BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг эмэгтэй подкаст студид микрофоноор ярьж, бизнесийн стратегийн талаар догдолж, хажууд нь ширээн дээр ном тавин ярилцаж байна. - Business.MN

“Гүрэн” академийн үүсгэн байгуулагч, захирал Б.Даваасүрэн

Дэлхийн түвшний менежер байхын тулд эдгээрт суралц

Х.Цолмон   Х.Цолмон
2020-12-17
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн аливааг тодорхой хэмжээнд зохион байгуулах, удирдан авч явах үүрэг ямар нэг хүрээнд оршсоор ирсэн нь бүхий л цаг үед менежерүүд эрэлт хэрэгцээтэй байсныг илтгэнэ. Харин өнөөдөр бидний мэдэх менежер гэх ойлголт  аж үйлдвэр, үйлдвэрлэл хүчтэй хөгжиж, хүмүүс нэг дор олноор цуглан ажиллаж эхэлсэн тэр үеэс улам төгөлдөржиж, сонгодог утгаараа нэрлэгдэх эхлэл тавигджээ. Өдгөө ямар ч байгууллагыг менежергүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс менежерүүддээ үнэ цэн өгч, тэдний ур чадварыг сайжруулснаар тухайн байгууллагыг өсөлт хөгжил, цаашдын амжилтад хөтлөхөд онцгой нөлөөтэй. 
“Хоёр хүн, хорин хүн удирдаж байсан ч, та хүн удирдаж л байгаа бол менежер” гэдгийг “Гүрэн” академийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн онцолж байна. Тэрбээр “Гүрэн” академиараа дамжуулан Английн Global Growth Institute-тэй хамтран дунд түвшний менежерүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, суралцагчид нь эхнээсээ бодит үр дүнд хүрээд буй. Тус академи Харвардын бизнесийн сургуультай хамтран executive түвшнийхэнд зориулсан онлайн сургалтыг анх зохион байгуулж байхдаа дунд түвшний менежерүүдийн ур чадварт ч анхаарах шаардлагатайг ойлгож, уг хэрэгцээнд тулгуурлан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 
Б.Даваасүрэн өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа.
Дэлхийн түвшний менежер байхын тулд та дараах ур чадваруудад суралцах шаардлагатай.  
Бүү дүр эсгэ

Менежер хүн бүхнийг мэддэг, чаддаг байх ёстой гэж бодохоо болих хэрэгтэй. Яагаад гэвэл бүгд л адилхан хүн. Менежер хүн сорилттой тулгарч буйгаа, хүнд нөхцөл байдалд байгаагаа бусдаас нуух шаардлагагүй. Харин нээлттэй байж, асуудлаа бусадтай хуваалцаж, хамт олонтойгоо илэн далангүй ярилцах нь маш чухал. Ялангуяа, шинэхэн менежер хүн өөрийгөө бүхнийг мэддэг, чаддаг мундаг харагдах ёстой гэж боддогоос болоод дүр эсгэхэд хүрдэг. Энэ нь ажлаа ахиулах биш, харин ч бүр унагаах эрсдэлтэй тиймээс өөрийнхөө байх хэрэгтэй. Худлаа хэлвэл та баригдана.

Нээлттэй бай

Тантай үзэл бодол нийлээгүй бол муу, нийлсэн бол сайн хүн гэсэн үг биш. Энэ бол хоцрогдсон ойлголт. Үзэл бодол нийлээгүй бол харин ч бүр олзуурхан хүлээж ав. Тухайн ажилтан ямар шинэ шийдэл, шинэ санаатай суугааг нь асуу, ярилц. Удирдагч, менежер хүн асуудалд нээлттэй хандаж, бие биеийнхээ ур чадварыг нөхөж ажиллах бололцоотой олон янзын хүмүүсээр багаа бүрдүүлж, тал талаас мэдээлэл хүлээн авч, маш сайн сонсож, улмаар өөрийгөө хөгжүүлдэг байх нь чухал. Бие биедээ санал шүүмж өгч сурсан хамт олон илүү хурдан сайжирч, хөгждөг. 

Ухаалгаар даалга

Менежерүүдийн өмнө хамгийн их тулгардаг асуудал бол “гал унтраах”. Үүнд маш их цагийг зарцуулдаг. Тэгэхээр менежер хүн шаардлагатай үед түр зогсож, өөрийгөө болон багаа хаана явааг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч улмаар цааш хэрхэх, цагаа юунд илүү их зарцуулахаа тооцоолох хэрэгтэй. Хэрэв илүү урт хугацааны, стратегийн шинжтэй ажилдаа цаг гаргая гэвэл зарим ажлаа маш сайн даалгаж сурахаас өөр шилдэг арга үгүй. Ингэж чадвал үлдсэн цаг таны мэдэлд очно гэсэн үг. Ер нь амжилттай яваа захирлуудтай уулзаж, ярилцаад явахад тэд цагаа л маш ухаалгаар зохицуулж, төлөвлөж, удирдаж сурсан хүмүүс юм байна гэдэг нь анзаарагддаг.  

Удирдагчдын толгойны өвчин болсон хүний нөөцөө тогтоон барих асуудлыг ч менежертээ үнэ цэн өгснөөр шийдэх боломжтой. Энэ тохиолдолд “Ажилтнууд тань байгууллагаа орхин гарч байна уу? Эсвэл менежерээ орхин гарч байна уу?” гэх асуулт зүй ёсоор тавигдана. Английн Global Growth Institute-ийн судалгаагаар захирал болон менежертэйгээ сайн харилцаатай байдаг ажилтнуудын гүйцэтгэл 79 хувиар илүү байдаг гэжээ. Мөн ажлын байраа орхиж буй тохиолдлын 80-иас дээш хувь нь байгууллагаа биш, менежерээ орхин гардаг гэх судалгааны үр дүн бий. Тэгвэл менежерүүдээ тодорхой бүтэц, зохион байгууллалттайгаар сургаж, сайжруулаад явбал ямар үр дүн гарах бол?
Тасралтгүй суралц

Байнга суралцаж, өөрийгөө хурцалж, шинэ мэдээ, мэдээллийг тогтмол авдаг байх нь сайн менежер байх гол алхмуудын нэг. Аливаа хүн өсөн дэвжиж буйгаа байнга мэдэрч байдаг тэр л газраа тогтвортой ажилладаг. Та өөрийгөө хөгжүүлснээр таны удирдлагад ажиллаж буй хүмүүс үлгэр дуурайлал авч, улмаар тэд хөгжих нөхцөл, шаардлага болдог. 

Хүнлэг бай 

Хүмүүсээ сонсож, халамжилж, тэдэнд анхаарал хандуул. Өнөө цагт хүн төвтэй, хүн рүүгээ чиглэсэн менежментийн тухай түлхүү ярих болсон. Та хангалттай манлайлал үзүүлж чадаж байна уу гэх зэргээр байнга өөрийгөө “толинд хараарай”. Та хүмүүсээ хэр сайн мэдэх вэ? Тэдний зорилгыг хангалттай ойлгож чадаж байгаа юу? Орчин үеийн менежерүүдийн өмнө энэ мэт хүнлэг байх шаардлага үүсэж буй. 

Зорилгоор нэгтгэ

Нэг зорилгын дор нэгдсэн баг маш сайн гүйцэтгэлтэй байдаг. Энд байгууллагын зорилго, алсын харааны тухай яригдана. Тэгэхээр тухайн том зорилгын яг хаана нь танай баг, хамт олон яваа, тэрхүү зорилгыг ажил хэрэг болгоход ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулж чадахыг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Товчхондоо, “Та бол үнэ цэнтэй хүн шүү” гэдгийг багийн гишүүн бүрт мэдрүүлж, ойлгуулдаг байх нь чухал. Өөрийг нь үнэлж, дуу хоолойг нь сонсож байгаа гэдгийг мэдрэх үед тухайн ажилтны бүтээмж, ажилдаа хандах хандлага эрс өөрчлөгдөж, сайжирдаг. Зарим байгууллага урт, богино хугацааны янз бүрийн зорилгоор багийнхаа уур амьсгалыг сайжруулж, ажилтнуудаа идэвхжүүлж, сэдэлжүүлж байдаг. Тэр нь юу ч байж болно. Ер нь уур амьсгал сайтай газар гүйцэтгэл сайн байдаг. 

Холбоо барих

web; http://gurunacademy.edu.mn/ 

Facebook; @gurunacademy

Утас: 9909 2925

bookzone
Тагууд: менежеронлайн сургалтхүнийкапиталхүнийнөөц

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
Захирал, менежертэйгээ харилцаагаа хэрхэн авч явах вэ?
Захирал, менежертэйгээ харилцаагаа хэрхэн авч явах вэ?
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00