BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Прада, Кейт Спэйд, Бурберри зэрэг дэлгүүрүүдтэй худалдааны төвийн дотоод засал нь ухаалаг худалдан авагчид болон бизнес сонирхогчдод зориулсан баярын бэлэгний сурталчилгаатай. - Business.MN

“Ханбогд Кашимер” ХХК нэрийн барааны дэлгүүрээ Чикаго хотноо нээлээ

Г.Орхон   Г.Орхон
2020-11-06
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд Кашимер” ХХК өөрийн нэрийн барааны дэлгүүрээ АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотноо нээжээ. Тус дэлгүүр нь Burberry, Prada зэрэг дэлхийн брэндүүдийн дунд байрлаж буй бөгөөд Монгол Улсын нэрийн хуудас болсон зуун хувь ноолууран сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүнүүд худалдаалж буй юм.

“Ханбогд Кашимер” ХХК нь ноолуур угааж, самнах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол сүлжмэлийн үйлдвэрээ өнгөрсөн онд ашиглалтад оруулж, дотооддоо төдийгүй хилийн чанадад нэрийн дэлгүүрүүдээ нээгээд байна. Тэд цар тахлын энэ үед бизнесийн хүрээгээ тэлж, өсөлтөө амжилттай хадгалж яваа цөөн бизнесийн нэг юм. Ковид-19 вирус дэгдэлтийн үед Улсын их дэлгүүрт хоёрдахь салбараа нээж байсан бөгөөд өдгөө АНУ, Бельги, Герман, Санфранциско, Солонгос, Хятад зэрэг оронд нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулж байна.

Өнөөдөр амжилттай ажиллаж, цар тахлын үед оршин тогтнож буй нь салбарын бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж чадсаны илрэл гэдгийг харилцагч байгууллагын төлөөлөл хэлсэн. Тухайлбал, “Blue Sky” кашимертай тэд менежментээр нэгдэн хонь, сарлаг, торомны ноосон даавуу үйлдвэрлэж, даавуугаа экспортлон пальто хийх гэнэ. Мөн сарлаг, торомны ноосон даавуугаар “Ханбогд” брэндийн пиджак үйлдвэрлэх аж. 

Тогтвортой ноос ноолуурын эвслээс олгодог “Хаан ширхэгт” сертификат, “Sustainable” буюу “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” С003-ийн стандартын Мөнгөн батламжийг  “Ханбогд кашимер” хүртээд байгаа юм. Тус шагналыг Тогтвортой ноос ноолуурын эвслийн Англи дахь төвөөс олгосон бөгөөд олон улсын байгууллагатай хамтран тогтвортой ноолуур боловсруулж, шалгуур үзүүлэлтийг хангаснаар манай улсаас Sustainable Fibre анхны үйлдвэрлэгч болжээ. 

Тус эвслээс тэдэнд одоогийн амжилтаа ахиулахын тулд ноолуур угаасан саарал усаа дахин цэвэрлэж, байнгын хэмнэлт, тогтвортой байх гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд тэд шаардлагыг хүлээн авч аравдугаар сард үйлдвэрийнхээ дэргэд цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулжээ. “Цаашид бид “Sustainable”-ийн алтан сертификатын болзлыг хангахын төлөө хичээн ажиллана. Энэ нь байгалийн ширхэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийн хувьд маш том боломж гэж харж байна” хэмээн “Ханбогд Кашимер” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалаг ярилаа.

 

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Khanbogdcashmereноолуур

Санал болгох:

Чуулганы зургуудын эвлүүлэг. Дээд эгнээнд тайзан дээр зургаан энтрепренер оролцогчтой хэлэлцүүлэг өрнөж байна. Дунд эгнээнд зүүн талд индэр дээр байгаа хөтлөгч, баруун талд бизнесийн ойлголттой байгаа үзэгчдийг дүрсэлсэн байна. Доод эгнээнд оролцогчид сууж, чанга яригч дээр анхаарлаа хандуулдаг. - Business.MN
Ноолуурын салбар ногоон сорилтын өмнө ирлээ
Байгалийн модоор хийсэн дэвсгэр дээр эмэгтэй шаргал хүзүүвчтэй даашинзан дээр хавиргатай хүрэн кардиган өмсөж, тохирох пүүзтэй хослуулан сууж байна. Уг бичвэрт "Говийн органик монгол ноолуур ванилийн намар-өвөл 23-24 жилийн цуглуулга" гэж бичсэн нь аливаа бизнес эрхлэгчдэд тохиромжтой, мөнхийн дэгжин байдлыг харуулдаг. - Business.MN
ГОВЬ: Ноолууран цамцны улирал ирлээ
Г.Орхон

Г.Орхон

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00