BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хүний дээд биетэй, морины доод хэсэгтэй костюм өмссөн инээмсэглэж буй кентаврын хүүхэлдэйн кино нь бизнес эрхэлдэг хүний итгэлийг илэрхийлдэг. - Business.MN

Эрхэм гишүүнийг шинжихүй

Б.Анхбаяр   Б.Анхбаяр
2020-01-11
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

/Фельетон/

Монголчууд эрт дээр үеэс хурдан морь, эрхэм гишүүн хоёрыг биеийн хэлбэр, галбираар нь шинжиж, таньж ирсэн сайхан уламжлалтай. Хурдан морийг толгой, шүд, туурай, сүүл, сагаг зэрэг 11 шинжээр таньдаг бол төрийн түшээдийг гүзээ, толгой, шүд, туурай, идэш, ууш гэсэн гадаад зургаан шинжээр нь таньж болдог ажээ.

Хурдан моринд гүзээ байдаггүй тул ийм зүйлээр шинждэггүй. Эртний сударт гүзээний хэлбэр галбир бол гишүүнийг ялгах хамгийн чухал шалгуур гэж өгүүлжээ. Босс болон мисс гэх хоёр төрлийн гүзээ бий. Босс гүзээ цүндгэр байдаг бол мисс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай байна. Босс гүзээтэй гишүүн хэвтрээсээ босож ч үл чадах тул таны төлөө хөнгөн шаламгай гүйж чадахгүй, лазагнасаар дөрвөн жилийг бардаг. Мисс гүзээтэй гишүүн тоос татуулан сунайх хулан тахь мэт хурдан байдаг тул үг дуугүй сонговол зохино. Даанч тэд нэн ховор.

Хурдан морийг толгойгоор нь хонь, туулай, хүдэр, бар, мэлхий, хандгай гэж зургаа ангилж үздэг. Харин эрхэм гишүүдийн хувьд ембүү толгой, өмбүү толгой, усан толгой, ухна толгой, тэнэг толгой гэх таван янзын толгойн шинжийг эртний мэргэд онцолж авч үздэг. Ембүү толгойг сэгсэрч үзэхүл зоос цуглуулдаг вааран гахай мэт хангир жингэр дуугардаг бол өмбүү толгойд юу ч хэлээд нэмэргүй. С.Төмөр-Очир даргын үед өмбүү толгойтой гишүүд дийлэнх байсан. Харин Д.Дэмбэрэл даргын үед ухна толгойн хэв шинж Их хурал руу түрэн орж ирсэн түүхтэй. Усан толгойтой гишүүн чуулган үймүүлж, элий балай бурдгаараа ялгардаг. Харин тэнэг толгойтой гишүүн маш ховор. Хөөрхийг бусад нь хочилж нүд үзүүрлэдэг учраас “тэнэг толгой” гэх нэр үүссэн гэлцдэг. Ийм шинжийн гишүүд тэнэг учраас өөрийгөө мартаж, дан ганц таны төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг. Тэгэхээр ийм толгойтонтой учирвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тэнэг толгойг нясалж үзэхэд болсон тарвас мэт пүдхийж дуугардгаараа ялгардаг.

Гишүүдийн шүдийг хол, хонин, сийрэг, шигүү шүд гэж ангилдаг. Эрхэм гишүүний шүд ойгүй хол зайтай байх тусам түүний завсраар том амлалт сийгэх нигуур буй. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэхчлэн хэдэн саяар сийгээд байх нь гишүүний шүд ямаршуу болохыг илтгэж буй хэрэг. Огт юу ч амлахгүй байгаа бол тэр шигүү шүдтэй гишүүн. Шигүү шүдтэнг сонгосноороо та хулхидуулахгүй. Юу ч амлаагүй юм чинь юундаа хулхидуулах вэ? Үнэнч, хурдан гишүүний соёо нь бууран тэмээнийх мэт агаад, зайгүй шигүү байдгийг анхаарч шинжих хэрэгтэй.

Хурдан түшээд идэш бага, морь харах нь бяцхан хол хэмээн сурвалж бичигт дурдсан байдаг. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ирэхдээ сумын даргаар хорхог хийлгэж идэж буй эсэхийг сайтар ажиглаж шинжээрэй. Сумын ядруухан төсвөөс төлөг цохуулж, зажлахдаа сийхгүй байгаа этгээд улсын хөлгүй сангаас тэрбумыг гувчуулж, гудрахыг юман чинээнд бодохгүй гэсэн үг. Хорхог огт амсахгүй, морь огт харахгүй байх ахул гайхам хурдтайн шинж болно.

Хурдан түшээ архийг тагшаар ганц мөсөн хөнтөрдөггүй. Эхэлж жаахан балгаад, тамшаалж амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух болой. Сөгнөсөн архийг огт уухгүй байвал их зантайн шинж. Гулгуулж орхивол архаг болохын шинж. Балгаад ярвайвал голлоо гэсэн үг. Ярвайхгүй бол донтох хандлагатай байж магадгүй.

Нэр дэвшигч уулзалт дээр үг хэлж зогсохуйд туурайн шинжийг сонждог. Туурайгаа үе үе цавчаад, байн байн солбиж тавиад байгаа бол гишүүн хурд муутай, худлаа хэлдгийн шинж. Ийм гишүүнийг сонговол хулхидуулна гэсэн үг.

Энэ бүхнээс үзвэл эрхэм түшээд хөнгөн шаламгай хурдтай чанараа бие галбиртаа агуулдаг байх юм. Хөлдөө салхитай, хүзүүндээ мөлжүүртэй, мисс гүзээтэй, луус духтай хурдан удмын гишүүнийг сонгоод хүсэл мөрөөдөл бүхнээ сэтгэлчлэн бүтээж, хүмүүнлэг ардчилсан нийгэмдээ тааваараа жаргах эсэх сонгогч танаас л шалтгаална. Шинжихүй тань ончтой, сонгохуй тань мэргэн байх болтугай.

Зохиогч энэхүү фельетоноо 2012 оны сонгуулийн өмнө бичсэн болно.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: гишүүнулс төр

Санал болгох:

ВNI AURUG салбар 1 жилийн хугацаанд 3 тэрбумын борлуулалт хийлээ
ВNI AURUG салбар 3 тэрбумын борлуулалт хийлээ
Тус бүр нь тусдаа талбайд байрлах есөн түүхэн хүний эвлүүлэг, янз бүрийн илэрхийлэл, хувцаслалт. Хар, цагаан зургуудад янз бүрийн цаг үе, гарал үүсэлтэй улс төрчид, нэр хүндтэй хүмүүс багтсан болно. - Business.MN
Улс төрчид живхтэй адил. Тэднийг нэг л шалтгаанаар сольдог
Б.Анхбаяр

Б.Анхбаяр

Маркетер, Бизнесийн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00