BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эмч, сувилагч, гал сөнөөгч, барилгын ажилтан, нисгэгч, хүнсний ажилчин зэрэг амны хаалт зүүсэн олон төрлийн зайлшгүй шаардлагатай ажилчдын дүрслэл. Тэд эв нэгдэл, үнэнч сэтгэлийг илэрхийлсэн цэнхэр дэвсгэр дээр хамтдаа зогсож байна. - Business.MN

ОУХБ: Ажлын байр, орлогыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай

sarangua  
2020-12-03
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхнээс дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлд хямрал нүүрлээд буй. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан “Ковид-19 ба ажлын байр” судалгаанд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 345 сая бүтэн цагийн ажлын байртай тэнцэх хэмжээний алдагдал хөдөлмөрийн зах зээлд бий болжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс ажилгүй болохоос гадна ажиллах цаг нь багасч, нийгэмд идэвхгүй байдал үүсэж байна. Шууд хамаарал нь мэдээж үүнийг дагаад цалин, орлогын үзүүлэлт буурч буй. Дэлхий даяар хөдөлмөрийн хөлсний орлого (үүнд ажилчдын цалин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого) 2020 оны эхний гурван улиралд 10.7 хувиар буурчээ. Ялангуяа, бага-дунд-орлоготой улс орнуудад цалин, хөлсний орлогын бууралт өндөр байна. Газарзүйн байршлаар, орлогын алдагдал Америкчуудад хамгийн өндөр байгаа бол түүний дараа Африк тивийн иргэд орж байна. 2020 оны эхний гурван улирлын байдлаар дэлхийн нийт хөдөлмөрийн хөлсний орлогын алдагдал 3.5 их наяд ам.доллар буюу 2019 оны эхний гурван улирлын дэлхийн ДНБ-ий 5.5 хувьтай тэнцэж байгаа юм.

Монгол улсад мөн л энэ оны эхээр хөл хорио тогтоох арга хэмжээг эхлүүлсэн. Халдвар дотооддоо алдсанаас хойш өнгөрсөн нэг сар хүрэхгүй хугацаанд хатуу хөл хорио тогтоож, ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна. МҮХАҮТ-аас 850 гаруй мянган хүн ажилгүй, сул зогссон гэж мэдэгдсэн. 3500 гаруй ААН, бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар, тэдний 66 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бол, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 орчим хувь нь зайнаас ажиллаж байна гэжээ. Мөн судалгаанд оролцогсдын 41 хувь нь цалин олгохгүй, 31 хувь нь сул зогсолтоор буюу 60 хувиар цалинжуулж байна. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байна. Өнгөрсөн хугацаанд, эдгээр ААН-үүд 7600 гаруй ажлын байрыг цомхотгосон бол хөл хориог энэ он дуустгал сунгавал 21 мянга гаруй ажлын байрыг цомхотгохоор төлөвлөжээ. Харин үүнийг улс орны хэмжээнд тооцож үзвэл Судалгаа: Хөл хорио он дуустал үргэлжилвэл 430 000 хүн цалингүй хоцрох төлөвтэй байна гэдгийг МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин онцолсон. Тиймээс Танхимаас цар тахлын үед эдийн засаг, бизнесийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн.

Дэлхий даяар нийт ажилчдын 94 хувь нь тодорхой хэмжээгээр ажлын байруудыг хааж, хязгаарлаж буй арга хэмжээнд өртжээ. Энэ үзүүлэлт, 2020 оны дөрөвдүгээр сарын 25-нд оргилдоо буюу 97 хувьд хүрч байсан бол долоодугаар сарын дунд хүртэл аажмаар буурч, үүнээс хойш эргэн нэмэгдсээр байна. 2020 оны наймдугаар сарын байдлаар дэлхийн нийт ажилчдын гуравны нэг буюу 32 хувь нь хөл хорио хэрэгжиж буй улс орнуудад амьдарч байна.

Сүүлийн үед ажлын байрнуудыг хаах, хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ нь улс орныг, эдийн засгийг бүхэлд нь хамрахаас илүүтэй голдуу халдварын тархалт өндөр байгаа газруудад хэсэгчилсэн байдлаар хэрэгжиж байна.

Бодлогын нөлөө;

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мөн хөдөлмөрийн зах зээл дэх хямралыг бууруулахад улс орнуудад хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний нөлөөнд шинжилгээ хийжээ. Хөдөлмөрийн зах зээл дэх хямралын хариуд засгийн газрууд, тэр дундаа өндөр орлоготой улс орнууд төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлж байна. Төсвийн бодлого нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэхээс гадна нийгмийн болон эдийн засгийг дэмжсэн дараах чиглэлүүдэд хэрэгжиж байна.

  1. Хэрэглээг дэмжсэн, /ажилгүйдэл, өрхийн орлогын бууралтыг дэмжсэн/
  2. Бизнесүүдийг үйл ажиллагаагаа зогсоохоос урьдчилсан сэргийлсэн /компаниудад татаас, урамшуулал олгох /
  3. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн /хувийн болон засгийн газрын хэрэглээг дэмжих замаар компаниудад шууд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих/
  4. Засгийн газрын шууд зардлаар дамжуулан эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх /нийгмийн эрүүл мэнд, халамжийг дэмжсэн нийгмийн үйлчилгээнүүдэд чиглэсэн зардлуудаар/.

Гэхдээ төсвийн дэмжлэг нь дэлхий даяар тэгш тус хуваарилагдаж буйг онцолжээ. Учир нь бага орлоготой улс орнуудад өндөр орлоготой улсуудын зарлаж буй төсвийн дэмжлэгийн 1 хувьд ч хүрэхгүй хэмжээний төсвийн санхүүжилт үзүүлж буй нь бодлогын нөлөө эдгээр улсуудад бага байгааг харуулж байна. Бага болон, бага-дунд-орлоготой улс орнуудын нийт 982 тэрбум ам.долларын төсвийн дэмжлэг бүхий хөтөлбөрийг дотор нь харьцуулахад бага орлоготой орнуудад 45 тэрбум ам.доллар, бага-дунд-орлоготой улс орнуудад 937 тэрбум ам.долларын төсвийг зарцуулжээ. Энэ нь бага орлоготой улс орнууд цар тахлын үеэр эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих чиглэлд ихээхэн сорилттой нүүр тулж буйг харуулж байна.

Урагш харахад;

Цар тахлын ажлын байр, цалин хөлсний орлогыг бууруулах нөлөөлөл энэ оныг дуустал үргэлжилнэ. Тиймээс бодлого тодорхойлогчид, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогыг дэмжсэн бодлогыг үргэлжүүлэн явуулах шаардлагатай гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зөвлөж байна.

Эхний ээлжинд, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн бодлогын зөв тэнцвэрийг хангах нь чухал. Эрүүл мэндийн арга хэмжээг дутуу дулимаг хэрэгжүүлэх нь халдварын тархалтын эрсдлийг нэмэгдүүлж, хөл хориог сунгахад хүргэнэ.

Хоёрт, цар тахлын нөлөөгөөр ажлын цаг буурч, орлогын тасалдал нэмэгдсэн нь ядуурал, тэгш бус байдал, ажилгүйдэл нэмэгдэх эрсдлийг бий болгож байна. Тиймээс үр дүнтэй, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Гуравт, нийгмийн эмзэг бүлгийнхэн, нөлөөлөлд хүнд өртөж болзошгүй бүлгийнхэн (цагаачид, эмэгтэйчүүд, залуучууд, албан бус ажилчид) рүү чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. НҮБ-аас “Ажлын байр, орлогын дэмжлэг, ялангуяа эмзэг нөхцөл байдалд байгаа хүмүүст илүү сайн үр дүн авчрах бодлого, хөтөлбөрүүдэд төрийн санхүүжилтийн стратегийн тэргүүлэх чиглэлийг олгох”-ыг уриалж байна.

Дөрөвт, эдийн засгаараа тэргүүлэгч болон хөгжиж буй орнуудын хооронд гарч ирж буй бодлогын ялгааг бууруулахын тулд олон улсын эв нэгдэл чухал гэдгийг онцолжээ. Хөгжиж буй орнуудад тулгарч буй уг асуудлыг шийдэхийн тулд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх, өрийг бууруулах, өрийн бүтцийг шинэчлэх шаардлагатай болж байна. Харин дотооддоо бодлого боловсруулагчид, зарласан төсвийн арга хэмжээг хурдан шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

bookzone
Тагууд: ажлын байрМҮХАҮТОУХБхөдөлмөрийн зах зээл

Санал болгох:

The image shows a blue background with white text in a non-Latin script, a logo in the top left, and an orange bar graph on the right. The numbers "2024" are prominently displayed on the left.
Цалин хөлсний судалгаа-2024: Мэдээлэл, технологийн салбарын нийт дундаж цалин хамгийн өндөр буюу 3,6 сая төгрөг байна
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
sarangua

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00