BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр костюмтай эр микрофон дээр мэдээлэл болон ERP-ийн тухай бичвэр бүхий фон дээр ярьж, орчин үеийн бизнес эрхлэгчдэд зориулсан компанийнхаа шинэлэг шийдлүүдийг харуулж байна. - Business.MN

“Digitalworks” компанийн захирал Б.Нямцэрэн

Б.Нямцэрэн: Бид анхнаасаа л бүрэн дижитал төлөвт ажиллаж ирсэн

Х.Цолмон   Х.Цолмон
2020-12-02
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Тахлын үеийн бизнес №4

Цар тахлын үеийн хөл хорио дийлэнх бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг доголдуулж, ашиг орлогыг нь хумьж буй ч, технологийн салбарынхны хувьд байдал харьцангуй давуу байгаа болов уу гэх ерөнхий төсөөлөл олон нийтийн дунд буй. Гэлээ ч бизнесийн талбар дахь хэн бүхэн өөр хоорондоо харилцан хамааралтайгаар ажиллаж, бүх зүйл уялдаа холбоотой өрнөдөг тул тэдэнд ч мөн цар тахлын үе сорилт болж буй нь дамжиггүй. Тиймээс технологийн салбарын төлөөлөл “Digitalworks” компанийн захирал Б.Нямцэрэнтэй бид энэ талаар ярилцлаа. 

“Одоогоор КОВИД-19-тэй холбоотойгоор манай компанийн дотоод үйл ажиллагаа, процесст ноцтой хүндрэл учраагүй байна. Бид үйл ажиллагаандаа ERP систем хэдийнэ нэвтрүүлчихсэн байснаас гадна Office 365 клауд үйлчилгээг өдөр тутам ашигладаг. Товчхондоо, бидний ашиглаж буй программ хангамжууд клауд дээр төвлөрчихсөн учраас ажиллахад ямар нэг асуудал үүсээгүй. Өнгөрсөн саруудад Office 365 дахь Teams платформоор дамжуулан хуралдаж, ажлуудаа ярилцаж, онлайн уулзалтыг зохион байгуулж ирсэн. Тиймээс заавал тодорхой газар цуглах шаардлага байгаагүй. 

Ер нь компани маань анх байгуулагдахдаа л бүрэн дижитал төлөвт шилжсэн байсан гэж ойлгож болно. Харин бидний гол зорилго бол бусад байгууллага, харилцагч компаниудаа яг ийм дижитал болгох, амжилтыг нь хурдасгах юм. Үр дүн нь ч тодорхой харагдаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн хөл хорионы үеэр ERP системийг бүрэн нэвтрүүлсэн харилцагч компаниудын маань дотоод үйл ажиллагаанд ямар нэг доголдол гараагүй, ажилтнууд нь гэр гэрээсээ ажлаа саадгүй үргэлжлүүлээд явсан. Үүний зэрэгцээ тэд нэмэлт үйлчилгээнүүд авч, ажлаа илүү автоматжуулах, байгаа газраасаа илүү тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж эхэлж байв.

“Өнгөрсөн хугацаанд харилцагчдадаа төлбөрийн илүү уян хатан нөхцөлийг санал болгох, бартер хийх зэргээр дэмжиж болох бүх л арга хэмжээг авсан”.

Харин ERP систем хараахан нэвтрүүлээгүй, гэрээ үзэглэхээр зэхэж байсан компаниудын хувьд төслийн ажил шууд зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, шинээр яригдаж байсан төслүүд үндсэндээ царцсан. Эдийн засаг түгжигдэж эхэлмэгц харилцагчдын зүгээс эрсдэлээ тооцоолж, гэрээ байгуулах болон төлбөрийн асуудлаа хойшлуулах төлөв рүү шилжиж эхэлсэн гэж болно” хэмээн Б.Нямцэрэн ярьж байна. 

“Digitalworks” компани өнгөрсөн 4-10 дугаар сарын хооронд үнийн бодлогодоо тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, харилцагчдадаа зориулан төлбөрийн илүү уян хатан нөхцөл санал болгож, зарим тохиолдолд бартер хийх хүртэл бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Мөн тухайн саруудад тус компанийн удааширсан буюу 30 хоногоос хэтэрсэн авлагын хэмжээ 80 орчим хувьд хүрсэн байна. Уг авлагын хэмжээ жирийн үед 30 хувиас доош байдаг гэхээр эдийн засаг хэрхэн саарсан нь танд төсөөлөгдөх болов уу. 

Орлогын 40 хувийг тогтмол төлбөрт борлуулалт эзэлдэг нь тэдний хувьд гэнэтийн эрсдэлийг хаах томоохон хүчин зүйл болж чаджээ

Энэ ч үүднээс “Digitalworks” компани ажилтнуудын цалин олгох зэрэг тогтмол зардлаа толгой компани (ITZone ХХК) -аасаа санхүүжилт авах замаар шийдэж байв. Энэ талаар Б.Нямцэрэн “Хэрэв бид 100 хувь бие даан үйл ажиллагаа явуулж байсан бол ажилтнуудынхаа цалинг бүрэн олгож чадахгүй, гацах, мухардах үе гарч болох байсныг үгүйсгэхгүй. Томоохон эргэлттэй, санхүүгийн хувьд тогтворжсон компанийн охин компани гэдэг нь бидэнд давуу тал болж байлаа” хэмээсэн юм. Мөн “Digitalworks”-ийн орлогын 40 хувийг тогтмол төлбөрт борлуулалт эзэлдэг нь гэнэтийн эрсдэлийг хаах томоохон хүчин зүйл болж чаджээ. Учир нь, нэг төсөл дор хаяж зургаан сараас бүтэн жил хүртэл үргэлжилдэг учраас харилцагчдын зүгээс сар тутам, жил бүр тогтмол төлбөр төлөх шаардлагатай болдог гэсэн үг. Цаашид тэд энэхүү тогтмол орлогыг нийт орлогынхоо 80 хувьд хүргэх зорилго тавиад байгаа ч КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдал намжихыг хүлээх хэрэгтэй болоод буй. Гэвч хөл хорио, хязгаарлалт, эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилбэл тэдний хувьд амаргүй байх болно гэдгийг “Digitalworks” компанийн захирал онцолж байв. 

Эцэст нь бизнесийн орчин хэвийн гольдрилдоо орж, нөхцөл байдал тогтворжиход дижитал шилжилт зайлшгүй хэрэгтэйг ухаарсан бизнес эрхлэгчид технологийн компаниудын зах зээлийг тэлж, асар их боломжийг авчрах нь зөвхөн цаг хугацааны асуудал байх болов уу гэсэн өөдрөг таамгийг дэвшүүлье. 

bookzone
Тагууд: Дижитал шилжилтКОВИД-19компанионлайн хэрэгсэлшийдвэр

Санал болгох:

Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Оффисын орчинд нэг нь бор шаргал өнгөтэй, нөгөө нь хар өнгийн хүрэмтэй хоёр эрэгтэй итгэлтэй зогсож байна. Тэдний ард хэдэн хүн ширээний ард компьютертэй ажилладаг. Ханан дээр урам зориг өгсөн ишлэлүүд болон зургуудыг харуулдаг. Уур амьсгал нь хамтын ажиллагаатай бөгөөд компани доторх энтрепренерт суурилсан бизнесийн сүнсийг агуулсан байдаг. - Business.MN
Timely: Хүнээ бодсон бизнес хүссэн хүсээгүй амжилттай явдаг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00