууллагын соёл нь байгууллагын үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, туршлага, бизнест баримтлах зарчим болон байгууллагын түүхэнд хуримтлагдсан зан заншил, ажилтнуудын зан төлөвийн нийлбэр цогц юм. Байгууллагын соёл нь хүн бүрт хуваарилагддаг, байгууллага бүрт ялгаатай байдаг бөгөөд өөр өөр боловсрол, мэдлэг туршлага бүхий ажилтнуудыг эрхэмлэх зорилгын дор нэгтгэх тухай ойлголт юм. Байгууллагын соёлыг бий болгоход менежмент гэхээсээ манлайлал илүү нөлөөтэй.
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ ТӨЛӨВШИН БИЙ БОЛОХОД НӨЛӨӨЛДӨГ ЭХ ҮҮСВЭРҮҮД
-
-
- Байгууллагыг үүсгэн байгуулагчид
- Удирдлагын баг, үндсэн оролцогчдын оролцоотойгоор бий болсон эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс
- Гүйцэтгэх удирдлага, дээд удирдлагын зан төлөв, манлайлал, нөлөөлөл, удирдлагын багийн туршлага
- Байгууллагын туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, шилдэг менежментийн арга барилууд, тэргүүн туршлагууд
- Хүний нөөцийн зөв бодлого, шинэ ажилтнуудын сонгох, тэднийг дасган сургах процессууд.
-
Байгууллагын зөв соёл нь ажилтнуудыг хөгжүүлэх, суралцах боломжийг олгох төдийгүй ажилтнуудыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хариуцлагатайгаар оролцох, үр дүнтэй харилцааг бий болгон эрхэм зорилгодоо хүрэх, байгууллагын хөгжлийн тогтвортой байдлыг бий болгох гол суурь нь болдог. Ажилтнууд нь ажилдаа эзний ёсоор ханддаг, сэтгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хурдтай, шийдвэр гаргаж чаддаг байж зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээ гардаг.
БАЙГУУЛЛАГЫН ЗӨВ СОЁЛЫГ БИЙ БОЛГОХОД
-
-
- Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлсийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх
- Шинэ санаа, бүтээлч хандлагыг дэмжих
- Удирдлагын манлайлал, үлгэрлэлийг харуулах
- Мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа сайжрах
- Хэрэглэгчдэдээ төвлөрөн ажиллах
- Ажилтан нэг бүрийн идэвх оролцоо, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, хамтын ажиллагаа сайжруулах
- Нээлттэй, ил тод, үр дүнтэй харилцаа бий болгох
- Ажилтнуудыг идэвхжүүлэх.
-
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛСНЭЭР
-
-
- Байгууллагын нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх үнэт зүйл, хэм хэмжээнүүд бий болдог
- Урт хугацааны туршид зөв зүйтэй үр өгөөжтэй нь батлагдсан итгэл үнэмшил, үнэт зүйлс нь бэрхшээлийг даван туулах, шийдвэр гаргахад нөлөөлдөг
- Тухайн байгууллагын хөгжлийн түүх, түүний цаашдын чиг хандлага, удирдлагын бодлого, үйл ажиллагааг танин мэдэх эх сурвалж болдог
- Байгууллагын гишүүд болон гадны хүмүүст тухайн байгууллага дотор хэрхэн биеэ авч явах, хэрхэн харьцахыг нь чиглүүлдэг
- Ёс зүйд суурилсан, үр дүнд чиглэсэн удирдлагын синержи үүсч, харилцан хүндэтгэлтэй харилцаа, итгэлтэй хариуцлагатай байдал бий болдог.
-
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ ГАДААД БОЛОН ДОТООД ИМИЖЭЭС БҮРДЭНЭ
Гадаад имиж
Бидний нүдэнд ил харагдах давхарга буюу байгууллагын имиж, бэлэг тэмдэг гэж ойлгож болно. Үүнд нь байгууллагын лого, түүний тайлбараас эхлээд байгууллагын өрөө тасалгааны зохион байгуулалт, хүндэтгэлийн булан, хурал уулзалт зохион байгуулах өрөө, тасалгааны тохижилт, хурлын дэг, ажилтнуудын хувцаслалт, ажлын үнэмлэх, нэрийн хуудас, цахим шуудангийн соёл зэрэг бүхий л байгууллагуудад байдаг ёс зүй, албан харилцааны гол нийтлэг шинж чанарууд хамаарна. Байгууллагын соёлын уламжлалт элементүүд болох байгууллагын дуу, уриа үг, туг далбааг хамруулан ойлгож болно. Ажилтнуудын хувьд эдгээр нь тэдний бахархал болдог.
Дотоод имиж
Бидний нүдэнд үл харагдах ч урт удаан хугацаанд бүрэлдэн тогтсон байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох дотоод соёлыг доорхи агуулгаар судалж үзсэнээр байгууллагын соёлын мөн чанаруудыг харж тодорхойлдог. Бидний удирдлагын баг, хамт олноороо хөгжүүлсэн байгууллагын дотоод имиж буюу онцлог соёл нь дараах бүрэлдэхүүнтэй өргөн ойлголт юм. Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс Байгууллагын соёлыг байгууллага нь өөрийн үнэт зүйлсийг ажилтан бүрт бүрдүүлж чадсан эсэхээр хэмждэг. Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлсээ коммуникацын олон хэлбэрээр бизнест оролцогч бүх талуудад хүргэн бүгд баримтлан ажиллах нь байгууллагын соёлын хамгийн гол үзүүлэлт болдог.
Байгууллагын эрхэм зорилгыг тухайн байгууллагын ажилтнууд бүрэн ойлгож хүлээн зөвшөөрч, баримталж ажиллах нь хамгийн чухал. Хэрэв ажилтан компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсдээ итгэж үнэмшсэн бол өдөр тутмын ажилдаа үүнийг мөрдөн ажиллаж, ямар ажил нь чухал вэ гэдгийг ойлгон ур чадвартаа итгэлтэй байж, шийдвэр гаргаж амжилттай ажилладаг. Итгэл үнэмшилтэй, идэвх оролцоотой ажилтан байгууллагынхаа сайн сайхны төлөө өдөр тутам шинийг бодож, сэтгэж, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Тэд хүч, оюун ухаанаа зөвхөн өөрийнхөө амжилтын төлөө бус, байгууллагынхаа эрхэм зорилгын төлөө дайчилдаг. Үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй байж, ажил олгогч, ажилтан бие биедээ шударгаар харилцан хүндэтгэлтэй ажиллаж чаддаг.
Доорх асуултуудад эерэг хариулж байвал энэхүү үзүүлэлтийг ханган ажиллаж байна гэж дүгнэж болно
-
-
- Байгууллагыг үүсгэн байгуулагчид
- Удирдлагын баг, үндсэн оролцогчдын оролцоотойгоор бий болсон эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс
- Гүйцэтгэх удирдлага, дээд удирдлагын зан төлөв, манлайлал, нөлөөлөл, удирдлагын багийн туршлага
- Байгууллагын туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, шилдэг менежментийн арга барилууд, тэргүүн туршлагууд
- Хүний нөөцийн зөв бодлого, шинэ ажилтнуудын сонгох, тэднийг дасган сургах процессууд.
-
Удирдлагын манлайлал Байгууллагын соёлыг бүрдүүлэхэд удирдлагуудын манлайлал, үлгэрлэл хамгийн чухал. Байгууллагын соёл бол удирдагчдын тусгал байдаг. Удирдлагын баг нь эрхэм зорилго, алсын хараа, үнэт үйлс, чиглэлийг тодорхойлогч, түүндээ бусдыг зоригжуулж чаддаг байх шаардлагатай. Компанийн удирдлагын бодлого шийдвэр цаг үедээ тохирч бодитой гардаг эсэх, ач холбогдол, биелэлт байгууллагын соёлыг тодорхойлох эсэхэд чухал үзүүлэлт болдог. Ажилтнууд удирдлагын багтаа хэр сэтгэл ханамжтай байдаг, удирдлагын зүгээс цаашид ямар асуудал дээр анхаарч ажиллахыг тодруулах ач холбогдолтой үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг доорх хэмжүүрүүдээр тодорхойлж болно.
МАНЛАЙЛАЛ, УДИРДЛАГА
-
-
- Удирдлагын баг ажилтнуудынхаа хүндлэл, итгэлийг хүлээж чадсан
- Манай компанид ажлын бүтээмжийг дээшлүүлэх үр ашигтай арга хэрэгсэл, систем байдаг
- Шууд удирдлага бодлого, шийдвэр гаргахдаа бодит байдалд нийцүүлж, мэргэжлийн түвшинд ажил хэрэгчээр ханддаг
- Шууд удирдлага үлгэр жишээч удирдлага мөн
- Шууд удирдлага ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шударгаар үнэлдэг
- Шууд удирдлага ажилдаа хариуцлагатай хандаж амлалтандаа байнга хүрдэг
- Шууд удирдлага компанийн эрхэм зорилго, хэтийн зорилт, үнэ цэнийг ажилдаа баримталж ажилладаг
- Шууд удирдлагаас үүрэг даалгаврыг өгөхдөө түүнтэй холбоотой зааварчилгаа, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг
- Шууд удирдлага өөрчлөлт хийхээс өмнө нөхцөл байдлыг танилцуулан, ажилтнуудад өөрчлөлтөд санал, хүсэлтээ илэрхийлэх боломж олгодог.
-