BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
60 жилийн ойн логоны улбар шар, ногоон өнгийн загварчилсан дугаар бүхий улаан буудайн загвар бүхий график. 🌾 Дээд талд "АТАР" гэж бичээд 0 тоонд тракторын дүрсийг оруулсан. Алтан лаврын мөчрөөр хүрээлэгдсэн. - Business.MN

Ж. Баттөгс: Aтар 60-Agro Expo 2019-д сүүний кластерын загвар фермээ танилцуулна

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-08-12
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Атрын 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй Agro Expo-2019 үзэсгэлэнд оролцож буй “Нүүдэлчин-Агро ферм” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Баттөгсөөс арга хэмжээний талаар тодруулсан юм.

“Нүүдэлчин-Агро ферм” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж. Баттөгс

“Нүүдэлчин-Агро ферм” компани Агро Экспо үзэсгэлэнд анхны жилдээ оролцож байна. Та бүхэн уг үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна вэ?

Монгол улсад ХАА-н салбарын үзэсгэлэн хэд хэдэн удаа зохиогдож байсан ч энэ удаагийн үзэсгэлэн нэлээд өргөн цар хүрээтэй болно гэж бодож байна. Учир нь “Агро Экспо” үзэсгэлэн нь Атрын аян болон Ялалтын ойтой давхцаж байгаагаараа онцлогоос гадна ОХУ-ын ерөнхийлөгч болон гадаадын нэр хүнд бүхий зочид үзэсгэлэнгийн үеэр зочилж буй нь үзэсгэлийн цар хүрээг улам өргөн болгож байгаа. 

Танай компани энэ жилийн үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Бид сүүлийн найман жилийн хугацаанд ХАА-н салбарт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх тал дээр судалгаа хийсэн. Энэ хүрээнд өнгөрсөн жил “Нэмүү өртгийн сүлжээ” кластерын фермийн бүтээн байгуулалтыг хийж, 400 үнээний цогцолбор фермийг Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулсан. Түүнчлэн энэ жил Төв аймгийн Аргалант сумын Жирмийн нууранд дахин 400 үнээний цогцолбор фермийг барьж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд бид шилдэг үүлдрийн үнээ, фермийн төсөл, фермийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулахаар бэлдэж байна.

Та бүхний хэрэгжүүлж буй сүүний кластерын стандарт загвар фермийн төслөө дэлгэрэнгүй танилцуулаач? 

ХААН Банк, “Апу дэйри” ХХК болон “НАФ” ХХК нар хамтран 40 толгой үнээтэй фермерүүдэд зориулсан төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь сүү бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч үндэсний үйлдвэрүүд болон санхүүжүүлэгч банкны хоорондын гэрээгээр урт хугацаанд дотоодын сүүний нийлүүлэлтийг сайжруулах зорилготой. Үүний хүрээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллага иргэд аж ахуйн нэгжүүдийг өөрийн эдлэн газарт нь орчин үеийн тохилог сууц, техник тоног төхөөрөмж болон стандартын фермтэй болгох ажлыг эхлүүлээд явж байгаа. Цаашлаад өрхүүд тогтмол орлоготой болж хөдөөд сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэх гэсэн санаачлагаар хэрэгжиж байгаа төсөл юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон 100 км радуст буюу Төв аймгийн сумдуудад уг төслөө хэрэгжүүлэхээр зорьсон. 

Хөдөө аж ахуйн салбарын сүүний ферм чиглэлээр томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын сүүний фермийн салбарыг хэрхэн харж байна вэ?

Бид одоогоор шингэн сүүгээр дотоодын үйлдвэрүүдээ хангаж чадахгүй байгаа. Учир нь нэгдүгээрт, улирлаас хэт хамаарч байгаа бол хоёрдугаарт үйлдвэрийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс ХХААХҮЯамнаас жил бүр квот тогтоож гадаадаас өндөр үнэтэй хуурай сүү худалдан авч тодорхой хэмжээний валют гадагшаа урсгадаг. Цаашдаа төр засгаас сүүний урамшууллын хэмжээг нэмэгдүүлж дотоодын фермерүүдээ дэмжиж чадвал бидэнд дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломж байгаа. Салбарын хувьд сүүлийн жилүүдэд нэг үнээнээс саах сүүний хэмжээг нэмэгдүүлэх, үнээнийхээ үүлдэр угсааг сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж дээшлүүлэх гэх мэт санал санаачлага гарган ажиллаж байгаа. 

Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: арга хэмжээгазар тариалан

Санал болгох:

A person wearing glasses and a white lab coat stands in a laboratory setting. Behind them, another person sits at a desk with a computer. The room has glass doors and scientific equipment visible in the background.
Лабораторийн шинжилгээ хүнс үйлдвэрлэгчдийг экспортод гаргах түлхүүр
A promotional graphic for a hospitality event titled "Leadership 2025." It features images of people in a workspace, a fine dining setup, the date "2025.01.17," and mentions "UG Arena Conference Room.
Зочлох үйлчилгээ ба Манлайлал-2025 сургалт болно
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00