BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил хэрэгч хувцастай хүн хотын өнгө үзэмжийг харан том цонхтой орчин үеийн оффисын сандал дээр сэтгэл догдолж сууна. Орчны гэрэл нь сүүдэр үүсгэж, эргэцүүлэн бодох уур амьсгалыг бий болгодог. - Business.MN

“Асуулт?” компанийн захиралд туслаач

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-09-13
  Менежмент, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын ажилтан албан хаагчид насны хувьд хоёр туйлтай. Залуучууд болон ахмад. Ямар туйлынхан ажиллаж байна гэдгээр нь тухайн байгууллагыг төвөггүйхэн ялгаж болно. Залуус нь зөвхөн хувийн компаниудад төвлөрдөг бол ахмадууд төрийн байгууллагад бөөгнөрөөстэй. Төрийн байгууллага дахь энэ төрхийн учир шатгаан угаасаа ойлгомжтой.

Харин залуучууд хувийн компаниудад төвлөрдөг эхний шалтгаан нь хямд ажиллах хүчин. Төвлөрөх биш төвлөрүүлдэг байхгүй юу. Яг “Асуулт?” компани шиг. Тус компанийн захирал зөвхөн залуу хүнийг ажилд авна гэдэг. Гэвч ганцхан нүхээр харж сонголтоо хийдэг хачин арга барилтай. Сонгох хэлбэр нь ЗӨӨЛӨН ЧИХ. Кофенд зарахад охидууд амар, грузчик хийлгэхэд хөвгүүд зүгээр гэж хөнгөн сэтгэж хэдэн сайхан залууг ажилтнаа болгож. Захирал энэ арга барилаа гоёор тайлбарлана. “Өөрсдөө сургасан өөрийн боловсон хүчинтэй болох”. Чих зөөлөнтэй залуус аргагүй өөр юм. Инээлдээд л, гүйлдээд л. Хөгжилтэй гэж жигтэйхэн. Аз жаргал бол тэнд буцалж байна аа, буцалж байна. Гэтэл…

Хэлсэн үгийг биелүүлсэнгүй, хамгийн их цалин авч байна гэж гоочилсоор байгаад чадвартай хэдэн хүнээ явуулчихсан хүн одоо яалтай ч билээ.

Жилийн эцсээр захирлын ажил тун тааруу гарлаа. Хүссэн ашгаа олж чадсангүй, тооцсон төлөвлөгөөгөө биелүүлж барсангүй. Нэг хэсэг барааны борлуулалт нь мэдэгдэхүйц буурч, нөгөө бүлэг бүтээгдэхүүн нь зардлаа арай гэж нөхөв. Ажилтнуудад нь чадвар аргагүй дутжээ. Хэлсэн үгийг биелүүлсэнгүй, хамгийн их цалин авч байна гэж гоочилсоор байгаад чадвартай хэдэн хүнээ явуулчихсан хүн одоо яалтай ч билээ. Хэд гурван хүн халж цалингаа хэмнэх гэсэн биш…

Эндээс мань хүн нэг зүйлийг ойлгосон нь залуу ажилтнуудаа удирдуулах туршлагатай ахмад менежерүүдтэй байх. Гэвч 45-аас дээш настнууд ажлын бөглөө, асуудлын үндэс гэж үздэг түүнд энэ нь хүлээн зөвшөөрөхөд бэрх асуудал. Өөрийнхөө зан характераас жишээлэн ойлгодог  бололтой юм. Юм хэлэхэд хэдэрлээд хөдөлдөггүй, ажил даалгангуут номчирхоод суучихдаг тал ахмадуудад яалт ч үгүй байдаг л даа, яг “Асуулт?”-ын босс шиг.  “Гэлээ ч олон дунд сайн хүн байгаа шүү дээ” гэсэн эхнэрийнхээ саналыг мань хүн авч хэлэлцсэнгүй. Нэг хэллээ, хоёр дахиа ч дуулгалаа. Арга сүүлдээ чиглэл нэгт нөхөр нь “Тэгвэл дунд насны хоёрын зэрэг менежертэй болооч” хэмээн зөвлөж.

Монголын практикт тэд ихэнхдээ хувиараа бизнес эрхлэгч. Хүссэн зүйлийг маань өгч чадахгүй юм бол хувиараа юм хийгээд явья гэсэн том бодолтой улс.

Дунд насны ажилтан бол хоёр туйлт монгол ертөнцийн хамгийн том хохирогч нь. Тэдэнд хурд хүч байна уу байна, чадвар туршлага бий юү бий. Ийм улс хаана л бол хаана хамгийн сайн ажилтан нь байж, хамт олныг бие болоод сэтгэл зүйн нэгдлийн хүч нь болж байдгийг Стив Жобс нэгэнтээ онцолсон байдаг. Гэтэл Монголын практикт тэд ихэнхдээ хувиараа бизнес эрхлэгчид. Хүссэн зүйлийг маань өгч чадахгүй юм бол хувиараа юм хийгээд явья гэсэн том бодолтой улс.

Тэдний урд хөндөллөсдөг гол саад нь цалин. Цол дагаж бяр гэдэг шиг тухайн хүн түвшиндээ тохирсон цалинг хүсдэг нь ертөнцөд тогтсон жам. Харин “Асуулт?”-ын захирлын хувьд энэ бол бас нэг проблем. Хэдхэн хүнд бөөн цалин өгснөөс баахан улсыг багахан хөлсөөр ажиллуулах нь түүний барьж ирсэн үндсэн арга барил учраас найзынх нь хэлсэн дээрх зөвлөгөө толгойд нь нэг л бууж өгөөгүй. Гэтэл бодох өөр, бодит байдал нэг өөр. Үзэл бодолдоо баригдаж дампуурах уу, бодит байдалдаа уусч хөгжих үү гэдэг хүнд шалгуур болчихоод байна, түүнд.

Нэг ёсондоо стратеги зорилгоо тактик зорилтоороо цохиж унагаах уу гэдэг сэтгэл зүйн зодоон цээжин дотор нь битүү өрнөөстэй гэнэм.

Яасан нь дээр юм бол доо?!

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: захиралменежмент

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
woo_user_1043195
Дагвасүрэн
5 жил өмнө

Ийм асуудал ч байна шүү байна. яах вэ хө

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00