BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Сэвсгэр цагаан үүлсийг тусгасан тунгалаг цэнхэр нуур, тод хөх тэнгэрийн дор алс холын нурууг агуулсан намуухан газар нутаг. Эрэг эрэг дагуух ногоон байгууламж нь тайван, үзэсгэлэнтэй дүр төрхийг бий болгодог. - Business.MN

Амралтын горимоос өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-08-08
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Найр наадам хэсэн баярлаж, халуун нарнаар голын усанд хэвтэж, хорхог, боодог, амтлаг хуушууранд умбан цалгисан амралт ийнхүү дууслаа. Хөвсгөл нуур, Хэцүү хад, Тэрхийн цагаан нуур, Говь, Тэрэлж гээд Монголынхоо үзэсгэлэнт газраар ханатлаа /зарим нь ханаагүй байх л даа/ аялж, зугаалж иртэл халуун ус зогсч, тог тасарчихсан байна уу? Тэгнэ ээ тэр. Үргэлж жаргана гэж юу байх билээ, зөв буруу ээлжилдэг хорвоо шүү дээ. Энэ бол юу ч биш. Хэдхэн цаг хичээхэд л давчих багахан даваа.

Харин хэд хоногоор үргэлжлэх томоохон даваа бол уулзалт зөвлөгөөн, хурал семинар, төлөвлөлт зохион байгуулалт гэх мэт уураг тархиа тасралтгүй ажиллуулах ажил хэрэгч байдалдаа эргэн орох явдал гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Учир нь диваажинд өнгөрүүлсэн хэд хоногийн дараа даваа гараг болж ажил дээрээ ирэх үед усанд орж өнгө орсон бие минь хөдөө стилээсээ хагацсан байв ч сэтгэл санаа нэг л дурамжхан байдаг шүү дээ.

Амралтын горимоо унтрааж ажлын горимоо асаах нь бидэнд ихэвчлэн хүндээр тусдаг ч үүнд зовох шаардлагагүй, бас тоохгүй өнгөрөөж болохгүй. Тиймээс уг шилжилтийг бага зэрэг хялбар болгоход тань туслах дараах хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ. 

Биеэ эрүүл болгох

Зарим хүн амралтаа согтууруулах ундааны төрлийн зүйлс болон баялаг хоол хүнсийг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж эсвэл олон цагаар унтаж өнгөрүүлдэг. Эдгээр амралтын зуршил нь таныг ажилдаа буцаж ирэхэд хэвийн мэт санагдуулахгүй болгодог. Тиймээс бие махбодиосоо зарим хорт бодисыг гаргах хэрэгтэй. Тухайлбал, ус бол таны биеийг хоргүйжүүлэх хамгийн сайн хэрэгсэл юм. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд цэвэр усыг хангалттай хэмжээгээр ууснаар таны амралтаараа хэрэглэсэн коктейлийн дараах хуурайшилтыг арилгахад тусална гэж үздэг. Түүнчлэн тэд хүнсний ногоо, өндөг, шувуу болон загасны мах, түүгээр боловсруулсан хоол хүнс, цэвэршүүлсэн нүүрс ус хэрэглэж мөн элсэн чихрийн хэрэглээгээ дахиж нэмэхгүй байхыг зөвлөдөг.  

Дасгал хийх

Амралт ихэдсэн, эсвэл амралтаараа эрүүл чийрэг байж, зөв хооллосон эсэхээс үл хамааран дасгал хөдөлгөөнөө сэлбэх нь амралтын горимоосоо гарч, ажлаа хийх сэтгэлгээнд эргэн оруулдаг шилдэг арга юм. Аялал дууссаны дараа шууд оффис руугаа явахын өмнө энэ аргыг туршаад үзээрэй. Дасгал хөдөлгөөн дундаа бокс, аэробик гэх мэт зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг дасгал хийвэл та амралтын горимоосоо хурдан гарч чадна.

Мөн баясалгал хийж болно. Бясалгал нь бүтээмжийн түвшинг нэмэгдүүлдэг. Та бясалгалд хоёрхон минутыг зарцуулснаар ажил дээрээ очоод хоёр цаг, магадгүй түүнээс ч илүү хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж чадна.

Төсөөлөх

Амралтын дурсамжаа ажилдаа эргэж орохдоо ор тас мартах хэрэггүй. Амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн дасгалжуулагчид амралтынхаа дурсамжийг давуу тал болгон ашиглахыг зөвлөдөг. Цаг үргэлж ажилладаг бизнес эрхлэгч та хэсэгхэн хугацаанд олдсон амралтынхаа юуг хамгийн их санаж байна вэ? Яг одоо танд амралтнаас тань юу дутагдаж байна вэ? Тэгвэл тэр дурсамжаа санагдуулах ямар нэгэн зүйлийг ажлын ширээн дээрээ эсвэл оффисдоо байрлуулаарай. Энэ тал дээр нэлээдгүй туршлага хуримтлуулсан зарим бизнес эрхлэгчид аяллаасаа буцаж ирэхдээ тухайн үед авахуулсан гэр бүлийнхээ гэрэл зургийг компьютерын ширээнийхээ ард ханын цаас болгон ашигладаг. Энэ нь амралтын хийгээд гэр бүлээрээ өнгөрүүлсэн нандин дурсамжуудаа ажил хэргийнхээ зорилготой хамтатгах давуу талтай юм. Учир нь бизнес эрхлэгчдийн бас нэгэн зорилго нь гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө байдаг шүү дээ. 

Амрах

Та хэд хоногоор аялж, зугаалсан бол ажилдаа орохоосоо өмнө хангалттай сайхан унтаж амраарай. Заримдаа амралтын үеэрээ амралт авах хэцүү байдаг шүү дээ. Амарч байгаа хэд хоногоо үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд шахуу цагийн хуваарь зоодог. Таван хоног аялах, гурван хоног гэртээ засвар хийх гэх мэт. Энэ нь үнэндээ танийг амарсан шиг амрааж чадахгүй. Тиймээс даваа гараг эхлэхээс өмнө нэг хоног юу ч хийхгүй унтаж амраарай. Өөрөөр хэлбэл амралтын өдрүүдийнхээ аль нэгийг /боломжтой бол өмнөх өдрийг нь/ ажилдаа эргэж ороход зориулаарай. Ингэх нь таныг залхуу болгохгүй, харин ч анхаарлаа төвлөрүүлж эхлэхэд тань тусална.  

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: амралтменежментхувь хүний хөгжил

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00