BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ногоон самбар бүхий овоолсон хоёр номын орой дээр улаан алим нь ямар ч сайн энтрепренерт чухал мэдлэгийн үндэс суурийг илэрхийлдэг. - Business.MN

“Generation Y” буюу шинэ үеийн ажилтан юуг хүсдэг вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-10
  Стратеги, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан “Бизнесийн байгууллага, ААН-үүдэд хийсэн судалгаа”-нд дурдсанаар ажилтнуудын 80 гаруй хувийг шинэ үеийнхэн буюу “Generation Y” эзэлж  байна. Тиймээс энэ үеийнхний онцлог, хандлага, зан чанарыг судалж тэдэнд тохирсон хүний нөөцийн бодлого болон удирдах арга барилыг бий болгох зайлшгүй шаардлага  ажил олгогчдын өмнө тулгарч байна.

Үүний хамтаар байгууллагын соёл, орчингоо “Generation Y” үеийнхэнд тохирох байдлаар бүрдүүлвэл тухайн байгууллагын ажлын үр дүн бүрэн дүүрэн өсөх боломжтой болох юм.  Хүсэл тэмүүлэл-хэрэгцээ сонирхол, ажил амьдралын баланс, дижитал технологи, идэвхжүүлэлт, карьер хөгжил, тасралтгүй суралцах, мөрдөх дургүй удирдах арга барил гэсэн чиглэлүүдээр Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн шинэ үеийнхний талаар өргөн дэлгэр судалгаа хийсэн. Тус судлагааны дүнг дор сийрүүлэн хүргэж байна. 

  1. Хүсэл тэмүүлэл-хэрэгцээ сонирхол

Шагнал урамшууллын тогтолцоо, урт хугацааны бодлого төлөвлөлт гэх мэт хүний нөөцийн бодлогын аль нь ч түүнийг зогсоохгүй. Харин шинэ ажил, шинэ боломж хайж байдаг. Тиймээс өрсөлдөгч компани руу ч шилжих талтай. Үлдсэн зарим нь хувийн бизнес хийхээр зорьдог. Тэд дижитал технологийг сонирхож, шинийг санаачилж, бүтээлч бизнесмен болохын төлөө байнгын эрэлд явж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.

  1. Ажил амьдралын баланс:

Тэдний хувьд энэ бол нэгдүгээрт тавигдах асуудал. Тэд өөрийн туршлагыг “туршилт”-ын хугацаанд бий болгож, түүнийгээ бүрэн харуулж чадна гэсэн ойлголттой байдаг.

  1. Дижитал технологи

Энэ тэдний хамгийн хүчтэй тал. Тэдний харилцаа дижитал технологиор явагддаг. Тэд утсаар ярих, нүүр тулж уулзахын оронд цахим харилцааг нэгдүгээрт тавина. Тэдний 59 хувь нь ажилдаа цахим харилцааг бүрэн хэрэглэж хэвшсэн.

  1. Идэвхижүүлэлт

Энэ үеийнхэн цалин гэхээс илүү хувь хүний өөрийнх үнэ цэнэ компанийн үнэ цэнэтэй таарч байхыг чухалчилдаг. Тиймээс тухайн ажилд орохдоо өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд хэрэв дуртай ажлаа хийж байвал энэ нь тэднийг идэвхжүүлэх гол арга нь болдог. Мөн бусад идэхжүүлэлт болон урам өгдөг хүчин зүйлс гэвэл суралцах хүсэл хэрэгцээг хангаж, орчинг бүрдүүлэх, уян хатан ажлын нөхцөл, чөлөөт ажлын хуваарь болон “Яагаад би энд ажиллах ёстой вэ” гэдэгт нь хариулт өгч чадахуйц байх гэх мэт.

  1. Карьер хөгжил

Зорилготой байдал, эерэг хандлага, эрч хүч нь тэдний зөв харах өнцөг, зөв зүйлд хүчээ төвлөрүүлэх байдлаар бүрэн ашиглагдаж байдаг. Ихэнх нь маш түргэн карьер өсөлтийг хүсдэг. Тэдний 56 хувь нь тухайн ажил дээрээ хамгийн өндөрт хүрэх хүсэлтэй. Эргэх холбоо, мэдээллийн урсгалыг тэдний 51 хувь нь байнга сайжруулж байх ёстой үндсэн хэрэгцээ гэж үздэг.

  1. Тасралтгүй суралцах

Тэд ажилд орсон цагаасаа л өөрсдийгөө сайжруулж, хөгжүүлж байдаг. Тэд тухайн компанийхаа сайн ментор, коүчтэй ажиллаж, тэднээс суралцаж, туршлага хуваалцахыг үнэ цэнэтэй боломж хэмээн хүлээж авдаг. Тиймээс ментор, коүчинг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өөр өөр үеийнхний хоорондох ажил, амьдралын үл ойлголцол өөрчлөгдөх болно.

  1. МӨРДӨХ Дургүй УДИРДАХ арга барил

Бүтэц хөшүүн байх, удирдлагын шатлал шийдвэр гаргах үе шат олон, хүнд сурталтай, менежер ажлыг нь мэдэхгүй байх, технологи ойлгохгүй байх, ажлын гүйцэтгэлийг нь ажилласан цаг, өдрөөр тооцох гэх мэт удирдах арга барилыг тэд дургүйцнэ.

 

 

bookzone.mn
Тагууд: ажилтанменежментхүний нөөцшинэ үе

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00