BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шохой барьсан гар самбар дээрх "А төлөвлөгөө" гэсэн бичвэрийг "Б төлөвлөгөө" болгон өөрчилнө. "А төлөвлөгөө"-г хассан нь "Б төлөвлөгөө"-г онцолж, бизнес эрхлэгчид өөрсдийн компанидаа стратегийн өөрчлөлтийг харуулж байна. - Business.MN

5 гарааны бизнесийг аварсан гайхалтай нөөц төлөвлөгөө

Business.mn   Business.mn
2020-11-16
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесээ дахин хөл дээр нь босгоно гэдэг бол тухайн зах зээл, өөрийн нөөц бололцоог эргэн нэг дүгнэж, бүтнэ гэж бүхий л зүрх сэтгэлээрээ найдаж байсан анхны төлөвлөгөөгөө орхино гэсэн үг. “Нүүрэн дундуураа цохиулах хүртлээ бүгд л төлөвлөгөөтэй байдаг” гэж Майк Тайсон хэлж байжээ. Хэдийгээр тэрбээр гарааны бизнесүүдэд хандаж хэлээгүй ч, тэдэнд хандсан үг байж болох байв. Бүтэлгүйтэхэд тун ойрхон байсан ч нөөц төлөвлөгөөнийхөө ачаар амжилт олсон таван компанийн жишээг хүргэж байна. 

Twitter

Өнөөдөр подкаст гэж юу болохыг мэдэхгүй хүн бараг байхгүй. Гэтэл 15 жилийн өмнө подкастын платформ Odeo-г Эв Виллиамс, Биз Стон, Ноа Гласс нар эхлүүлж байжээ. Odeo-ийн 14 ажилтан өдөр шөнөгүй ажиллаж байтал гай газар доороос гэгчээр 2005 онд Apple гэх жижиг компани iPod-доо подкаст суулгана гэж мэдэгдсэн байдаг. Ийнхүү Odeo-гийн төгсгөл ирснийг Эв Виллиамс ойлгож, даруй дараагийн алхмаа сүвэгчилж олон зүйл туршсаны нэг нь хакатон байв. Эл хакатоны үеэр вебсайт дизайнер Жэйк Дорси болон Ноа Гласс нар санаанд оромгүй зүйл буюу богино хэмжээний блог нийтэлдэг платформыг сэдэж олжээ. 

2006 оны эхээр Гласс, Дорси хоёр туршилтын платформоо бүтээж, түүнийгээ Twttr гэж нэрлэв. Тэр даруй олон хэрэглэгчийн сонирхлыг татаж чадаагүй ч 2007 оны гуравдугаар сард “South by Southwest” наадамд оролцож, инфлүэнсерүүдийн анхаарлыг булааж чадсан байдаг. Twitter өнөөдөр 330 сая хэрэглэгчтэй бөгөөд жилийн орлого нь 3.5 тэрбум ам.долларт хүржээ. 

Slack

Стюарт Баттерфилд бол өөрийгөө чадварлаг удирдагч гэдгийг батлан харуулсан цөөн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрбээр олон хүн холбогдож тоглодог видео тогломоос санаа авч зураг хуваалцдаг Flickr вебсайтыг үүсгэн байгуулж байжээ. Flickr нь Instagram, Pinterest-ийн суурийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Сонирхолтой нь, тэрбээр уг санааг хоолны хордлоготой, жорлон тэвэрч суухдаа олсон гэдэг. 

Үүний дараа Стюарт Glitch тоглоомыг бүтээж, хөгжүүлэлтэд нь дөрвөн жилийг зарцуулсан ч хэрэглэгчдээ аажмаар алдав. Тиймээс тэрбээр үлдсэн ажилтнуудтайгаа нийлэн арга хайж толгойгоо гашилгаж суугаад Glitch-ийн Канад болон АНУ дахь оффисын хооронд мэдээлэл солилцох зорилгоор ашигладаг платформ нь давгүй санаа гэдгийг анзаарч харжээ. Ийнхүү Стюарт Баттерфилд жилийн орлого нь 400 сая ам.долларт хүрдэг Slack-ийг бүтээсэн юм. Үүнээс ч илүү сэтгэл хөдөлгөм нь өнөөдөр хүмүүс Slack гэдэг үгийг өдөр тутамдаа үйл үг шиг ашигладаг болжээ. 

YouTube

PayPal компанид ажиллаж байсан Стив Чен, Чад Хёрли, Жавед Карим нар 2005 оны хоёрдугаар сарын 14-нд видео болзооны платформ эхлүүлж байжээ. Гэвч таван хоногийн турш ганц ч хүн видео оруулаагүй байна. Тиймээс тэд хэрэглэгчийнхээ хүрээг тэлэхээр шийдэж, хэн ч, ямар ч төрлийн видео контент оруулах боломжтой болгосон юм. Тэр даруй хэрэглэгчийн тоо хурдацтай өсөж, 18 сарын дараа гэхэд YouTube-ийн нэг өдрийн хандалт 100 саяд хүрчээ. 

Хамгийн анх YouTube-д Жавед Каримын Сан-Диего хотын амьтны хүрээлэнд байгаа дүрс бичлэгийг оруулсан байдаг. 2006 оны арваннэгдүгээр сард Yoube-ийг Google-д 1.65 тэрбум ам.доллароор худалджээ. 

Avon

Хэрэв хэрэглэгчдийн салж чадахааргүй бүтээгдэхүүнийг олох л юм бол бусад бүтээгдэхүүнийг март гэж LinkedIn–ийг үүсгэн байгуулагч Рид Хоффман хэлсэн байдаг. Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлсэн хүн бол Avon-ийг үүсгэн байгуулагч Дэвид МакКоннел. 1878 онд тэрээр 20 настай байхдаа айлуудаар явж, ном зарахаар шийджээ. Энэ санаа нь амжилт олоогүй учраас МакКоннел тэр даруй шинэ арга бодож олсон юм. Түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь гэрийн эзэгтэй нар байсан болохоор тэдэнд ном бус гэртээ хийсэн сүрчгээ бэлэглэдэг болов. Үйлчлүүлэгчид нь уран зохиолын номоос илүү тансаг үнэртэнд дуртай байгааг МакКоннел хурдан ойлгож, сүрчиг зарж эхэлсэн гэдэг. 

Мөн тэрбээр гэрийн эзэгтэй нар эрэгтэй бус эмэгтэй худалдагчаас гоо сайхны бүтээгдэхүүн илүүтэй худалдаж авч буйг анзаарч, олон эмэгтэйг ажилтай болгожээ. 1937 онд Дэвид МакКоннелыг нас барахад Avon 30000 худалдагчтай, жилд хэдэн сая бүтээгдэхүүн борлуулдаг болсон байв. 

Play-Doh

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүмүүс нүүрсний зуухнаас салж, тос болон газ ашиглах болсноор ханын цаас цэвэрлэгээний бизнес сүйрэв. Ханын цаас цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Kutol Products–ийн эзэн Жозеф МакВиккер компаниа аврахын тулд хурдан шинэ арга сэдэж олох хэрэгтэй болов. Түүний бэр дүү Кай Зуфалл бага ангийн багш байсан бөгөөд 1955 онд Kutol-ийн хөвсгөр уян хатан цэвэрлэгчийг баримлын шавар болгон ашиглажээ. Үүгээр тоглож, наадаж буй хүүхдүүдийг хараад МакВиккер төрөл бүрийн өнгөтэй баримлын шавар үйлдвэрлэж эхлэв. Өнөөдөр түүний үндэслэсэн компани Fun Factory, Pinkfong Baby Shark зэрэг олон шинэ бүтээгдэхүүнтэй болж, хоёр тэрбум Play-Doh борлуулаад байна. Одоогоор энэхүү брэндийг Hasbro компани эзэмшиж байгаа аж.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: нөөцтөлөвлөгөөэрсдэл

Санал болгох:

Кибер аюулгүй байдлын онцлох долоон чиг хандлага
Кибер аюулгүй байдлын онцлох долоон чиг хандлага
Цэнхэр костюм, цагаан цамц өмссөн хар үстэй бизнес эрхлэгч улбар шар өнгийн өнгө бүхий бараан өнгийн номын тавиурын өмнө зогсож байна. Төрөл бүрийн цом, товруу, жаазтай зүйлс тавиур дээр харагдаж байна. Тэр хүн камер руу гараа зөрүүлэн харж байна. - Business.MN
Ж.Баатарболд: Тэнгэр даатгал үнээр өрсөлдөх бодлогоос татгалзсан
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00