BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Твиттерийн логог харуулсан зөөврийн компьютерын дэлгэцийн ойрын зураг, цаана нь твиттерийн мэдээлэл харагдаж байна. Энтрепренер нь энэхүү идэвхтэй сошиал медиа платформоор дамжуулан сүлжээтэйгээ холбоотой байж, бизнесээ удирддаг. - Business.MN

Олон нийтийн сүлжээ ашиглахдаа анхаарах 5 зүйл

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-27
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь танай брэндийг бий болгох, түүнийг олон нийтэд таниулахад үүрэг гүйцэтгэх боловч нөгөө талаараа танай компанийн босгосон бүх зүйлийг нураах боломжтой. Жишээ нь: 2014 оны долдугаар сард “American Apperel” хэмээх хувцасны томоохон дэлгүүр нь олон нийтийн сүлжээндээ нэгэн давлагаа эхлүүлсэн. Тэд олон нийтийн сүлжээний хуудсандаа салют буудаж буй дүрс бүхий зураг байршуулав. Гэтэл уг зураг нь олон нийтийн бухимдлыг маш их төрүүлсэн. Учир нь 1986 онд Америкийн сансрын хөлөг дэлбэрч долоон сансрын нисгэгч амь байсан харамсалтай хэргийг уг зураг санагдуулахуйц байжээ. Үүнийг олон нийтийн сүлжээ ашиглан PR хийсэн хамгийн муу жишээ гэж үздэг.  

Компаниуд ийм алдаа гаргаснаар алдаагаа засах боломжтой ч үүнд зарцуулах цаг хугацаа, төсөв хөрөнгө зэргээ ямар ч үр ашиггүй буюу хоосон зардал болгон хувиргадаг. Тиймээс “American Apperel” дэлгүүр шиг хохирол амсахгүйн тулд бизнес эрхлэгч та өөрийн бизнесээ өргөжин тэлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг илүү ихээр татахын тулд олон нийтийн сүлжээг ашиглахдаа дараах зүйлсийг анхаараарай.

  1. Улс төр, шашин шүтлэгээр нь нэгтгэ.

Хэрвээ та ямар ч үед өөрийг тань дэмжих харилцагчдын нэгдсэн санг бүрдүүлэхийг хүсвэл тэдний улс төрийн байр суурь болон шашин шүтлэгийг нь судлаад үзээрэй. Энэ тухай ярих нь харилцагчдад таатай санагдахгүй ч бизнес эрхлэгчдийн хувьд тэдэнтэй нэгэнт холбоо тогтоовол том олз олсонтой адил юм. Танай компанийн болон таны шашин шүтлэгтэй харилцагчдын тань үзэл бодол нийцэж байвал олон нийтийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн ажил явуулахад тэд шууд буруушаахгүй харин тодорхой хэмжээнд дэмжинэ.     

  1. Бүх цаг үед та байх хэрэггүй.

Амралтын өдрүүдэд хэрэглэгч, үйлчлүүлэгчид их хэмжээний худалдан авалт хийдэг нь ойлгомжтой. Тэглээ гээд бизнес эрхлэгч та харилцагчдыгаа хямдрал, урамшууллын тухай мэдээллээр бөмбөгдөх хэрэггүй. Тэд фэйсбүүк дээрх авга эгчийнхээ оройн хоолны зургийг үзэхээс залхаж байхад таны бизнесийн талаарх мэдээллийг дахин дахин сонсохоос залхах нь лавтай.  

Харин үүний оронд албан байгууллагууд харилцагчдынхаа амьдралыг сайжруулахад нь хамтрагч байдлаар оролцвол илүү дээр. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдэд шууд хэрэг болохуйц мэдээлэл бэлтгэж сошиал хуудсандаа байршуул. Харин байршуулахдаа сонирхолтой хэлбэрийг сонгоорой. Та үүнийг “content marketing” гэдгээр нь мэднэ. Хэрвээ үүнийг зөв хийж чадвал та хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ алдахгүй, мөн тэднээр дамжуулж шинэ хэрэглэгчтэй болох магадлал өндөр юм.

  1. Эргэн тойрон дахь сөрөг зүйлсийг орхи.

Хүмүүс дэлхий дээр байгаа бүх муу зүйлийг дахин харахын тулд олон нийтийн сүлжээ рүү нэвтэрч ордоггүй. Харин ямар нэг шинэлэг зүйл хайх зорилгоор ордог. Тиймээс та өөрийн компанийн сошиал хуудсандаа муу зүйлийн талаар ярьж эхэлмэгц харилцагчид танай бүтээгдэхүүн үйлчилгээг тэр дор нь мартана. Тэр байтугай, танай компанийг сөрөг талаас харж эхэлнэ.

  1. Хэт их шинэчлэлт хийх хэрэггүй.

Сошиал сувагт танай байгууллагаас гадна өөр олон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, өөрсдийн үнэнч хэрэглэгчээ хайж байдаг. Тиймээс таны сошиал сувагтаа оруулсан мэдээлэл болон контентийг зарим тохиолдолд харилцагчид үзэхгүй өнгөрөөх магадлалтай. Та олон нийтийн сувагтаа мэдээлэл оруулахдаа агуулгаас нь үл хамааран давтамжаа бага байлгах хэрэгтэй. Ингэснээр танай контентууд харилцагч бүрт хүрэх боломжтой болно. Үнэхээр тэдэнд хэрэгтэй мэдээлэл байвал хэрэглэгч, үйлчлүүлэгчид бусад хүмүүст үзүүлэхийг эрмэлздэг. Энэ үед танай байгууллагын сошиал хуудас дахин шинэ мэдээллээр нэмэгдсэн эсвэл тухайн үйлчилгээ бүтээгдэхүүн шинэчлэгдсэн байвал тухайн хэрэглэгч хайсан зүйлээ олож чадахгүй байх сул талтай.     

  1. Нийгмийн бус агуулгаас аль болох татгалз.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг олон нийтэд буюу нийгэмд зориулж бий болгосон. Харин хэвлэлийн мэдээ, уйтгартай контент, лекц эсвэл нэг төрлийн харилцан яриа хийх талбар биш юм.

Хэрэв хэн нэгэн танай олон нийтийн сүлжээн дэх хаягийг дагадаг болсон бол танай компанийн талаар мэддэг, санал болгож буй үйлчилгээ, бүтээгдэхүүнийг тань аль хэдийн худалдаж авсан байх магадлалтай. Тиймээс бизнес эрхлэгч та зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулахаас гадна тэдэнд зориулсан танин мэдэхүйн мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Учир нь олон нийтийн сүлжээн дэх хүмүүс өдөржингөө гамбургер, шарсан мах ярьдаггүй. Хэрвээ тэд энэ тухай ярьсан бол ихэвчлэн санаандгүйгээр л ярьсан байдаг.

Эцэст нь бизнесийн байгууллагууд хэрэглэгч үйлчлүүлэгчтэй харилцаа үүсгэж буй бүх төрлийн сувагтаа анхаарлаа хандуулж байх нь чухал юм. Том компани байсан ч гэсэн олон нийтийн сүлжээнд оруулсан аливаа мэдээлэлд хэрэглэгч сэтгэгдэл үлдээвэл заавал хариу өгч байх нь чухал юм. Ингэснээр та болон танай байгууллагад итгэх үнэнч хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.   

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: зөвлөгөөсошиал медиа

Санал болгох:

Засгийн газрын хар пиар
Сошиал медиа бидний сэтгэн бодох чадварыг доройтуулж байна. Яагаад?
Illustration of five businesspeople climbing a series of rising blue bars, symbolizing teamwork and success. The person at the top holds a green flag. They are all connected, helping each other climb higher. Clouds float in the background.
Дарга ба манлайлагчийн ялгаа
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00