BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар цэнхэр цамцтай хүн илтгэл тавьж байна. Тэр товчлуур бариад зөөврийн компьютерын өмнө микрофон чихэвчтэй зогсож байна. Цаана нь том чанга яригч, цонх харагдана. - Business.MN

Бизнес цэнэг сургалт: Амжилтын үндэс нь процесст анхаарах

Б.Билэгт   Б.Билэгт
2019-11-14
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Энэ удаагийн ээлжит “Бизнес цэнэг” сургалтаар “Обзерв консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын захирал Д.Отгонбат процессын талаар лекц тавилаа. Процесс гэдгийг маш товчхоноор тодорхой аргачлалын дагуу оролтыг боловсруулж гарц болгож зорьж буй үр дүндээ хүрэх үйл явц гэж тодорхойлж болно. Ихэнх байгууллага өөрсдийн бизнесийн процессоо сайтар гаргаж чадаагүйгээс болж бүтэлгүйтдэг. Харамсалтай нь тэд яг юун дээр алдаж байгаагаа мэдэхгүй өнгөрдөг аж. Менежментийн алдарт зөвлөх Эдвард Дэминг “Хийдэг ажлаа flowchart болгож зураад үз. Үүнийг зурах хүртлээ та ямар ажил хийдгээ мэдэхгүй, зүгээр л ажил хийж байдаг” гэдгийг илтгэгч жишээ авч дурдаж байв.   

              Байгууллагынхаа үйл явцыг гүнзгий ойлгодоггүйгээс болж удирдлагууд зөвхөн процессын үр дүн дээр л төвлөрдөг. Гэвч процесс дээр төвлөрөх хэрэгтэйг байгууллагууд барагтай ойлгодоггүй аж. Асуудлыг үүсгэсэн олон шалтгаан байвч дийлэнх нь байгууллагын систем болон процесстой холбоотой байдаг. Тиймээс үндсэн шалтгааныг арилгахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй юм. Уг сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид байгууллагын процесстой холбоотой  хичээлүүдийг дараагийн шатууд болох онлайн сургалтад суух боломжтой юм. Ингээд сургалтад суусан зарим бизнес эрхлэгчийн яриаг хүргэж байна. (Процесс буюу ажлаа яаж замбараатай хийх талаарх подкастыг эндээс сонсоно уу)

“Никел Ганба” ХХК-ын гүйцэтгэх захирал Г.Дашням

-Энэхүү сургалтын талаар сэтгэгдлээ хэлээч?

-Бид өмнө нь чанарын удирдлага, стандарт тухай сонсож байсан ч өнөөдөр процессын талаар мэдэж авсан нь үр өгөөжтэй санагдлаа.

-Танай компанийн хувьд процесс хэр сайн нэвтрүүлсэн гэж бодож байна?

-Яг энэ сургалтад суусны дараа процесс нэвтрүүлсэн гэж хэлэхэд хэцүү л юм. Өмнө нь процессын тухай Business.mn-ын подкаст сонссон учир өнөөдөр ирж суулаа. Процессоо тогтмол хийж, хаана алдаа гарч байна, хаана хяналтаа хийх хэрэгтэй талаар туршиж үзээд, цаасан дээр буулгаад тогтмол хийх хэрэгтэй юм байна.

 “Дорнын буухиа” компанийн гүйцэтгэх захирал Д.Мягмарбат

-Процессыг зурж үзээгүй бол түүнийгээ бүрэн ойлгоогүй байна гэж сая лекц дээр хэллээ. Үүн дээр тулгуурлаад байгууллагынхаа систем дээр эхлээд ажиллаж байж дараагийн ажил руугаа орох хэрэгтэй юм болов уу.

-Таны байгууллага дээр процесстой холбоотой ямар бэрхшээл гардаг вэ?

-Би ажилд ороод удаагүй байна. Надаас гадна ерөнхий захирал байгаа. Бүх үйл явц эцэстээ ерөнхий захирал дээр очдог. Сая лекц дээр дурдсанчлан бүх л ачаалал захирал дээр очдог учир би энэ бүхнийг өөрчлөхийг хичээж байна. Байгууллагын бүх үйл явц хоорондоо араа шүдээрээ холбогдсон байдаг тул нэг л буруу үйлдэл цаашаагаа олон зүйлд нөлөөлдөг. Жишээ нь тээврийн компани анхнаасаа захиалга аваад буруу тэмдэглэсэн бол захирал дээр очиж байж тэр асуудал нь шийдэгддэг.

-Тээврийн компанийн үйлчилгээний онцлог юу вэ?

-Захиалгын дагуу нэг цэгээс нөгөө цэгт хүргэх л тээврийн компанийн гол үйлчилгээ. Ингэхийн тулд цаг хугацаандаа багтаж чанартай хүргэх гэх хоёр л хүчин зүйл маш чухал. Ийм төрлийн үйлчилгээний процесс нь үйлдвэр шиг үргэлж тогтмол явагдахгүй учир сул зогсолт, ачаалал зэргийг яаж зохицуулж ажиллах зэрэг нь байгууллагын менежментээс хамаардаг.      

“Бриллиант” эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Буянтогтох

-Өнөөдрийн сургалтаас онцлох зүйлс юу байв?

-Удирдлагууд үр дүн дээр хэтэрхий их анхаарлаа хандуулдаг бол хөшигний ард жинхэнэ процесс өрнөж байдаг. Үүнийг л сайн ойлгох юм бол гарцаа илүү сайжруулах боломжтой юм байна гэж харж байна. Илүү боломжууд гарч ирэхийг ч үгүйсгэхгүй.

-Таны байгууллага дээр процесстой холбоотой ямар бэрхшээл гардаг вэ?

-Эмнэлгийн үйл ажиллагаа өөрөө нэлээн ярвигтай үйл явцтай. Нэг хүн нэг бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Нэг өвчтөнийг эмчлэхийн тулд асар их оролцоо шаарддаг. Олон хүний ажлын үр дүнд л эдгэрэлт гэдэг үйл явц явагдаж байдаг. Маш олон хүчин зүйлийн үр дүнд л өвчтөнийг эмчилдэг.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00