BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Томруулдаг шил нь шар гэрлийн чийдэн бүхий модон дүрс дээр төвлөрч, энтрепренерийн тод санааг илэрхийлдэг бол цаана нь гурван цэнхэр дүрс зогсож байна. - Business.MN

Манлайллын тухай ойлголт

Д.Болор   Д.Болор
2020-03-23
  Менежмент, Хүний нөөц
2
Share on FacebookShare on Twitter

Манлайлал гэж юу вэ? Манлайлал болон менежментийн ялгаа, манлайлагчийн үүрэг, ур чадварууд, манлайллыг хөгжүүлэх арга замын талаар миний бие өөрийн мэдлэг туршлагаа уншигчидтайгаа хуваалцъя. 

Манлайлал нь: Нийтийн үйл хэргийг биелүүлэхэд хэн нэгэн хүн бусаддаа сайн дураар тусламж дэмжлэг үзүүлэх Нийгмийн нөлөөний үйл явц”  гэж тодорхойлж болно.            

/WikipediA, Encyclopedia/ 

“Манлайлал  гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд  нөлөөлөх процесс юм.”  

/Европын  эрдэмтэд/ 

“Манлайлал” нь бусдын Үнэт зүйлс, Зан төлөв болон Хандлагад нөлөөлөх процесс бөгөөд байгууллагын бүх түвшинд байна.  

 “Хүний үзэл бодол, шийдвэрт нөлөөлдөг хүнийг Манлайлагч гэнэ.”  

“Хамгийн агуу Манлайлагч бол өөрийн мөрөөдөлдөө бусдыг итгүүлж чаддаг хүн юм.”       

                                                                                 /Ли Куан И, Сингапурын Ерөнхий сайд асан/ 

Дээрх тодорхойлолтуудаас: Манлайлал, Манлайлагчийг хэмжих үндсэн хэмжүүр нь  “Нөлөөлөл” болох нь тодорхой байна.  

Манлайллын тухай уламжлалт ба  шинэ ойлголт:

 Уламжлалт удирдлагатай болон Манлайлагч удирдлагатай байгууллагын ялгаа

 

Манлайлал болон Менежментийн ялгаа 

Хүмүүст манлайлал ба менежментийн талаархи ойлголтын зөрүү нилээд байдаг. Тухайлбал, зарим хүмүүс энэ хоёр нь “адил” ойлголт гэдэг бол зарим нь огт өөр гэж үздэг.  

Тэгвэл, манлайлал ба менежмент нь хоорондоо ялгаатай боловч нэг нэгийгээ нөхдөг хоёр өөр үйлдлийн систем бөгөөд тус бүрдээ өөрийн үүрэг, үйл ажиллагаатай байдаг. Өөрөөр хэлбэл,  манлайлал ба менежмент нь мөнгөний  хоёр тал шиг бөгөөд өмнөх үеүүдтэй харьцуулбал улам тогтворгүй, илүү хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн өрсөлдөөний орчинд шинэчлэл өөрчлөлтийг хийж бизнесийг амжилтанд хүргэхэд хоёулаа хэрэгтэй болж байна.  

Манлайлал нь хүмүүсийн  Үнэт зүйлс, Зан төлөв болон Хандлагад нөлөөлж өөрчлөлт шинэчлэлийг удирдан зааварлаж нэг ойлголтонд хүргэх ур чадваруудын нэгдэл бөгөөд байгууллагын бүх түвшинд байвал илүү үр дүнтэй.  Гэхдээ байгууллагад Манлайлагч гэсэн тусдаа албан тушаал байдаггүй. Харин менежмент нь менежер, захирал, гүйцэтгэх захирал зэрэг тодорхой албан тушаалуудаар дамжуулан  ажлыг  төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, асуудлыг шийдвэрлэх арга ажиллагаа юм.  

Чадварлаг манлайллыг сул дорой менежменттэй хослуулах нь  сайн менежментийг сул дорой манлайлалтай хослуулснаас ч илүү хортой байдаг болохоор аливаа байгуулагад менежмент, манлайлалын чадваруудыг тэнцвэртэй хөгжүүлж байж бизнес амжилтанд хүрнэ. 

Манлайлагчийн үүрэг 

bookzone
  • Үлгэрлэх. Үзэл баримтлал, зорилгоо тууштай хамгаалж, ёс зүй, шудрага зан чанар, мэдлэг чадвар, туршлага, хариуцлага, үйл хөдлөлөөрөө бусдад үлгэр дууриалал болж байх 
  • Чиглүүлэх. Бүгдийг эртнээс бодож төлөвлөсний дагуу хийж, хүмүүст хүрэх зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгөх 
  • Бусдыг сэдэлжүүлэх. Хүмүүстээ ач холбогдол өгч, адил боломж олгон, тэднийг үзэл бодол санаагаа илэрхийлэхийг хүлээн зөвшөөрч, хийж бүтээх боломж нөхцлийг нь бүрдүүлж өгөх 
  • Нэгтгэх. Харилцан итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлж хамт олноо нэг зорилго, нэг санаатай болгож багийн ажиллагааг хөгжүүлэх  
  • Өөрчлөлтийг хийх. Чөлөөт сэтгэлгээтэй, шинэлэг арга барилаар ажиллаж, байгууллагаа шинэчлэлд бэлтгэн, шинэчлэлийг хэрэгжүүлж эерэг өөрчлөлтийг авчрах  ажилдаа бүгдийг зориулах  

Манлайлагчийн харилцааны ур чадварыг эзэмшихийн тулд дараахи чадваруудад тууштай суралцах хэрэгтэй байдаг. Үүнд: 

  • Өөрийгөө таних – Өөрийн зорилготой, шудрага, нээлттэй, шүүмжлэлийг хүлээж авдаг, давуу ба сул тал болон бусдад ямар нөлөө үзүүлж чадахаа мэддэг, үнэт зүйлстэй байх зэрэг суурь ур чадварууд бөгөөд “Хандлагыг” тодорхойлдог. 
  • Өөрийгөө хянах – Зан авир, сэтгэл хөдлөлөө удирдаж зөрчлийг багасган шудрага, хариуцлагатай орчинг бий болгож “Өөрчлөлтийг” хурдан хүлээж авах чадвар 
  • Өөрийгөө сэдэлжүүлэх – Хүрсэн амжилтаараа өөртөө урам зориг өгдөг, эрч хүчтэй, ажилдаа дуртай, байнга суралцах, шинэлэг арга барил эзэмших чадвар 
  • Бусдыг ойлгох – Бусдыг сонсох, тэдний сэтгэл хөдлөлийн сэдэл хэрэгцээг нь ойлгож, чадварлаг ажилтнуудаа алдахгүй байх чадвар  
  • Нийгмийн харилцааны ур чадвар – Танилын хүрээ өргөн, бусадтай тааламжтай харилцаа тогтоон, тэднийг чиглүүлж өөрийн зорилгод итгүүлж чаддаг байх чадвар 

Эдгээр ур чадварууд нь зөвхөн бизнесийн салбарын захирал, менежерүүд, улс төр, олон нийт нийгмийн салбарын удирдагч нарт  хэрэгтэй төдийгүй жирийн ажилтнуудад ч амжилттай ажиллахад хэрэгтэй. Харвардын Бизнесийн Сургуулийн судалгаагаар амжилтанд хүрэхэд харилцааны чадвар нь 85 хувийн  нөлөөтэй гэсэн үр дүн гарсан байдаг. 

Манлайллыг хөгжүүлэх арга замын талаар мэдлэг туршлагаа хуваалцахад 

Бид жил бүр удирдах ажилтнуудынхаа манлайлах, удирдах чадамжид  олон талаас нь харсан бодит үнэлгээг өгөх, чадамжийн  төвшинг  тодорхойлох, менежментийн  хөтөлбөрт сургалтуудаас  сурсан мэдсэнээ хэрэгжүүлж байгаа  байдал, цаашид  хөгжүүлэх хэрэгцээг нь тодорхойлох зорилгоор удирдан манлайлах ур чадварыг үнэлэх “Манлайллыг хөгжүүлэх-360° судалгаа”-ны аргыг хэрэглэн түвшинг тогтоож сургалтын нэгтсэн төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлснээр илүү үр дүнд хүрсэн. Мөн манлайллыг хөгжүүлэхдээ дараахи  арга замуудыг хэрэглэдэг. Үүнд: 

  • Ажлын байран дээр сургах  
  • Сургалт, семинарт оролцуулах 
  • Туршлагатай ажилтнаас суралцах, хамтран ажиллах 
  • Ажлын баяжуулалт, сэлгэн ажиллах  
  • Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүд   
  • Дотоод сургалт, хөтөлбөрт хамрагдах   
  • Бусад  

Дүгнэхэд 

Урьд нь манлайллыг зөвхөн заяамал шинжтэй, цөөн тооны шилмэл хүмүүст л хамаатуулж ойлгодог байсан ойлголт орчин үед эрс өөрчлөгдөж бизнесийн ертөнц илүү өрсөлдөөнтэй, улам тогтворгүй  болж буйтай холбогдон манлайлагчдын хэрэгцээ улам бүр өссөөр байна. 

Манлайллын ур чадварт суралцах, эзэмших нь хүн бүрт нээлттэй, боломжтой бөгөөд гагцхүү өөрийн зорилгодоо тууштай, суралцагч, шинийг эрэлхийлэгч, зөв хандлагатай байвал жинхэнэ манлайлагч болж чадах нь нотлогдсон.  

Байгууллагын соёлыг бий болгох, бизнесийн амжилтад хүрэхэд манлайлал чухал ач холбогдолтой тул зөвхөн удирдлагын түвшинд бус байгууллагын бүх түвшинд манлайллыг хөгжүүлэн манлайлагчдын үйл ажиллагааг уялдуудан зохицуулахад албан бус харилцаа бүхий сүлжээ ашиглах нь ихээхэн үр дүнтэй байна.  

Манлайлагч болон менежментийн чадваруудыг хүн болгон зэрэг сайн эзэмших боломжгүй учраас компанийн удирдлагад ийм хоёр төрлийн чадварлаг хүмүүсээс бүрдсэн багийг бий болгох, “360° судалгаа”-ны аргыг хэрэглэн захирал, менежерүүдийнхээ манлайлал, менежментийн түвшинг тогтоож сургалтын нэгтсэн төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх замаар болон бусад олон арга хэрэгслүүдийг ашиглан байгууллагынхаа  манлайллыг хөгжүүлэх боломжтой.  

Тагууд: зөвлөгөөманлайлалмэдлэг

Санал болгох:

A wooden arrow-shaped sign with the word "ENTREPRENEURSHIP" points right, mounted on a tree trunk. It's set by a road with a backdrop of mountains, greenery, and a lake under a partly cloudy sky.
Амжилттай бизнесийг хэрхэн бүтээх вэ – Энтрепренерүүдийн зөвлөгөө
A person speaks on stage in a conference room with a large audience seated. The screen behind displays "SHARING IS CARING" with an image of another person. Attendees face forward, listening intently. The room is well-lit with a patterned carpet.
Үйл ажиллагаанаас өөрийгөө чөлөөлж завтай болсон захирлын түүх
Д.Болор

Д.Болор

Сургалт-Зөвлөх үйлчилгээний "Эн Си Эс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал. "СЕО" номын зохиогч. Business.mn-д манлайлал, менежмент, засаглал, хүний нөөцийн сэдвээр нийтлэл бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
бадамжунай
бадамжунай
3 жил өмнө

таалагдлаа баярлалаа

-2
Долгорсүрэн
Долгорсүрэн
4 жил өмнө

баярлалаа сайхан мэдээлэл байна.

-1

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00