Монгол Улсад хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх анхны үйлдвэр ашиглалтад орсон нь 2018 оны есдүгээр сарын 10. Одоогоос хоёр жилийн өмнө. Энэ цаг үеэс яг хоёр жилийн өмнө буюу 2016 онд Б.Цогбадрах энэхүү үйлдвэрээ байгуулах шийдвэрийг гаргасан бол үүнээс мөн л хоёр жилийн өмнө тэр “Монпеллетс” компаниа байгуулж байв. Уг төслийг тэрбээр германчуудтай хамтран бодит ажил болгосон нь өдгөө Налайхд үйл ажиллагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн технологи, нөү-хау гээд бүгдийг Германаас Монголд нутагшуулсан гэсэн үг.
Төслийн гол хамтрагч нь Германы Хумбольдтын их сургууль. Тийм ч учраас ноосон бордоог эцсийн байдлаар гарган авах хүртлээ бүтээгдэхүүнийхээ дээжийг тус сургуулийн институт, лабораториуд руу байнга илгээн шинжлүүлсээр иржээ. Б.Цогбадрах “Бүтээгдэхүүн маань химийн бордооноос эрс ялгаатай. 100 хувь хонины ноосоор хийгддэг. Хонины ноосны 10 хувь нь ургамалд хамгийн их хэрэгтэй байдаг азотыг агуулдаг.
Мөн монгол хонины ноосонд кали арай их хэмжээгээр агуулагдаж байдаг. Бусад төрлийн бордоо их хэмжээний ус, бороо зэрэгт урсчихдаг бол ноосон бордоо урсдаггүй. Ноос гэдэг өөрийн жингээс 3.5 дахин илүү хэмжээний ус хуримтлуулах чадвартай. Дээр нь өөрөө задарч, хөрсийг хөвсийлгөн хорхой, шавжаас сэргийлдэг. Энэ ч утгаараа экологийн цэвэр бүтээгдэхүүн. Үүнээс гадна газрын хөрсөнд 10 сар үйлчлэх буюу жилд нэг л удаа бордоход хангалттай учир олон талаар ач холбогдолтой.
Уул уурхай, аж үйлдвэрээ хэчнээн хөгжүүлсэн ч эцсийн бүлэгт хүн тэр төмрийг иддэггүй юм аа. Хүнд эрүүл мэнд, эрүүл хүнс зайлшгүй хэрэгтэй байдаг юм.
Хамгийн гол нь ноос гэдэг сэргээгддэг түүхий эд. Монгол Улс 30 сая хоньтой, жилдээ 30 мянган тонн ноос боловсруулдаг. Тэгэхээр түүхий эдийн хангалттай нөөцтэй. Манай үйлдвэр хоёр ээлжээр ажиллахад жилд 2000-аад тонн ноосон бордоо боловсруулах хүчин чадалтай” хэмээн ярьж байна.
Хөгжилтэй улс орнууд органик бордооноос татгалзах болсны нэг жишээ нь ХБНГУ. Үүнд малын болон загас, шувууны ялгадсаар хийдэг бүхий л бордоо багтаж буй. Жинхэнэ органик био бордоог ялгадсаас гаргаж авах ёсгүй учраас тэр аж. Тиймээс жинхэнэ био бордоог гарган авахын тулд нэлээд эртнээс буюу 2003 оноос Хумбольдтын их сургуулийнхан туршилт, судалгааг эхлүүлсэн байна. Эрүүл хүнс хэрэглэхийн тулд эрүүл бордоо зайлшгүй шаардлагатай учраас өнгөрсөн хугацаанд германчууд био бордоо гарган авахад их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулжээ.
Өнөөдөр бид Азидаа хонины ноосоор их хэмжээний бордоо үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэрт тооцогдож байна.
“Насаараа гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан буурал толгойтой би яагаад энэ төслийг эхлүүлсэн гэхээр улс орон уул уурхай, аж үйлдвэрээ хэчнээн хөгжүүлсэн ч эцсийн бүлэгт хүн тэр төмрийг иддэггүй юм аа. Хүнд эрүүл мэнд, эрүүл хүнс зайлшгүй хэрэгтэй байдаг юм. Энэ ч утгаараа би шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр тууштай ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд ихэнх цагаа энэ чиглэлийн судалгаа хийхэд зарцуулсан. Харин өнөөдөр бид Азидаа хонины ноосоор их хэмжээний бордоо үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэрт тооцогдож байна.
“Монпеллетс” компани маань 2022 он хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлохоор борлуулалтаа хэдийнэ тохирчихоод байгаа. Яваандаа бүтээгдэхүүнээ дотооддоо ч борлуулахаар зорьж байна. Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймагт бордоо нийлүүлж, туршилтын тариалалт хийж эхэллээ. Надад хүмүүсээс хамгийн их ирдэг асуулт бол “Ноосноос яаж бордоо гаргаж авдаг юм бэ?”. Үнэхээр ч бид түүхий ноосноос бордоо гаргаж авах технологийг нэвтрүүлээд байна. Бизнес эрхэлнэ гэдэг өөрийн хийж чаддаг, сонирхож дурладаг, аль эсвэл үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө автаж байж шинэ санаа төрж, улмаар цааш үргэлжилдэг тийм л зүйл. Түүнээс бүх зүйлийг зоосны нүхээр харж болохгүй. Амжилтад нэг өдрийн дотор хүрдэггүй. Тийм болохоор хийх зүйлдээ асар тууштай, тэвчээртэй байж л юманд хүрнэ. Тухайлбал, манай үйлдвэр, эхлүүлсэн төсөл маань хэзээ амжилтад хүрэхийг бид мэдэхгүй. Гэхдээ итгэж байгаа учраас ажилласаар байна. Итгэж буй зүйлээ л хийх хэрэгтэй гэсэн санаа. Насаараа Европт амьдарсан хүний хувьд тэнд дундаж давхарга, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл маш чухалд тооцогддог. Манай улс ч бас тэр зүгт л илүү анхаарал хандуулмаар байна” хэмээн Б.Цогбадрах онцолсон юм.
“Органик бордооноос дэлхий нийтээрээ татгалзаж эхэлж байгаа энэ цагт дараагийн гаргалгаа нь юу байх бол?”
*Химийн/ Эрдэс бордоо гэх байхаа…
ямар органик бордооноос татгалзаж байгааг судлаад үзээрээй өөрөөр хэлбэл хаягдал ялгадас дахи боловсруулсан Органик Бордоо-с татгалзаж байгаа / малын бууц% хомоол, тахиа шувууны сангас, яс боловсруулах болон сарьсанбагвайхан гэх мэть Энэ бордоо харин ХАЯГДАЛ биш НӨХӨН СЭРГЭЭГДЭХ ТҮҮХИЙ ЭД БУЮУ ХОНИНЫ УГААГААГҮЙ НООС