Япон улсад олон компани байгуулж, тэдгээр компани бүрээ амжилтад хүргэж чадсан Таками Юүичи бол гадаад, дотоодын цөөнгүй компанид хөрөнгө оруулсан нийгмийн энтрепренер нэгэн юм. Түүний хөрөнгө оруулсан компаниудын тоонд “LendMN”, “CallPro” зэрэг Монголын технологийн компани ч багтаж буй. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.
Тэрбээр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан бөгөөд өдгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох зорилготой “Earth Kids” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Та монголчуудтай хэрхэн хамтран ажиллах болсноос тань яриагаа эхлүүлье.
Би улстөрч байхдаа байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн төлөө эрч хүчээ шавхан ажиллаж байсан. Харин парламентын гишүүн байхаа больсны дараа “Японы экологийн сан” байгуулж, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд 22 жилийн өмнө Монголд анх ирэхэд эд эс бүхэн минь баясч, бүх бие баяр хөөрт автахыг мэдэрсэн. Түүнээс хойш янз бүрийн байдлаар Монголтой холбогдож иржээ. Миний хүүгийн нэрийг Сора буюу Тэнгэр гэдэг. Эхнэр маань монгол хүн л дээ.
Өнгөрсөн 22 жил монголчуудтай хамтран ажиллах хугацаанд ямар эерэг, сөрөг тал ажиглагдсан бэ?
Монголчуудын давуу болон сул талын аль аль нь туйлширсан байдлаар илэрдэг. Сайн тал нь монголчууд мөрөөдөлтэй хүмүүс. Монголын авьяаслаг залуучуудыг олж, тэднийг дэмжинэ гэдэг аз жаргал. Харин сөрөг тал гэвэл Монголын улс төр. Бүх салбарын хөгжлийг хойш нь чангааж, чөдөр болж байгаа зүйл. Тухайлбал, Японд төрийн албаны хүрээнд зүгээр л процедурын хувьд шийдчих зүйл Монголд огт урагшлахгүй, хээл хахууль шаардах жишээтэй. Зарим эрх мэдэлтэн хэт хувиа хичээж, зөвхөн өөрөө өөрийнхөө л эрх ашгийн төлөө шийдвэр гаргах зэрэг үзэгдэл Японы нийгэмд байдаггүй. Японд улстөрч болохоор шийдсэн хүний хувьд өмч хөрөнгө буурна гэдэг нь ойлгомжтой байдаг.
Миний амьдралын зорилго бол боловсролоор дамжуулан Монгол, Японы хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэх. Юу хэлэх гээд байна гэхээр “Чадна” гэж бодож байгаа бол надтай холбогдоход нээлттэй.
Харин Монголд эсрэгээрээ байх шиг?
Тийм ээ. Японд ийм нэг үг бий. “Хашаа, худагтай улстөрч”. Энэ үг ямар утгатай гэхээр улс төрд ажиллаж байгаад эргээд харахаар тэр хүн байшингүй болж, зөвхөн хашаа, худагтай л үлдсэн байдаг. Тэгэхээр улстөрч хүн бусдын төлөө л энэ замыг сонгодог. Өөрийн өмч хөрөнгө, бүх зүйлийг зориулахад бэлэн байж л улстөрч болно. Гэтэл Монголд улстөрчид маш их мөнгө олж байх жишээтэй. Энэ бол Япон, Монгол хоёр улсын хоорондох маш том ялгаа.
Монголын бизнес эрхлэгчидтэй хэрхэн анх холбогдож байв. Тухайлбал, та “CallPro” компанид хөрөнгө оруулсан шүү дээ?
Анх “Japan Town” хорооллын төсөлд хөрөнгө оруулж байлаа. “Суруга Монгол” гэж Японы хөрөнгө оруулалттай компанийн хэрэгжүүлсэн төсөл л дөө. Монголд хүн бүрийн мөрөөддөг хот байгуулалтыг хөгжүүлэх зорилготой байсан. Тэр үед хамтран ажиллаж байсан япончууд ч тэгж бодож байлаа. Би тэдний энэ санааг дэмжиж хөрөнгө оруулсан юм. Бусад хөрөнгө оруулалтын тухайд миний монгол анд П.Наранбаяртай холбоотой. Одоогоор хамгийн сүүлд хөрөнгө оруулсан компани маань “CallPro”.
Хэрэв үнэхээр потенциалтай компани байвал дахин хөрөнгө оруулах сонирхол танд бий гэж ойлгож болох уу?
Өнөөдөр би хувцас загварын маш сонирхолтой компанийн төлөөлөлтэй уулзлаа. Ер нь би монголчуудын мэдэхгүй, сайн танигдаагүй компанийг олж хөрөнгө оруулах сонирхолтой.
Та хөрөнгө оруулахдаа ямар хүчин зүйлийг голчлон анхаардаг вэ?
Нэгдүгээрт, хүнийг нь харна. Дараа нь, тухайн бизнес хүмүүсийн тусын тулд байгаа эсэхийг анхаарч үзнэ. Нэг үгээр, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, сошиал бизнес болж чадах уу, үгүй юү? Энэ бол миний шийдвэрээ гаргадаг эхний зарчмууд. Жишээлбэл, би “LendMN” болон “CallPro” компанид хөрөнгө оруулсан. “LendMN” бол зээл авах боломжгүй хүмүүст зээл олгох замаар ядууралтай тэмцэж буй компани. Өөрөөр хэлбэл, монголчуудад боломж олгож байна. “CallPro” ч бас адилхан. Тэдний хөгжүүлж буй үүлэн технологид суурилсан, шинэ хэлбэрийн дуудлагын төв Японд ч байхгүй. Дэлхийн хэмжээнд ч нэлээд шинэлэг компани. Монголын мэдээлэл холбооны үйлчилгээний шинэ түвшинд аваачих компани гэж харж байгаа. “CallPro”-ийн өнөөгийн технологи, тэдний “нөү-хау” дэлхийн хэмжээнийх гэж би ойлгодог. Бидний гарах дараагийн зах зээл бол Япон.
Компанидаа хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Би Японд олон компани байгуулж, тэдгээр компани тус бүрээ амжилтад хүргэсэн хүн. Мөн цөөнгүй компанид хөрөнгө оруулж амжилтад хүргэсэн туршлагатай. Гэхдээ түүнээсээ 10 дахин их алдсан. Тэгэхээр би хүмүүст яагаад алдаад байдгийг нь хэлж өгөхийг боддог. Хүн бүр л амжилттай байхыг хүсдэг шүү дээ. Нийгэм, бизнес болон хүмүүсийг хооронд нь холбох чухал. Миний амьдралын зорилго бол боловсролоор дамжуулан Монгол, Японы хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэх. Юу хэлэх гээд байна гэхээр “Чадна” гэж бодож байгаа бол надтай холбогдоход нээлттэй. Ийм байдлаар би олон хүнтэй уулзаж байсан. Энэ удаа Монголд ирэхдээ ч олон сайхан хүнтэй уулзлаа. Сайн сайхан хүнтэй учирна гэдэг аз жаргал.
Хүмүүс ихэвчлэн юун дээр алдаад байдгийг тодруулахгүй юү?
Монголчуудын дунд дэндүү шуналтай хөрөнгө оруулагчид их байдаг. Бүгд л өөрийн болгож авахыг зорьдог. Ийм хөрөнгө оруулагч дэмий байдаг юм шүү. Харин хоёр талын аль аль нь хожиж байх ёстой. Монголчуудын хувьд би гадаад хүн. Гэхдээ би хөрөнгө оруулахдаа 51 хувийг авна гэж дайрдаггүй. Харин түүнээс доош хувь эзэмшинэ гэдгээ илэрхийлдэг. Ийм хэмжээнд л би хөрөнгө оруулахыг хүсдэг. Хөрөнгө оруулагч хэзээ гарахаа сайн бодож, тооцоолж, анхнаасаа хэлж байх ёстой. Эс бөгөөс таны хөрөнгө оруулалт зүгээр л хандив болж хувирна шүү дээ. Тэгвэл энэ бизнес биш болно гэсэн үг. Японы хувьсгалч Сакамото Рёома гэж алдартай түүхэн хүн бий. Энэ хүн “Санхүүгийн хувьд бие даагаагүй бол бие даан сэтгэж, үйл ажиллагаа явуулж чадахгүй” гэх алдартай үгийг хэлсэн. Стартапаа эхлүүлсэн Монголын залуучуудад хандан энэ үгийг хэлэх байна.
Uber таксны компани мѳн ч ѳѳрийн эзэмшлийн машингүй нь үнэн. Харин оффисгүй гэдэг бол худлаа шүү.
Наранбаяр ах явууллаа гээд Идэрээг олоод уулз ккккк
Энэ хүнд дамжуулж өгөөч, надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, яаж уулзах вэ? Өөрийн бизнесээ танилцуулах гэсэн юм аа,
Utasnii dugaaraa vldeene vv
Sn bnu tand neg mash chuhal oilgolt ogoh gesen ymaa. Ymar neg erh ashig haraagvi shvv. Zow oilgolt ogwol zow zamaar yawah n ter. Biznesiin tsusan dvrem bol: “Sanaagaa medeh bvh hvndee zorig gargan hel”, Tailbar: ter salbariin hvnd ch hamaagvi, Tanias oor itgelteigeer ter asuudliig hench shiidej chadhaargvi bol ter biznesiin hamgiin tom bolomjuudiin neg, Jishee ni: Uber drive bol hamgiin tom taxi nii compani gehdee ter compani negch taxi baihgvi, negch office baihgvi, zowhon app. Neeree hen hvnd itgej taxi duudah bolj bainaa haanaas aimar ym tohioldoch ch magadgvi shvvdee ghdee ene Uber drive bol ter asuudliig shiideegvi zvgeer l olood unshaarai bas business iin sanaa oloh gej baigaa bol vndsen zarchmaa medej baih estoi, vvnii talaarh medeelliig vnees olooroi :https://www.facebook.com/justorgil/videos/486875948337352/