BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эмэгтэйчүүд Mompreneurz 2019 бага хурлын үеэр яриа өрнүүлж байна. Урд талд байгаа хоёр эмэгтэй бие бие рүүгээ инээмсэглэж байхад бусад нь ард талд нь бүлгээрээ ярилцаж, халуун дулаан гэрэлтүүлэгтэй хурлын орчинтой харьцаж байна. - Business.MN

Ээжүүдийн дотно яриа: Байгаа газраа өөрийгөө 100 хувь дайчил

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-10-01
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын энтрепренер ээжүүдийн холбоог үүсгэн байгуулагч, ээж, бизнес эрхлэгч, гэрийн эзэгтэй Ч.Золзаяа хоёр жилийн өмнө ээжүүд, эмэгтэйчүүдийг хамарсан Mompreneurz уулзалтыг зохион байгуулна хэмээн  тэмдэглэлийн дэвтэр дээрээ төлөвлөж байжээ. Түүний бичсэн төлөвлөгөө нь ийнхүү бүтэж уг арга хэмжээнд 300 гаруй эмэгтэйчүүд, ээжүүд нийслэл хотоос болон хөдөө орон нутгаас ирж оролцлоо. Оролцогчид Ч.Золзаяа шиг өөрийгөө хөгжүүлэх, хүрээллээ тэлэх, бусадтай харилцаа тогтоох, мэдлэг мэдээллээ хуваалцах гэх мэт зорилгын дор амралтын нэг өдрийг өөртөө зориулав. 

Эдгээр зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлсэн ээжүүдийн төлөөлөл эмэгтэйчүүдийн ажил амьдралын тухай панел хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэр, карьер хөгжүүлэлт болон бизнес эрхлэлтийн тухай ярилцсан юм. Энэ үеэр бүх амьд организмаас хамгийн ивээлтэй нь эмэгтэй хүн гэдгийг тэд онцолж байлаа. Учир нь эмэгтэй хүн өөрөөсөө шинэ хүн төрүүлж, өсгөж чаддаг. Энэ үедээ ээжүүд уурлаж бухимдах бус өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйгээ төлөвлөж мөн чаддаг учраас байгалиас заяагдсан ивээл дүүрэн нэгэн ажээ.  

Энэ мэт эрчүүдийг бодвол арай илүү хариуцлага үүрч буй эмэгтэйчүүд хувийн амьдралдаа эсвэл ажилдаа амжилт гаргахын тулд дараах гурван алхмыг хийх хэрэгтэй хэмээн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Б.Баярмаа зөвлөв. Үүнд:  

  1. Зорилгоо тодорхойлох
  2. Төлөвлөгөө гаргах
  3. Хийх, хэрэгжүүлэх 

Энэ явцад хүүхдээ өсгөн гэртээ сууж цаг алдах, эсвэл бусдаас хоцрох гэх мэт олон асуудал асуудлууд эмэгтэйчүүдэд тулгардаг нь амьдралын жам билээ. Гэхдээ үүнийг асуудал бус боломж гэж харах хэрэгтэйг панелистаар оролцсон эмэгтэйчүүд бүгд хэлж байлаа. Түүнчлэн хүүхдээ арчлах, гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлэх гэх мэт “эмэгтэйчүүдийн” гэх олон үүрэгт ажлаа зөв төлөвлөж, тэдгээр цагууддаа өөрийгөө 100 хувь дайчилж чадвал ажил, амьдрал аль аль нь дардан байна гэдгийг панелистууд онцлов.

Харин карьерийг тодорхойлохдоо “Эмэгтэй та ажил амьдралын балансыг барьж чадаж байвал энэ нь өөрөө карьер” гэсэн нь оролцогч бүсгүйчүүдэд хүрсэн том санаа байлаа. Гэхдээ хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд тогтсон цагийн хуваарьтай бус өөрөө цагаа зохицуулж болдог ажил хийхийг илүүд үздэг хэмээн “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Болорчимэг хэллээ. Ингэвэл цагийн менежментийг өөрөө гаргаж хэрэгтэй үедээ, хэрэгтэй газраа өөрийгөө 100 хувь дайчлах боломжтой болдог. Тиймээс бизнес эрхлэгч ээжүүдэд зориулан зохион байгуулагчид Mompreneurz үндсэн арга хэмжээнийхээ зэрэгцээ бизнес эрхлэлтийн тухай хэлэлцүүлгийг онцлон өрнүүлсэн. Уг хэлэлцүүлэгт “Монос Хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь, “Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болормаа болон “Зохистой амьдралын төв”-ийн үүсгэн байгуулагч Б.Аззаяа нар оролцов. Тэд ээж, гэрийн эзэгтэй байхын сацуу цаг хугацаа, эрч хүч гээд бүхнийг шаарддаг хувийн бизнес эрхлэхийн онцлогийг ярихаас гадна өөрийн бизнестээ баримталдаг зарчмаа хуваалцлаа. Ингээд панелистуудын бизнестээ баримталдаг зарчмыг Business.mn сайтын уншигчдад зориулан хүргэе. 

Зүүн гар талаас Ч.Золзаяа, С.Болормаа, А.Отгондарь, Б.Аззаяа

“Монос Хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь: Гүйцэтгэх албанд ажилладаг миний хувьд ажлын гүйцэтгэлдээ баримталдаг зарчим бол бүх зүйлсийг бодитойгоор, хөрсөнд буулгаж тооцоолох явдал. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт манай компани бизнесүүдийнхээ бүх нөхцөл байдлын шинжилгээг макро, микро түвшинд хийлээ. Өөрөөр хэлбэл, бид компанийнхаа SWОT анализыг хийсэн. Үүгээрээ бид манай компанид тулгарах аюул, боломж, давуу тал болон сул талыг судалдаг. Уг анализаараа бид өнгөрсөн оныхтойгоо харьцуулан хэчнээн сул талуудаа хэр цөөрүүлж чадсанаа дүгнэдэг. Ингэж сул талаа дүгнэх нь аливаа бизнест их чухал. Үүний дараагийн алхам бол бүх стратеги төлөвлөгөөгөө гаргах явдал. Яг энэ процессоор явахад төлөвлөлт маш тодорхой болдогоос гадна тухайн ажлыг ямар үзүүлэлтээр хэмжих нь хүртэл тодорхой болдог. Тиймээс бүх зүйлээ хөрсөн дээр буулгаж, төлөвлөх юм бол гүйцэтгэл аяндаа бий болдог. 

Зохистой амьдралын төвийн үүсгэн байгуулагч Б.Аззаяа: Шинээр эхэлж байгаа бизнестээ баримталдаг миний зарчим бол өөрөө өөртөө үнэнч байх болон хүнд хэрэгтэй зүйл хийхийг эрхэмлэдэг байдал. Хэзээ нэгэн цагт хүнд хэрэг болохуйц зүйл хийх юм бол хэрэглэгчид өөрийн эрхгүй таны бизнесийг хүлээж авах болно. Үүний хажуугаар би өөрийнхөө үнэнийг олж мэдэн, өөрөө өөртөө үнэнчээр ажиллахыг хичээдэг.

Монголиан Стар Дистрибюшин ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болормаа

Миний хамгийн сайн хийж чаддаг, илүү туршлага хуримтлуулсан салбар бол олон улсаас бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажил юм. Тиймээс би бизнесээ өөрийнхөө харилцагч, өөрийнхөө худалдан авагчийн өнцгөөс харж ажиллахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчийн хамгийн үнэ цэнтэй, хамгийн өндөр чадварыг би бодохдоо хэрэглэгчид өөрийн тань бүтээгдэхүүнийг яавал илүү сонирхох вэ гэдэг өнцгөөс харах ур ухаан гэж үздэг. Түүнчлэн уг өнцгөө хэзээ ч хараанаасаа алдахгүй явах юм бол юуг ч бүтээж, сайжруулж болно. 

Ажил амьдрал аль алийг нь ярилцсан бүсгүйчүүдийн ярианаас хүүхдээ хараад гэртээ суухаар нийгмээс хоцорч байгаа мэт, ажилдаа бүхий л цагаа зарцуулахаар гэр бүл, ялангуяа үр хүүхдийн хүмүүжил орхигдоод байгаа юм шиг сэтгэгдэл эмэгтэйчүүд, ээжүүдэд тулгардаг нь тодхон харагдаж байлаа. Тийм ч учраас хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүд чин сэтгэлийн үгээ ярихад оролцогчдын зарим нь нууцхан нулимс дуслуулж байв. Харин панелистууд асуудлаа шийдвэрлэх аргаа хуваалцаж, зөвлөгөө өгөхөд оролцогчид урам аван цээж тэнийн суув. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын хариулт бүрийн араас нижигнэсэн алга ташилт тасраагүй бөгөөд хэлэлцүүлэг дууссаны дараа панелистуудтай оролцогчид дотно яриа өрнүүлсэн. 

Ийнхүү ажил, амьдрал, бизнес, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах хүсэлтэй 300 гаруй хөдөлмөрч эмэгтэйчүүд амжилтад хүрэх аргаасаа хуваалцлаа. Тэд зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө алхам бүрээ зориулах нь үр хүүхэд, гэр бүл, ажил амьдралын аль алинд нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, ээж эрт босвол гэрийнхэн дагаад эрт босдог, ээж эрүүл хоолловол гэрийнхэн мөн адил эрүүл хооллодогтой адил ээж та зорилгынхоо төлөө тууштай зүтгэж чадвал нөхөр тань, үр хүүхэд тань мөн л адил таныг дагах болно. Тиймээс өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйн хөгжлийн төлөө ээжүүд байгаа газраа өөрийгөө 100 хувь дайчлах хэрэгтэйг Mompreneurz арга хэмжээнд оролцсон панелистууд бусаддаа уриаллаа.    

 

Хүүхдээ хараад гэртээ суухаар нийгмээс хоцорч байгаа мэт, ажилдаа бүхий л цагаа зарцуулахаар гэр бүл, ялангуяа үр хүүхдийн хүмүүжил орхигдоод байгаа юм шиг сэтгэгдэл эмэгтэйчүүд, ээжүүдэд тулгардаг нь тэдний ярианаас тодхон харагдаж байлаа. Тийм ч учраас хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүд чин сэтгэлийн үгээ ярихад оролцогчдын зарим нь нууцхан нулимс дуслуулж байв. Харин панелистууд асуудлаа шийдвэрлэх аргаа хуваалцаж, зөвлөгөө өгөхөд оролцогчид урам аван цээж тэнийн суув. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын хариулт бүрийн араас нижигнэсэн алга ташилт тасраагүй бөгөөд хэлэлцүүлэг дууссаны дараа панелистуудтай оролцогчид дотно яриа өрнүүлсэн. 

 

      

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: менежментхувь хүний хөгжил

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00