BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тоосгон ханатай, оюу хаалгатай, өгөршсөн жижиг барилгын үүдэнд зогсож буй хүн. Хаалга онгорхой, хүн дотогшоо харсан байна. Агааржуулагчийг тоосгон хананд суурилуулсан. - Business.MN

Музей: ОРХИГДОХ УЧИРГҮЙ ӨВ

Б.Билэгт   Б.Билэгт
2019-06-21
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүн болгон л музей үзсэн байдаг. Гэвч хэд нь музейн талаар тухтай бодож байсан бол? Яагаад музей байдаг талаар та ингэхэд бодож байсан уу? Улсын маань дахиж олдошгүй үнэт өв, урлагийн бүтээлүүд тэнд л хадгалагддаг. Музей л өнгөрсөн, ирээдүй, одоо гурван цагийнхныг уулзуулдаг. Өмнөх үеийнхнийхээ үлдээсэн дурсгалыг барьж, үзэж, сонсож, тайлбарлуулснаар бид өнгөрсөнтэйгээ гүнзгий холбогдож, тэдний бодол санаа руу өнгийх боломжтой болдог билээ. Ингэж л ирээдүй хойч маань өнгөрсөн үеэ илүү сайн ойлгосноор нийгмийн маань үнэт зүйлс алдагдалгүй үеэс үед өвлөгддөг аж. Харин энэхүү ойлголцолд музейн үүрэг маш өндөр. Цаашлаад нийгмийн хөгжилд музейн хөгжил, музейн хөгжилд бидний оролцоо хамгаас их хэрэгтэй. Гэтэл бид музейдээ хэр их анхаарлаа хандуулдаг улс билээ? Энэ асуултанд хариулахын тулд өнгөрснөө нэг эргэн харцгаая.

ОДОО хэзээ өнгөрдөг вэ?

1950-1980 онд Монгол Улс дуурь, театр, музейнуудтэй болж урлаг соёл, түүхийн салбарууд бүрэн утгаараа хөгжиж байлаа. Гэвч ардчилал гарч ирснээр нийгэм соёлын бодлого алдагдав. Бодлого алдагдсанаар музейд тавих анхаарал ч багассан юм. Огт үгүй болсон гэхэд ч буруудахгүй. Үр дүнд нь музейн барилгуудын дээврүүд муудахаас авахуулаад арав хорин жилийн өмнөх музейн асуудлууд ОДОО ч яг хэвээр. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Яагаад гэвэл Монгол Улс музейн нэг ч тусгайлсан хуульгүй. Хуульгүй учраас музейн нэгдсэн төлөвлөгөө үгүй. Төлөвлөгөөгүй учраас нэгдсэн төсөв гарахгүй нь тодорхой. Нэгдсэн төсөвгүй музей сайжирч хөгжихгүй нь ойлгомжтой. Хангалттай төсөвгүйгээс болж сэргээн засварлалт хийгдэхгүй байгаа тул музей нурж унах нь цаг хугацааны хэрэг болжээ. Зүй нь музейн стратегиа тодорхойлж, түүндээ хүрэх төлөвлөгөөгөө гаргаж, улмаар хэрэгжүүлэх төсвөө батлах замаар явах ёстой аж. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол бид хаана ч хүрч мэднэ.

Монголд МУЗЕЙ ирсэн нь

Хаашаа явж байгаагаа мэдэхгүй ч музейн хөгжил ядаж хаанаас эхэлснийг товч өгүүлье. Анх 1921 онд судар бичгийн хүрээлэнгээс гаргасан “…Хүрээлэнгийн газраа дэлхий дахины улсын бичиг судрын сан ба музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж танихуйд тус болгоно” гэх заалт Монголд музейн тухай өгүүлсэн анхны баримт аж. Улмаар Ардыг гэгээрүүлэх яамнаас (одоогийн БСШУЯ) 1924 онд Богдын өвлийн ордныг музейн зориулалтаар ашиглаж эхлэв.

Судар бичгийн хүрээлэнгийн анхны байр

Богдын ордонд анх үзмэрүүдээ дэлгэж байсан музей өргөжин тэлсээр 1956 онд Улсын төв музей (одоогийн Үндэсний музей) байгуулагдаж шинэ байрандаа оров. Үүнээс хориод жилийн хойно Соёлын яамны захиалгаар Лениний музейн барилгыг (одоогийн Үлэг гүрвэлийн төв музей) 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ. Харамсалтай нь 1990 оноос хойш Улаанбаатар хотод мянга, мянган байшин барилга баригдсан ч нэг ч музей, дуурь, театр нэмж баригдаагүй юм. Эндээс улс маань өв түүх, музейдээ ямар анхаарал тавьж байгааг харж болохоос гадна, ямар түвшинд ойлгож буйн илрэл гэлтэй.

Нийслэлээр овоглосон цорын ганц музейтэй танилц

Улаанбаатар хотод музейн зориулалтаар барьсан хоёрхон музей байдгийн нэг нь Үндэсний музей, нөгөө нь Лениний музей аж. Харин бусад музейн барилга өөр өөр зориулалтаар баригдсан түүхтэй. Жишээлбэл, Богдын музей ордон, Байгалийн түүхийн музей сургууль, Чойжин ламын музей сүм, Занабазарын музей дэлгүүр, Улаанбаатар хотын музей хүн амьдрах зориулалтаар баригдсан барилгууд юм. Харин энэ дундаас туйлын их муудсан барилгатай, орхигдсон нэгэн музей нь Улаанбаатар хотын музей. 

 

1 of 10
- +
Музей гэж тодорхойлсон, улаан дээвэртэй, цагаан өнгийн цонхтой жижигхэн оюу байшинг өндөр, орчин үеийн барилгуудын дэвсгэр дээр байрлуулсан. Монгол, англи хэл дээр "Улаанбаатар хотын музей. - Business.MN
Эд зүйлсээр дүүрэн тавиур бүхий өрөөнд гурван хүн байна. Маск зүүсэн нэг хүн том гэрэл зураг барьжээ. Нөгөө хоёр нь дулаахан хувцаслаж, анхааралтай сонсоно. Орон зай нь янз бүрийн зүйлээр дүүрэн байх шиг байна. - Business.MN
Модон хайрцаг, дээлтэй эд зүйлсийн дунд костюмтай хүний хар хөшөө зогсож байна. Хөшөөний ард хэсэгчлэн харагдах дугуй хэлбэртэй сийлбэртэй модон хавтан цаана нь байна. - Business.MN
Буддагийн хөшөө, гоёл чимэглэлийн хавтан, хайрцаг, чимэг чийдэн зэрэг янз бүрийн зүйлээр дүүрэн тавиурууд. Хөшиг нь зарим тавиурыг хэсэгчлэн бүрхэж, загвар барилга харагдаж байна. Тохируулга нь агуулахын өрөө эсвэл эртний эдлэлийн дэлгүүртэй төстэй. - Business.MN
Ширээн дээр суугаад жижиг оффист компьютер дээр бичиж байгаа хүн. Өрөө нь цайвар шар ханатай, ханын цаг, ширээний дээгүүр зурагт дэлгэцтэй, хөшигтэй цонхтой. Өрөөний эргэн тойронд зурагт хуудас, оффисын тоног төхөөрөмж харагдаж байна. - Business.MN
Цагаан хана, өнгөлсөн шал бүхий галерей нь том дугуй дүрс, өнгөлөг ландшафт зэрэг янз бүрийн зургуудыг харуулдаг. Шилэн хайрцагт жижиг эд өлгийн зүйлс хадгалагддаг. Дээд талын гэрэл нь орон зайг гэрэлтүүлж, цэвэр, зохион байгуулалттай орчинг бүрдүүлдэг. - Business.MN
Металл тавиур дээр наасан жаазтай зураг, уран зургаар дүүрсэн эмх замбараагүй агуулах. Голд нь харагдах хөрөг нь албан ёсны хувцастай хүнийг харуулж байна. Төрөл бүрийн жааз, зурагнууд хоорондоо ойрхон овоолсон байна. - Business.MN
Бараан өнгийн хувцас өмссөн хүн тоосгон, цэнхэр өнгийн гадна талтай, өгөршсөн жижиг байшингийн онгорхой үүдэнд зогсож байна. Ойролцоох газар нь харагдахуйц цахилгааны утас, агааржуулалтын төхөөрөмжтэй. Баруун талд өөр хүний нэг хэсэг харагдаж байна. - Business.MN
Хууларсан ногоон будаг, ханан дээр чийгтэй толботой эмх замбараагүй өрөө. Эвхэгддэг улаан сандал, гал унтраагч, камерын гэрэлтүүлгийн хэрэгсэл харагдана. Хагас онгорхой хаалга нь харанхуй зэргэлдээ өрөөг харуулдаг. - Business.MN
Нүдний шил, бээлий зүүсэн эмэгтэй тавиур дээрх жаазтай урлагийн бүтээлүүд, бичиг баримтаар дүүрсэн агуулахын өрөөнд зогсож байна. Тэр эмх цэгцтэй, босоо овоолсон урлагийн бүтээлүүдийг харж байна. Өрөөнд металл тавиурын систем байдаг. - Business.MN

Орон сууцны зориулалтаар баригдаад 100 жил, музейн зориулалтаар ашиглагдаад 55 жил болж буй Улаанбаатар хотын музейд өдгөө 3300 үзмэр хадгалагдаж буй. Гэвч хангалттай зай талбайгүй тул зөвхөн 80-100 үзмэр нь л ил тавигддаг. Үүгээр зогсохгүй цаана нь байгаа үзмэрүүдийг хадгалж буй байдал, орчинг харахад сэтгэл туйлын их өвдөж байлаа. Үзмэрүүдийг зориулалтын стандартаар хадгалаагүйгээс болж дахиж олдошгүй уран зургууд урагдаж сэмэрсэн нь бэлхэнээ үзэгдэнэ. Үзмэрийн өрөөний хана, тааз муудаж өнгөө алдсанаас гадна шалан дээр нь гишгэх бүрт чихарч дуугарах нь цаанаа л хөндий сэтгэгдэл төрүүлнэ. Энэ бүхэн музейгээр ороод гарах хотын иргэд, жуулчдад яавч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй нь тодорхой. Тэр бүү хэл музейн барилгын хажуугаар өдөр бүр өнгөрдөг ч уг барилгыг музей гэдгийг мэдэхгүй мянга мянган хүмүүс бий.

Улаанбаатар хотын хэмээх музей гэж байдгийг иргэд нь ч, хотын захиргаа нь ч мартжээ. Хүмүүс мэддэг зүйлээ л хамгаална, хайрлана. Музейн үнэ цэн, дотор нь хадгалагдаж буй хотынхоо түүхийг мэдэхгүй бол музейгээ хамгаалах, хотоо хайрлах тухай бодох ч үгүй. Тийм ч учраас “Улаанбаатар музей” төслийг бидний хэдэн залуус эхлүүлсэн юм. Манай төсөл нь хотоороо нэрлэгдсэн цор ганц музейг засахын зэрэгцээ хотынхоо түүх, өв соёлыг иргэддээ таниулах зорилготой.  Анх Зориг сангийн Залуу манлайллын хөтөлбөрийн долоон залуус дөрөвхөн сарын өмнө эхлүүлсэн төсөлд маань өдгөө зуу, зуун залуу хувь нэмрээ оруулж байна. Төр засаг нь анхаарахгүй, иргэд түмэн нь тоохгүй байгаа энэ хүнд цаг үед тус музейдээ чадлынхаа хэрээр дэм болъё гэж бид сэтгэл нэгдсэн маань энэ.

“Улаанбаатар музей” төсөл

Анх музейн төслөө эхлүүлэхэд бид нэлээд өөдрөг төсөөлөлтэй байв. Ингээд Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн олонхид нь төслийн танилцуулга, дэмжихийг хүссэн албан тоотоо явуулсан юм. Гэвч тоотой хэдхэн байгууллага л хариу өгснөөр бидний өндөр хүлээлт ч талаар болов. Төслийн эхэнд хүмүүсийн хэлсэнчлэн “Байгууллагуудаас тусламж хүсэхэд танил тал л их хэрэгтэй дээ” гэх үг оргүй байсныг уг явдал харуулав. Өдөр хоног өнгөрөх тусам байгууллагуудаас дорвитой хариу ирэхгүй явсаар л. Гэхдээ бид долоо шантраагүй. Удалгүй байгууллагуудтай холбогдохоос гадна олон нийт рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг хийж эхэлсэн нь тус бүртээ өөрсдийн гэсэн ажилтай бидэнд том сорилт болов. Өглөөнөөс орой хүртэлх өөр өөрсдийн ажлуудаас гадна ажлын цагаар л хийх ёстой төслийн дуудлагууд, уулзаж төслөө танилцуулах хүмүүс мундахгүй. 

Хэдий хувь хүмүүс бидний төслийг дэмжиж байгаа ч төслийн санхүүжилтийн гол хэсэг нь байгууллагуудын дэмжлэгээс бүрдэхийг бид зөнгөөрөө мэдэрч байлаа. Гэвч сайн дурын төсөлдөө байгууллагуудыг уриалж санхүүжилт босгоно гэдэг амаргүй аж. Цаашлаад дэмжээгүй байгууллагууд анхнаасаа музей, өв соёлд мөнгө гаргах сонирхолгүй байв. Үүнээс гадна “Хэдийн энэ жилийнхээ төсвийг баталчихсан” гэх байгууллагууд ч олон байв. Шөнө дунд хүртэл заримдаа үргэлжлэх багийн уулзалтуудын хажуугаар сошиал хуудсаа идэвхтэй авч явах, байгууллагуудтай уулзах зэрэг энэ бүх ажил биднээс олон талын чадвар шаардаж байлаа. Эцэст нь төсөл маань аажмаар хүмүүст хүрч эхэлж зарим байгууллагууд ч бидэнд нааштай хариу өгч эхэлсэн юм. Улмаар Ikon, Gogo зэрэг мэдээллийн байгууллагууд төслийг маань дэмжиж эхэлсэн нь бидэнтэй хамтрах байгууллагуудыг уриалахад том тус болж байлаа. Business.mn-ны хамт олон маань ч төслийн ажлыг маань ойлгож ажлын цагийн хатуу хуваарь тавихгүй байсан явдал надад маш том дэм болж байв. Аливаа бизнесийн байгууллага хүмүүсээс л бүрдэнэ. Харин зөвхөн байгууллага гэж хайрцаглагдахгүйгээр тэрхүү хүмүүст хүрч эхэлсэн нь бидний төсөл цаашлахад том нэмэр болсон юм. 

Төслийн эцэст Улаанбаатар музейн гол танхимын харагдах байдал

Музейгээ аварч үлдэхэд БИД бүхний оролцоо чухал

Улаанбаатар музей төслөөр дамжуулж хотынхоо түүх, өв соёлыг иргэддээ таниулах ажил эхлүүлсэн явдал хотоо харах өнцгийг минь бүрмөсөн өөрчлөв. Төслийн эхний саруудад музейн ажилтнуудтай уулзах, хотынхоо түүхэн мэдээллийг бэлтгэж хүмүүст хүргэх ажлуудыг их хийнэ. Ингэх бүртээ байнга алхаж явдаг гудамжныхаа ойр хавийн байшингуудын түүхийг бага багаар мэдэх тусам төрөлх хот маань илүү дотно санагдаж эхлэх аж. (Та “Дөчин мянгат”-ыг яагаад 40 мянгат гэж нэрлэдгийг мэдэх үү? Хариулт нь төгсгөлд бий) Хотын гудамж, барилга, талбай дотно санагдах тусам төрөлх хотоо хайрлах сэтгэл улам ихээр төрөх аж. Зөвхөн хотын захиргаа ч биш, иргэд маань ч хайхардаггүй Улаанбаатар музейг нийгэмдээ таниулж, музейгээ засч, аварч үлдэх нь хотынхоо өв соёлын төлөө хийж буй залуус бидний хөрөнгө оруулалт юм. Бид л хийхгүй бол хэн ч хийхгүй. Бизнесийн байгууллагууд ч мөн музейгээ хамгаалах нь хотынхоо төлөө, үр хойчдоо хийх том тус байгаад зогсохгүй нийгэмдээ зөв уриалга болох билээ. Зөв уриалга үргэлж зөв маркетинг болдог. 

Анх Зориг сангийн “Залуу манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн уг төсөл одоогийн байдлаар 8.5 сая төгрөгийг музейн засвартаа босгоод байна. Гэвч цаашид музейн үндсэн танхимыг засахад нийт 18 сая төгрөг босгох шаардлагатай. Бидэнд хийх ажил их бий.

Та уг төсөлтэй холбогдохыг хүсвэл энд дарна уу.

60-аад залуучууд оролцсон “30 хүртэлх сонирхолтой түүхүүд” арга хэмжээг зохион байгуулж 1 сая гаруй төгрөг амжилттай босгосны дараа багийн залуус. (Нэг маань байгууллагынхаа шатрын тэмцээнтэй байсан тул зурганд орж амжаагүй юм)

Мартсанаас “Дөчин мянгат”-ыг 40 мянган метр кв талбайд барьсан учир ийнхүү нэрлэсэн аж. Энэ зарчмаар мөн “50 мянгат” “120 мянгат” “220 мянгат” ч мөн адил тийм хэмжээний метр кв-д баригдаж байсан аж.

bookzone.mn

Б.Билэгт

Б.Билэгт

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00