BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албан тасалгаанд сууж буй тайван энтрепренер, ширээн дээрээ хөлөө дээш өргөөд сэнстэй тоглоом эргүүлж, компьютерээ харж буй дүрслэл. - Business.MN

Хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүмүүс бол Удирдлагууд

Business.mn   Business.mn
2020-06-08
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Менежментийн зөвлөх Г.Өлзийбуян

Бид менежментийг сайжруулахын тулд эхлээд менежмент гэж юуг хэлж байгаа талаар практик дээр буулгаж харах хэрэгтэй. Энгийнээр менежмент гэдэг бол компанийн удирдлагуудын компаниа удирдахтай холбоотой хийж байгаа ажлууд гэж ойлгож болно. Жишээ нь, компанийн удирдлагууд компаниа амжилттай удирдахын тулд хийдэг ажлуудын нэг нь “Төлөвлөх” юм. Сайн төлөвлөгөө ажилтнуудын хүчин чармайлт, санхүүгийн нөөцийг зөв хувиарлахад тусладаг. Мөн төлөвлөсөн тохиолдолд хэрэгжилт, гүйцэтгэлийг хянах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл төлөвлөх ажил бол менежмент гэж хэлж болох ажлуудын нэг нь юм. Тэгвэл танай компанид хэрхэн төлөвлөх нь тодорхой байдаг уу, төлөвлөхөд хэн хэн оролцох нь тодорхой байдаг уу, ямар аргачлал, загвар ашиглах нь тодорхой байдаг уу? Өөрөө хэлбэл менежмент чинь хэр стандартчилагдсан бэ?

Сайн төлөвлөгөө ажилтнуудын хүчин чармайлт, санхүүгийн нөөцийг зөв хувиарлахад тусалдаг.

Би анх уулзаж буй удирдлагуудаас нэгэн асуултыг асуудаг. Танай компанид хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүн хэн бэ гэж. Ихэнх удирдлагууд энэ асуултын хариултыг “Хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүмүүс бол Удирдлагууд” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл удирдлагуудын компаниа хэрхэн удирдах вэ гэдэг асуудал буюу менежмент хамгийн муу стандартчилагдсан байдаг.

Бид аливаа ажлыг сайжруулахын тулд эхлээд стандартжуулдаг. Өөрөөр хэлбэл хэн тэр ажлыг хийхийг, хэрхэн хийхийг, юу ашиглаж хийхийг нарийн тодорхой болгож цаас дээр буулгадаг. Ажлыг стандартжуулснаар алдаа доголдол буурах эхний нөхцөл тавигддаг гэж хэлж болно. Ихэнхдээ компаниуд гүйцэтгэлийн төвшний ажлуудаа стандартжуулсан байдаг. Хэрхэн яаж борлуулалт хийхээ, хэрхэн яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ, хэрхэн яаж хүн сонгон шалгаруулж авахаа стандартжуулсан байдаг. Харин менежмент гэж хэлж болох тэдгээр удирдах ажлуудыг стандартжуулсан нь маш ховор байдаг. Хэрхэн төлөвлөх нь тодорхойгүй, хэрхэн үүрэг хариуцлагыг хувиарлах нь тодорхойгүй, хэрхэн хянах нь, хэрхэн асуудлыг шийдвэрлэх нь тодорхойгүй байдаг. Гэтэл менежмент гэж хэлж болох эдгээр ажлууд нь бусад ажлуудыг чиглүүлдэг, удирддаг ажил байдаг. Хэрэв менежментэд алдаа гарвал доод түвшний үйл ажиллагаанд алдаа гарах нь тодорхой. Тиймээс удирдлагуудын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол менежментээ стандартжуулах явдал юм.

Дахиад танд сануулъя. Менежмент бол бусад ажилтнуудын хийдэг ажил шиг удирдлагуудын хийх ёстой нэгэн төрлийн ажил юм. Ажлыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд стандартжуулах хэрэгтэй. Хэрэв менежмент гэж хэлж болох тэдгээр ажил дээр алдаа гарвал доод түвшний бүх ажлууд дээр алдаа гарна. Тиймээс хамгийн түрүүнд менежментээ стандартжуулаарай, сайжруулаарай.

bookzone
Тагууд: ажил олгогчменежментудирдлага

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00