BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
График, график, газрын зураг бүхий том дэлгэцэн дээр харуулсан дэлхийн санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж буй энтрепренер. - Business.MN

Business Intelligence ашиглах 6 шалтгаан

Business.mn   Business.mn
2020-11-17
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Дижитал шилжилт хийхээр зэхэж буй байгууллагуудын хувьд өгөгдлөө үр дүнтэйгээр ашиглан үнэ цэнэ болгон хувиргах боломжийг олгох технологийн шийдэл бол BI буюу Business intelligence юм. Яагаад байгууллага BI ашиглах хэрэгтэй вэ?

1. “Business Intelligence” бүгдэд нээлттэй

Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээнээс үл хамааран бид өдөр тутамдаа зах зээл, хэрэглэгч, борлуулалт, санхүү, хүний нөөц гээд олон тооны мэдээллүүдийг хуримтлуулсаар байдаг. BI нь тодорхой давтамжтайгаар хуримтлагдан, зохион байгуулалттайгаар хадгалагддаг мэдээллүүдэд автоматаар анализ, шинжилгээ хийхэд тусалдаг аналитикийн хэрэгсэл юм. BI-ийн тусламжтайгаар хэрэгцээт тайлангуудаа хялбар боловсруулах, борлуулалтын орлого, шинэ хэрэглэгчийн тоо, ашиг зэрэг бизнесийнхээ гол үр дүнг тогтмол хянах хяналтын самбар /dashboard/-тай болох боломж бүрддэг.

2. BI шийдэл нь нэвтрүүлэх болон ашиглахад илүү хялбар болсон

Хэдхэн жилийн өмнө BI-ийн программ нь байгууллагад хэрэглэхэд нарийн төвөгтэй, тусгай тавигддаг шаардлагуудтай, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд л нэвтрүүлж, хянах бололцоотой байсан бол одоо ихэнх “Business Intelligence” программ нь үүлэн тооцоололд суурилсан, ашиглахад хялбар, нэвтрүүлэхэд тусгай техник хангамж, шийдэл шаардагдахгүй болсон. Энгийн хялбар интерфейс, төрөл бүрийн график дүрслэлүүдийн сонголт, эрх бүхий хүмүүст тайлагнах, түгээх хялбар процесс зэрэг нь хэн бүхэнд BI ашиглах боломжийг бүрдүүлж байна.

3. BI нь гадаад болон дотоод орчны мэдээллийг нэгтгэхэд тусална

Орчин үеийн BI нь Microsoft SQL, My SQL Oracle, IBM DB2 зэрэг бүх төрлийн дата баазаас гадна Excel, Word оффис программ, цаашлаад Google Analytic, XML, Google Cloud SQL зэрэг интернэт орчин дахь өгөгдлүүд дээр анализ хийх боломжийг бүрдүүлдэг болсон. Ингэснээр Business Intelligence нь зөвхөн тухайн компанийн өөрийн өгөгдлөөс гадна, эдийн засгийн болон нийгмийн хандлагын талаарх мэдээллийг цуглуулж, өөрийн компанийн өгөгдөлтэй харьцуулан ажиллах боломжийг бий болгон, өмнө нь харж чадахгүй байсан зах зээлийн мөн чанар, хандлагыг ил болгоход тусалж байна.

4.BI – “Бодит зураглал”-ыг богино хугацаанд илрүүлнэ

Их хэмжээний өгөгдөл нь компаниудын хувьд BI программ хангамж нэвтрүүлэх гол шалтгаан болохгүй. Хамгийн гол нь эдгээр өгөгдлүүд дундаас бизнесийнхээ зайлшгүй хянаж, харж байх шаардлагатай амин чухал мэдээллүүдийг нэгтгэн нэг хяналтын самбар дээр бизнесийнхээ бодитой зураглалыг харах боломжийг BI олгоно. Хэрвээ байгууллагын тань өгөгдлүүд зөв зохион байгуулалттай хадгалагддаг, байнгын өсөн нэмэгддэг бол BI нь бизнесийн зураглалыг тань таны дэлгэцэд автоматаар өдөр бүр харуулах болно.

5. BI нь илүү хурдыг бий болгодог

Мэдээж хэрэг BI-ийн программ нь компаниудад боломж бололцоо олгож буй цорын ганц шийдэл биш. Гэхдээ BI ашигласнаар илүү үр дүнтэй, илүү хурдтай ажиллах боломж бий. Өөрөөр хэлбэл BI нь байгууллагад буй олон төрлийн программ хангамж, эх сурвалжуудаас бизнесийнхээ гол хэрэгцээт үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулахад цаг хугацаа алдахгүй, кампанит ажлын үр дүнг бодитоор тооцох, цаашдын хандлагыг таамаглах, холбогдох хариу арга хэмжээг богино хугацаанд төлөвлөхөд гол мэдээллээр хангах хэрэгсэл болох юм.

6. Бизнесийн онцлог, менежер бүрд зориулсан интерактив самбарууд

Борлуулалт, маркетинг, санхүү, хүний нөөц гээд бизнес болон функциональ бүтэц хариуцсан менежерүүд өөрсдийн ажилд шаардагдах гол мэдээллүүдийг ямар эх үүсвэрээс хэрхэн гаргаж авахаа сайн мэддэг. Тэд BI–ийн тусламжтайгаар өөрсдийн хэрэгцээт тайлан, интерактив хяналтын самбараа бие даан боловсруулж, нэвтрэх эрхийн ялгавартай байдлаар бусдад түгээх боломжтой. Өөрөөр хэлбэл менежерүүд, гүйцэтгэх удирдлагууд өөрийн хүссэн тайлан, хянах самбараа бизнесийн онцлогтоо тохируулан гаргах боломжтой болсон.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Tableauдатахяналтынсамбар

Санал болгох:

A digital illustration of a glowing cloud icon over server racks, representing cloud computing. The text reads, "Mogul Cloud: IT made Easy, Performance Made Powerful.
Дижитал аяллын хүчирхэг түнш
A person wearing a gray sweater and white shirt sits at a table, looking to the right with a neutral expression. The setting appears to be a studio or office. A graphic on the lower left corner reads "Business Podcast.
Дата менежментгүйгээр улс даяараа технологийн дэвшлээс хоцорно (№285)
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00