BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр дэвсгэр дээр "CV" гэсэн шошготой намтар барьсан гурван гараа харж буй костюм өмссөн бизнес эрхлэгч эмэгтэйн зураг нь компаний орчинд интервьюгийн мөн чанарыг харуулсан зураг. - Business.MN

Хүний нөөц: Муу удирдвал зардал, сайн удирдвал шавхагдашгүй баялаг

П.Гандолгор   П.Гандолгор
2020-01-10
  Онцлох, Хүний нөөц
2
Share on FacebookShare on Twitter

Байгууллагуудад менежментийн олон нөөц бий. Санхүүгийн, менежментийн, материал түүхий эдийн, цаг хугацааны, дата мэдээллийн гэх мэт. Эдгээр нөөцийг удирдахаас гадна хүн хэмээх нөөцийг хэрхэн зөв удирдахаас тухай байгууллагын хөгжлийн хурд, тогтвортой байдал шалтгаалдаг.

Нэг үе Монголын бизнес эрхлэгчид нүдэнд харагдаж гарт баригдах нөөцөд илүү ач холбогдол өгч бизнесээ хөгжүүлж байсан. Тухайлбал, оффисийн байр, тоног төхөөрөмж худалдан авч, эргэлтийн хөрөнгө, борлуулалтаа нэмэгдүүлэх гэж ихэд хичээж түүний үр дүнд бизнесээ хөл дээрээ босгож чадсан. Харин өнөө цагт зөвхөн биет хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, түүндээ л ач холбогдол өгөөд яваад байвал бизнесийн ертөнцийн өрсөлдөөнд ялагдах аюултай.

Энэ тэнд тансаг оффисийн байртай, газар, үл хөдлөх хөрөнгөтэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон ажлын байруудтай групп гэгдэх олон компаниудыг бид мэднэ. Гэвч тэднийд ажилд орсон хүмүүс тогтдоггүй, оролт гаралтын урсгал ихтэй байгаа нь хүний нөөцөө зөв удирдаагүйн тод илрэл билээ. Тэдгээр компани өнөөдөр группын бүтцээсээ татгалзаж, компаниа цомхотгон, амьгүй болсон хөрөнгүүдээ зарж борлуулах хэрэг гарч байна.

Хүний нөөц өөрөө бусад нөөцийг ашиглан баялаг болгон хувиргах чадвартай байдаг

Өнөө цагт хөгжлийн дараагийн шатанд гарахын тулд удирдагч та дээр дурьдсан нөөцүүдийг эргэлтэд оруулдаг “хүн” хэмээх менежментийн нөөцийг зөв удирдах сорилтыг давах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний биеийн болон оюуны чадамж бүхий ур чадвар, туршлага, дадал, ноу хау зэрэг хүнтэй холбоотой нөөцийг зөв удирдах ухаан юм.  Гэвч хүний нөөц нягтлан бодох бүртгэл дээр хөрөнгийн талд бус, орлого зарлагын тайланд цалин хөлсний зардал утгаар бүртгэгддэг. Иймд хүнийг нөөц гэхээсээ илүү зардал гэж харах гээд байдаг нь санхүүгийн бүртгэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Үнэн хэрэгтээ, удирдагч та хүний нөөцийг муу удирдвал зардал болж хувирдаг тал бий. Гэхдээ сайн удирдвал баялаг болгож хувиргаж болно. Яагаад гэвэл хүний нөөц хувирамтгай, өөрчилж болохуйц, бие даасан байдлаар бусад нөөцүүдээс онцлогтой. Мөн “хүний нөөц” өөрөө хүнээс бусад нөөцийг ашигласнаар бусад нөөцүүдийг баялаг болгож хувиргах чадвартай. Иймээс хүний нөөц бүхий л нөөцүүдийн хамгийн онцгой нөөц. Нууц нь юундаа байна гэхээр хүн өөрөө “оюун ухаан” хэмээх шавхагдашгүй нөөцийг агуулж байдаг болохоор бусад нөөцүүдээс хамгийн арвин нөөц билээ.

Олон жилийн турш бизнесийн байгууллагуудыг ажиглаж байхад, хүндээ хөрөнгө оруулалт хийсэн буюу хүний нөөцдөө анхаарсан байгууллагууд улам хүчирхэгжиж байгаа нь анзаарагддаг. Тасралтгүй хөгжиж байгаа тэрхүү байгууллагын нууц нь хүний нөөцийг “утгаар” нь удирдаж, хүний нөөцийн алба, хэлтэс, хүний нөөцийн менежер нь ажлаа мэддэгт оршдог. Өмнө нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежер л захирлын баруун гар байсан бол, өнөө цагт хүний нөөц нь баруун гар байх учиртай.

Тэр олон нөөцийг хөдөлгөөнд оруулж, мөнгөн урсгалыг авчирдаг хүчирхэг зэвсэг бол хүний нөөц болох нь зайлшгүй боллоо. Иймд зөв хүмүүсээр багаа бүрдүүлж, байгууллагынхаа соёлд дасгаж, тэднийг сургаж хөгжүүлж, ажлын гүйцэтгэлийг зөв шударгаар үнэлж, чадварлаг ажилтан, хамт олноо урамшуулж чадаж байгаа бол удирдагч та хүний нөөцөө баялаг болгох замдаа явж байна гэсэн үг. Иймээс удирдагч та байгууллагадаа систем бүрдүүлж, хүчирхэг соёлыг бүрдүүлэхийн тулд хүний нөөцийн удирдлагад ул суурьтайгаар хандаж, алхам алхмаар төлөвлөхийг санал болгож байна. Энэ удаагийн нийтлэлээс хүний нөөцийг удирдах нь ямар чухлыг ойлгосон бол энэхүү нийтлэл зорилгодоо хүрсэн гэсэн үг. Би дараа дараагийн нийтлэлээр Хүний нөөцийн стратегийг яаж төлөвлөдөг, холбогдох хөтөлбөрүүд болох сургалт хөгжил, сонгон шалгаруулалт, цалин урамшуулал зэрэг хөтөлбөрүүдийг хэрхэн боловсруулдаг талаарх зөвлөмжийг цуврал болгон хүргэх болно.

 

 

 

 

bookzone
Тагууд: ажилтанбаялагзардалменежментхүнхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
П.Гандолгор

П.Гандолгор

Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Нарангэрэл
Нарангэрэл
5 жил өмнө

сайн байна уу сайхан монгол бүсгүй минь. хожуу ч гэсэн таны сэтгэгдэл олж уншсандаа баяртай байна Залуу насаа удирдах арга ухаанд зориулж байна гэж зүтгэж явсан гэж боддог байснаасаа таны удирдах ухааныг уншаад ичиж байна маш мундаг удирдагч бөгөөд өөрийгөө өрөөлийг зөв чиглүүлэгч ОД хэмээн үзэж магтаж байна АМЖИЛТ

0
Bolormaa
Bolormaa
5 жил өмнө

Tsuvral lekts unshih huseltei ba

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00