BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нар ургах эсвэл жаргах үед хад чулуурхаг газар дээр дүрсэлсэн хоёр явган аялагч. Нэг хүн нөгөөдөө авирахад нь туслахаар гараа сунгадаг. Цэлмэг тэнгэрийн дор тэнгэрийн хаяанд уулс сунадаг. - Business.MN

Two mountain climbers helping one another to the summit

За гэхэд учир бий

Б.Билэгт   Б.Билэгт
2019-08-16
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн ертөнцөд итгэлцэл гэдэг маш чухал. Нэгэнт л хамтарч ажиллахаар болж нэг нэгэндээ ажил үүрэг хүлээлцсэн бол цагтаа, чанартай хийх нь амин чухал . Хамтрагч, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг нэг алдвал итгэлийг нь дахиж олж авахад нэн бэрх аж. Мөн эл явдал ам дамжсаар ирээдүйн ажил үйлсэд ч муугаар нөлөөлөх явдал бий. Яаж ч бодсон, за гэчихээд ажлаа хийдэггүй байгууллагад бусад бизнесийнхэн ажлаа даалгаж хийлгэнэ гэж үү?

Гурван жилийн өмнө Бямбын Ринчен гуайн “Монголын за-андагаар буй заа” номыг эрэл сурал болсоор Төв номын сангаас олж уншив. Их эрдэмтний нэрийн тамгатай уг номыг байдгийг сонссон цагаас уншихыг нууцхан хүсэж байсан тул гартаа байгаа номоо харахаар нэн таатай санагдана. Нуулгүй хэлэхэд цаанаа л нэг сүрлэг сонсогдох номын гарчиг нь намайг анх татсан гэхэд нэг их буруудахгүй. Монголын за-андагаар буй заа… Нэгэнт номын сангийн дүрмээр дотор нь сууж унших журамтай тул өөрт тухтай, хүний хөлөөс зайтай ширээ сандалд тухалж аваад уншив. Уран зохиол л биш бол бусад номыг уншихдаа тухайн сэдвээ л бодохыг хичээдэг ч хуудас эргүүлэх тэрхэн хоромд толгойд аль хэдийнэ олон дурсамж хөврөн бодогдож билээ. Сүүдэр зургийн дэлгэц дээр тусч байгаа мэт хүмүүст за гэж хэлсэн мөчүүд сэтгэлд тод урган гарч ирэх нь сонин. Гэвч зөвшөөрсөн хүсэлт болгоноо нэг мөр биелүүлж байсан эсэхээ эргэн санах бүрт сэтгэл зүрхний хаа нэгтээ хөндүүр оргих аж. 

Саяхан эл номын тэмдэглэлийг уншсан маань анх хуудсыг нь сөхөж авсан үеэ эргэн харж, өөрийгөө хэр өөрчлөгдсөнийг эргэцүүлэхэд хүргэв. Гурван жилийн өмнөхөөс хойш за гэх үгийн цаадахыг бага ч гэсэн гадарлахтайгаа болсон ч яс махандаа шингэтлээ бүрэн дүүрэн ойлгож амжаагүй л явна. Бас хэзээ бүрэн ойлгож, амьдралдаа ягштал хэвшүүлэхийг хэлэхэд хэцүү. Тиймээс ч бүх зүйлийг бүрэн сурсны дараа бусдад хуваалцахад амьдрал хэтэрхий богино тул өөрийн бодлоо уншигч тантай хуваалцахаар ийнхүү мөр холбон сууна. Үүгээрээ хүн ардад тус болж гийгүүлэхгүй ч (эцсийн эцэст бичсэн зүйлээсээ би өөрөө л суралцаж байдаг) за гэх үгийг хэрхэн ойлгож, хэзээ хэлэх хэрэгтэй талаарх бодлоо чадан ядан буулгалаа. 

Б.Ринчен гуайн номын гарчигт орсон “андага” гэх үг танд танил биш байж болох юм. Энэ нь тангараг гэсэн утгатай. Андага, андагаар, тангараг гэх утга ойролцоо үг Монгол хэлэнд байдаг бөгөөд цаад утга учир нь сүрхий гүнзгий болохыг Б.Ринчен гуай номондоо онцолсон байдаг. Учир нь эдгээр үгийн өгүүлэх утга санаа нь асар өргөн хийгээд гүн юм. Энэ мэт үгийг бид зүгээр л уншаад өнгөрөх ч учир утгыг нь он жил өнгөрөхийн хэрээр улам гүнзгий ойлгодог жамтай. За гэвэл ам тангараг өргөсөнтэй адил хэмээн өвөг дээдэс маань итгэж, үйл хэргээ ч энэ зарчмын дагуу үйлддэг байжээ. Энэ нь нэгэнт л хийнэ гэж шийдсэн бол нэг мөр хийж дуусгах тухай утга аж.  Энэ бол өөрийн биеийг нэнд хүндэтгэж хүсэлт болгонд за гэж болдоггүйг ихэс дээдэс маань нэвтэрхий нарийн мэддэгийн гэрч биз ээ! 

Хэлсэндээ хүрэхийг чанадлан сахихын тулд аливаад чигч шударга хандах, өөрийгөө таньж мэдэх зэрэг эрхэм чанарт суралцах шаардлага гарна. Амласандаа хүрэхийн тулд та хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвшихээс гадна өөрийгөө бүрэн дайчилж сурах юм. За гэж хэлсэн л бол нойроо хасаад ч хамаагүй хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй. Ингэснээр хөнгөн хуумгай за-гийн үр дагаврыг яс, махаараа нэгэнт мэдэрсэн тул дараагийн удаа энэ үгийг хэлэхдээ бид илүү ухаажсан байдаг.

Нэгэнт л за гэвэл буцах зам үгүй тул хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Надад үүнийг хийх бололцоо, цаг зав байгаа билүү? Би энэ ажлыг цагт нь ёсчлон хийж амжих уу? Энэ бүхнээс гадна хамгийн чухал нь бусдад за гэж хэлэхдээ өөртөө үгүй гэж хэлж байгаа эсэхээ нягтлаарай. Энэ тухай Жим Кэрригийн тоглосон алдартай кино “Yes man” кино харуулдаг шүү дээ. Хэрэв тийм бол та хүсээгүй “за” болгоноо хийх гэж ядарсаар эцсийн дүнд дотооддоо маш том зөрчлийг үүсгэнэ. Үүнээс үүдэн үг, үйлдэл хоёр тань зөрөх болгонд өөрийгөө алдаж байгаагаа улам ихээр мэдэрч, аажимдаа өөртөө итгэх итгэлээ ч алддаг уршигтай. Иймээс өөрийгөө танин мэдэх үйл явц өөртөө ч, бусдад ч шударга хандахаас эхэлдэг ажээ. 

Шулуухнаар үгүй гэх үг нь биелүүлдэггүй за-гийн дэргэд хавьгүй зөв үйлдэл болдгийг Б.Ринчен гуай онцолсон. Их эрдэмтнээс нэгэн сэтгүүлч эрхэмлэдэг зангийнх нь тухай асуухад “Зусрыг мэдэхгүй, зоригтой шулуун зан төрхөнд дуртай” гэж хариулсан байдаг. Аливаа зүйлд ухамсартайгаар татгалзах гэдэг хичнээн сайхан! Үнэнээ хэлээд татгалзсанаараа бусдын цагийг хэмнэж итгэлийг нь эвдэхгүйгээс гадна тэдэнд хоосон хүлээлт үүсгэж амьдралд нь бухимдал, гуниг, гомдлыг үүсгэхгүй. Учир нь хүн гэдэг итгэмтгий, хүлээмтгий, гомдомхой, эмзэгхэн амьтан билээ. Үг үйлдэл болж, үйлдэл зуршил болдгийн адил өөртөө анхнаасаа буруу зуршил суулгах нь маш их хохиролтойг хүн гэдэг амьтан хожуу л ухаардаг аж. Тиймээс багаасаа хүмүүст болоод өөртөө шударга хандаж сурах нь хожмын их үйлсийн эхлэл болдог гэнэм.

Хуучин цагт за гэх үгийг андгай тангараг мэт хэрэглэдэг байсныг номоос уншихад нэн сонин санагдах аж. Учир нь за гэчихээд сураг ажиг ч үгүй “мурьчихдаг” тохиолдол түгээмэл болсон өнөөгийн цаг үед за гэх үгийг андгай мэт хүлээж авдаг хүн нэн ховордсон нь нийгмийн олон явдлаас харагдана. Уг бичвэрээ Б.Ринчен абугайн амьд сэрүүн үедээ захиж хэлсэн үгээр төгсгөе. “Хэлсэн үгэндээ их нарийн байх ёстой. Монголын Нууц Товчоонд Монголын за-Андагаар буй за гэж айхтар их мэргэн үг бий. За гэж андгай тангарагтай яг адилхан. Хэлсэн үгэндээ яг эзэн болоорой, тэр ч одоо их боловсролын шинж тэмдэг шүү дээ”.

bookzone.mn
Тагууд: бизнеситгэлцэлменежмент

Санал болгох:

A person in a suit touches a glowing point on a digital slider labeled "Productivity," moving from "Min" to "Max," symbolizing increasing productivity with a blur of blue lights in the background.
Байгууллага хэрхэн бүтээмжээ нэмэх вэ? /№2/
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Б.Билэгт

Б.Билэгт

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00