BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гялалзсан гэрлийн чийдэнгийн дэргэд овоолсон зоосноос ургаж буй гурван жижиг ургамал нь бизнес болон компанийн өсөлт, шинэчлэлийг бэлэгддэг. - Business.MN

Нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтыг дэлхий чухалчилж байна. Харин Монголд?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-20
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

[restrict] 2013 онд Жайкагаас “Улаанбаатар метро” төслийг анх санаачилж байсан. Тэдний тооцоолсноор уг төслийн санхүүгийн хөрөнгө оруулалтын өгөөж нь 13.6 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 16.5 хувьтай байна. Хэрвээ метроны төсөл 2013 оноос эхлэн хэрэгжсэн бол 2025 онд ашиг олж эхлэх байсан. Түүнчлэн 2030 он гэхэд нийт орлого 233 тэрбум төгрөг, татварын өмнөх ашиг нь 66 тэрбум төгрөг байхаар байв. Уг төслийг хүмүүс дэд бүтцийн, барилга байгууламжийн төсөл гэж өнгөцхөн харах боловч цаашлаад үзвэл нийгэм, улс эх орны эдийн засаг болон байгаль орчинд томоохон хэмжээний эерэг нөлөө үзүүлэх нөлөөлөхүйн /impact/ төсөл юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр шинэ техник технологи, ноу-хауг улс эх орондоо нэвтрүүлэхээс гадна Монголын эдийн засагт 232 сая ам.долларын татвар төлөгдөх юм.

Учир нь Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.130.000 байсан бол өнөөдөр энэ тоо 1.440.000 орчим болж нэмэгдсэн. Үүнийгээ дагаад хотын тээврийн хэрэгслийн тоо 167.000-аас 500.000 болтлоо өсөв.

 

 

Үүнээс болж бид хот дотор зорчихдоо цаг цагаар хэмжигдэх хугацааг алдаж, автомашины утаа нь бидний амьсгалах агаарт аль хэдийн нөлөөлөөд эхэлчихсэн билээ. Тиймээс Улаанбаатар хотод метро барьж байгуулвал уг сөрөг нөлөө тодорхой хэмжээгээр буюу тээврийн хэрэгслээс ялгарах нүүрчтөрөгчийн /CO2/ хэмжээ 34.000 тонноор, азотын исэл буюу NOX-н хэмжээ 1.754 тонноор буурах юм. Түүнчлэн түгжрэлд зарцуулах цаг 15 минут хүртэл буурна гэсэн тооцоо бий. Мөн 2030 он гэхэд 155 мянган шинэ ажлын байр, үүнийгээ дагаад 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө бий болно. Шинэ техник технологи, ноу-хауг улс эх орондоо нэвтрүүлэхээс гадна Монголын эдийн засагт 232 сая ам.долларын татвар төлөгдөх юм. Эдгээр хүчин зүйл нь Улаанбаатарт метро барих дээрх төслийг нөлөөлөхүйн төсөл болгож байна.

Энэхүү нөлөөлөхүйн төсөл, түүнийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зах зээл сүүлийн таван жилийн хугацаанд 13 хувиар өссөн.

Тодруулбал, дэлхий даяар 2014 онд нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын хэмжээ 49 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр уг тоо 502 тэрбум ам.доллар болтлоо өссөн юм. Мөн 2018 оны судалгаагаар дэлхий нийтэд 1340-өөс илүү байгууллага нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлд оролцож байна. Ийнхүү уг салбар дижитал шилжилтийн адил асар хурдтай хөгжиж байгаа болохоор Монголын бизнес эрхлэгчид үүнд анхаарлаа хандуулах нэгэнт болжээ.

Impact буюу нөлөөлөхүйн хөрөнгө оруулалт гэх томьёоллыг анх 2007 онд нийгэм болон байгаль орчинд хандсан санхүүжилт хийдэг “Raft foundation” компани гаргасан.

Энэ үед хөрөнгө оруулалтын компаниудад буцалтгүй тусламж хэлбэрээр зориулсан мөнгөний үр дүн хангалттай сайн харагддаггүй байжээ. Тиймээс үүнийг үр дүнтэй болгох шаардлага гарч ирснээр нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээл үүссэн юм.

Монгол Улсын хувьд энэхүү зах зээл цоо шинэ зүйл биш.

Олон улсын хөгжлийн банкуудаас зээл авч байсан байгууллагууд байгаль орчны тооцоолол, түүний нөлөөлөл ямар байх тухай болон компанийн засаглалаа тодорхойлсон байх гэх мэт олон зүйлийг бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Энэ нь улам нарийвчлалтай болж байгаа нь нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлийн үндсэн шалгуур юм.

Өнөөдрийн байдлаар нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээл хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон санхүүгийн салбар руу эрчимтэй хөгжиж буй. Эдгээр хөгжиж буй салбар нь Монгол улсын эдийн засгийг хөдөлгөгч голлох салбаруудтай адил байна.

Гэхдээ нөлөөлөхүйн зах зээлд салбар бус салбар дотроо ямар инноваци нэвтрүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тухайлбал, UBS олон улсын хөгжлийн банк хавдрын эмчилгээнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг компаниудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол улсын бизнес эрхлэгчид өмнө нь хөрөнгө босгохдоо хөгжлийн түвшингээрээ ойролцоо Вьетнам, Камбож гэх мэт улсуудтай өрсөлддөг байсан бол одоо АНУ, Герман гэх мэт хөгжлийн түвшин дээгүүр улс оронд байгаа ямар нэгэн төсөлтэй өрсөлдөх хэмжээний болсон. Нөлөөлөхүйн хөрөнгө оруулалт нь өргөн орон зай, ихээхэн боломж хамарсан том зах зээл боловч түүнээс хөрөнгө босгох өрсөлдөөн улам ширүүсч байна.

Тиймээс Монголын бизнес эрхлэгчид мэддэг хэрнээ дадал зуршил болгоогүй нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлд анхаарлаа хандуулж, Монголынхоо зах зээл рүү үүнээс оруулж ирэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Учир нь зөвхөн таны бизнес өргөжин тэлэхээс гадна улс эх орны эдийн засаг нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын ачаар тодорхой хэмжээнд хөгжин цэцэглэх боломжтой. Үүний нэг жишээ нь дээрх “Улаанбаатар метро” төсөл юм.     

[/restrct]

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: менежментхөрөнгө оруулалт

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00