BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм өмссөн өндөр настан тайзан дээр зогсож, микрофоноор ярьж байна. Түүний ард байгаа проекц дээр "БИ ХААНА БАЙНА? ЧИ ХААЧИН ЯВЖ БАЙГАА ЮМ?" болон үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл. - Business.MN

Нобелийн шагналт химич Ноёор Рёожи: Хөгжлөөс хэн ч ард үлдэх ёсгүй

Б.Билэгт   Б.Билэгт
2019-09-05
  Дэлхийд, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод Монгол улсын их сургууль болон Японы Нагояа их сургуулийн хамтарсан Нобелийн шагналт цуврал лекц болов. Уг арга хэмжээнд 2001 онд химийн салбарт Нобелийн шагнал авсан Ноёори Рёожи  “Би хаанаас ирсэн бэ? Чи хаашаа явж байна вэ?” гэх сэдвээр илтгэл тавьсан юм.

Ярианы өмнө Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока нээж үг хэлэхдээ “Монголчууд зөвхөн байгалийн баялгийн бус оюуны асар их нөөцтэй. Авьяаслаг монголчууд гэж хэлдэгт би итгэж байна” гэдгээ хэлэв. 

Ноёори Рёожи 1938 онд Япон улсын Коби хотын гэр бүлд айлын ууган хүү болж мэндэлжээ. Үүнээс хойш байгалийн сайхан цогцолсон төрөлх хотынхоо бага сургуульд явж, хоёр эрэгтэй, нэг охин дүүтэйгээ өсөж хүмүүжив. Коби хот нь тухайн үедээ улсынхаа хоёр дахь том боомттой, нэг сая хүн амтай, эдийн засгийн хэмжээгээрээ Япондоо зургаа дахь том хот байв. Тийм ч учраас дэлхийн хоёрдугаар дайн дуусахын алдад АНУ уг хотыг бөмбөгдсөнөөр нийт найман мянга гаруй хүн амиа алдсан гашуун түүхтэй. Энэ үеэр Рёожи хүү ээжтэйгээ хотоос гадуур байсан тул бөмбөгдөлтөд өртөлгүй амьд үлдсэн юм. Химийн компанид судлаачаар ажиллах аавынхаа ачаар хүү шинжлэх ухааны сэдэвтэй ном, судалгаан дунд өсч торнисон гэдэг. 12 настай байхдаа аавтайгаа хамт очсон шинжлэх ухааны уулзалт дээр агаар, ус, нүүрс ашигласнаар шинэ бодис гаргах боломжтойг өөрийн нүдээрээ харав. Энэ цагаас хойш дайны дараах эх орон нь ядуу буурай байсанд сэтгэл эмзэглэсэн хүү ирээдүйд шилдэг химич болж хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг бүтээх тухай мөрөөдөж эхэлсэн гэдэг. 

Би амьдралынхаа хагас зуун жилийн турш Нагояа их сургуульд багшилж, ажиллаж, судалгаа хийсээр ирлээ. Миний амьдралд үлгэр жишээ авах олон хүн байсны нэг нь Хидэки Юкава багш маань юм. Тэрбээр 1949 онд Нобелийн шагналыг авч байсан. Судалгааны ажил маань маш олон хүмүүсийн тусламж зөвлөгөөний ачаар бүтсэн байдаг. Тухайлбал бидний амьдрал молекулын геометр хэмжээнээс хамаарч байдаг. Амьд организм дотор байдаг молекулын бүтэц толинд туссан мэт хэлбэртэй байх эсэхээс хамаарч тухайн организм баруун, зүүн гарынхаа алийг хэрэглэх нь шийдэгддэг. Энэ нээлт бол миний гол судалгааны нэг үр дүн юм.

Францын эрдэмтэн Льюс Пастер “Шинжлэх ухаан ямар ч хил хязгааргүй ч эрдэмтэд өөрсдийн гэсэн эх оронтой” гэж хэлсэн байдаг. Шинжлэх ухаан хэнээс ч хамааралгүй, объектив шинж чанартай ч эцсийн эцэстээ шинжлэх ухааныг хүн л судалдаг. Шинжлэх ухааны түүхийг эргэн харвал Америк, Европ тивийн эрдэмтэд Азийн орнуудад шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлсэн түүх голчилдог. Гэхдээ Азийн эрдэмтэд ч өөрсдийн улс орны ололт дэвшил дээр тулгуурлан шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Ийм ч учраас би 21-р зуунд Ази Номхон далайн орнуудын залуу эрдэмтэд шинжлэх ухааны салбарт голлох үүргийг гүйцэтгэнэ гэж итгэж байна.

Лекцийн дундуур МУИС, Нагояа Их сургуулийн төлөөлөгчид болон Японы элчин сайд (Зургийг Өнөөдөр сонины вебсайтаас авав)

Макс Веберийн хэлсэнчлэн шинжлэх ухаанд ахиц дэвшил гарч байх учиртай. Уг ахиц дэвшил гарах гол үндэс нь өмнөх үеийнхний маань хичээл зүтгэл гэдгийг бид мартаж болохгүй. Нэрт эрдэмтэн Исаак Ньютон “Би алсыг харж байгаа бол энэ нь зөвхөн өнгөрсөн үеийн суутнуудын мөрөн дээр зогсож байгаагийн ач юм” гэж хэлсэн удаатай. Өнөө үед дэлхий нийт 7.6 тэрбум хүн амыг хооллох шаардлагатай болж байна. Технологи, шинжлэх ухааны ачаар л бид жил бүр өсөн нэмэгдсээр буй хүн амыг эрүүл хоол хүнсээр хангах учиртай. Тиймээс ч судлаач эрдэмтэд нийгэмд илүү идэвхтэй оролцох хэрэгтэй юм. Амьдарч буй нийгэм маань улам эмх замбараагүй болж байгаагаас үүдэн бид нийгэмтэйгээ зохицож, бас чадах зүйлсээ өөрчилж амьдрах шаардлагатай болж байна.

Жоржиагийн технологийн институцийн захирал Вейн Клаух “Юу болохыг хүлцэнгүй харж зогсох нь маш олон эрсдэлтэй. Тиймээс бид зөвхөн технологи дээр ажиллах инженерүүд байхаас гадна нийгмээ манлайлах удирдагчид байх хэрэгтэй” гэж хэлснийг бодууштай. Шинжлэх ухааныг гүнзгий судалдаг судлаачид аливаа ухагдахууны гүнд орж ойлгох чадвартай байдаг. Тиймээс тэд нийгэмд ч бас идэвхтэй дуу хоолойгоо оруулж, засгийн газрын бодлого боловсруулахад ч мөн манлайлж оролцох хэрэгтэй. Эцэст нь нийгмийн хөгжлөөс хэн ч ард үлдэх ёсгүй шүү дээ. 

bookzone.mn
Тагууд: дэлхийдзөвлөгөөнобел

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00