Ажилтнаа халахаас дор зүйл гэж үгүй. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд зорилтыг нь тасалдуулж байгаа ажилтнуудыг явуулах нь илүү чухал байдаг. Энэ бол миний ахин дахин ойлгож сурч авсан зүйлсийн нэг. Эргэлзээ төрөхөд хүмүүст нинжин сэтгэл гарган боломж олгоход ихэвчлэн энэ нь цаг хугацаа, хүч хөрөнгөө дэмий үрсэн хэрэг болж хувирдаг.
Ажилд авах үйл явцаа удаан, халах үйл явцаа түргэн байлгахыг зөвлөдөг аксиом ч бий. Энэ нь онолын хувьд мундаг сайн онол байж болох ч бодит байдал дээр хэрэгжих боломж муутай гэж би хувьдаа боддог. Ажилд авах процессийг удаашруулах нь ур чадвар сайтай хүнийг алдахад хүргэж болзошгүй (тэр хүн үнэхээр чадварлаг л бол бусад ажил олгогчид ч бас түүнийг авахыг хүснэ) бол ажлаас хурдан халах нь байгууллагын хувьд танайхаас хүмүүс зайлсхийдэг болох магадлалтай юм. Ингэхийн оронд ажлаас чөлөөлөх нь бизнесийнхээ зарчмыг мэдэж, нэг ажилтантай ч бай зуун ажилтантай ч бай та ажилтан нэг бүрийн үнэ цэнэ ба зорилгыг хэмжиж тодорхойлох стандарттай болох хэрэгтэй.
Та үнэ цэнийг хэрхэн хэмждэг вэ? Хэн нэгнийг ажилд авах (ажлаас халахынхаа) өмнө түүнийгээ ойлгож мэд.
Бизнес бүр үүнийг бага зэрэг өөр өөрөөр хийдэг боловч эдгээр гурван үнэ цэнэ дээр суурилан үнэлж дүгнэх хэрэгтэй болохыг бид сурч мэдсэн:
Үнэ цэнэ №1 Бүтээлч байдал
Тухайн ажилтан хэр хэмжээний хувь нэмэр оруулж байна вэ?
Бүтээлч ажилтан ажил олгогчийн тодорхойлсон зорилгод хүрээд зогсохгүй илүүд ч хүрдэг. Дундаж үр дүн тэдний хувьд хангалтгүй. Ийм ч учраас маш олон бизнесүүд гурван жилийн дотор үйл ажиллагаагаа зогсоодог. “Чиний хийх ёстой зүйл бол энэ, тэгээд л боллоо” гэх хандлага ихэнх бизнесийг хурдан сүйрэх зам руу нь хөтөлдөг. Үүний оронд ажилтандаа бизнес хэвийн явагдахын тулд түүнээс юу хүсэн хүлээж байгаа талаар үндсэн шугамыг өгөөд, гэхдээ үүнээс илүүг хүлээж буйгаа ойлгуулаарай. Хийх ёстойгоосоо дээгүүр, илүү зүйлсийг хийх нь танд өрсөлдөөний давуу талыг бий болгодог ба илүү ихийг хийх нь амжилтанд хүрэхийн үндэс болдог.
Үнэ цэнэ №2 Үр дүнтэй байдал
Өсөлт үргэлж ажилтан юуг хариуцаж авснаас шалтгаалдаггүй. Заримдаа энэ нь ажилтан үр дүнтэй ажиллахын тулд зарим нэг хариуцлагаас чөлөөлөгдөхийг арилгахыг хэлдэг. Хэрвээ ажилтан амьдралыг тань хялбарчилж (асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болохгүй) эсвэл урьд өмнө дутагдаж байсан чадавхиудыг нэмэгдүүлэхгүй байвал та тэр хүний зорилго юу болохыг нухацтай бодолцох хэрэгтэй.
Үнэ цэнэ №3 Хувь хүний үнэ цэнэ
Тэд ажлыг таатай болгож байна уу? Ажилтны сэтгэл хөдлөлийн үнэ цэнэ нь бизнесийн бусад хэмжигдэхүйц хэмжүүрүүдтэй адил чухал юм. Хүндлэл, харилцаа холбоо, энэрэнгүй байдал доод түвшинд харагдаж мэдрэгдэхгүй байж болох ч гадаад дотоод харилцан үйлчлэл, өсөлтөд нөлөөлж байдаг. Хэрэв тэдний зан чанар таны хүсч байгааг илэрхийлж чадахгүй байвал энэ нь бизнесийн оргил руу мацах өрсөлдөөнийг хүндрүүлэх болно.
ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? Ажилтан эдгээр гол гурван үнэ цэнийг биелүүлж чадаагүй тохиолдолд. Халах уу? Хэдий эдгээрийн ганц нь л дутагдаж байсан ч гэсэн тэрхүү ажилтныг үлдээх нь хэтэрхий эрсдэлтэй. Мөн түүнчлэн эдгээр гурван үзүүлэлтийн аль алиныг биелүүлсэн хүн байвал та тэр ажилтныг амжилт авч ирэх албан тушаалд томилж, хийсэн ажлыг нь үнэлж, шагнал хүртсэн мэтээр өөрийгөө мэдрэх хэрэгтэй.
Ажилтныг халах хэзээ ч хялбар болохгүй, гэхдээ үнэлж дүгнэх үйл явц нь тийм хүнд байх шаардлагагүй. Үнэ цэнээ тогтоо, тэднийгээ тодорхой болго, боломжуудыг олго, ингэснээр та амжилтад хүрэх хамгийн том боломжийг олгох багийг бий болгож, мөн тэр багаа хадгалан авч явах магадлал нэмэгдэнэ.
Адам Боорнштээен бол Pen Name Consulting хэмээх маркетинг ба брэндингийн агентлагийн үүсгэн байгуулагч ба two12 хэмээх энтрепренерүүдэд зөвлөгөө өгөх байгууллагыг бий болгосон хүн юм.